Ангилал:

Алдартан, Пөөх!, Түүх

10 км өндрөөс унаад амьд үлдсэн бүсгүй

2015-02-02 09:36 3201 1
1972 оны 1 сарын 26-нд Югослав улсын JAT компаний агаарын тээврийн онгоц Стокхолм - Белград нислэг үйлдэж байсан байна. Онгоцонд нийт 28 хүн байв: экипаж-ийн 5 хүн ба 23 зорчигчид.

Чехословакийн агаар мандалд онгоц дэлбэрч 2 хуваагдан унахыг харсан нутгийн иргэд яаравчлан цагдаа сэргийлхэд мэдэгдэн сүйрлийн газарт очиход амьд хүн үлдээгүй маягтай аймшгийн дүр зураг харагдсан гэнэ. Гэтэл онгоцны нуранги дотроос сулхан гийнах хүний дуу сонсогдсонд сандралдан очтол нэгэн эмэгтэй стюардесс амьтай амьгүйн хооронд байсан аж. Түүнийг буухиалан эмнэлэгт хүргэж тусламж үзүүлэв. Тэр эмэгтэйг Весна Вүлович гэх бөгөөд 10160 метрийн өндрөөс унасны улмаас нуруу нь 3 хэсэгтээ хугарч, 2 хөл нь олон хугаралттай, тархиндаа гэмтэл авсанч гайхалтайгаар амьд үлдсэн байв.

Весна бүсгүй эмнэлэгт 30 хоногийн хугацаанд ком-аас гарахгүй амьд үлдэх эсэх нь мэдэгдэхгүй их түгшүүртэй байсны эцэст бага багаар ухаан орж олон түмний магнааг тэнийлгэв. Тэрбээр сэрэхдээ юу болсныг санахгүй байсан бөнөөд хамгийн сүүлийн санамж нь Стокхолм-д онгоцонд зорчигчидод туслаж байснаа л санаж байв. Үүнээс хойш олон ч хагалгаанд орж, олон ч жилийн турш янз бүрийн эмчилгээ хийлгэн шинээр явж сурсан байх нь.



















Тэрбээр 1985 онд Гиннессийн Номд "Хамгийн өндрөөс шүхэргүй унан амьд үлдсэн хүнд" бүртгэгдэв.



Өдгөө Весна ажаа амьд бөгөөд Белград хотод оршин суудаг гэнэ.

« Өмнөх сэдэв

Улаанбаатар хот 1950 аад онд агаараас

Дараагийн сэдэв »

Гоё ч юм уу..........?




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Бүгд Найрамдах Куба Улс, La Havana

Антарктикийн полихета

Хойд солонгосын тусгай хүчний үзүүлэх тоглолт

Цөн түрэх гэдэг бил үү?

Өөрийгөө нохой гэдэгт итгэсэн тугал



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд