Ангилал:

Пөөх!

103.000 $-аар торгуульмаар байна уу? зүлгээ ургуулаад бай

1 сарын өмнө 414 5
Америк иргэд яаж амьдраад байдаг юм бэ?

Байр савныхаа:
- хана шалыг лицензгүй будаж болдоггүй,
- караантны жийрэг лицензгүй сольж болдоггүй,
- угаалгын машаан лицензгүй суулгаж болдоггүй,
- болкоон дээрээ новш хурааж болдоггүй (лицензтэй байсанч)
- Ер нь худалдаад авсан байр байшиндаа жижиг ч бай том ч бай засвар үйлчилгээ хийхийг хаана хорьсон байдаг вэ? АНУ!

Энэ хүүхэн флорида мужид 5 жилийн өмнө байшин зээлээр авч гэнээ. Орон сууцны хямралын үеэр зээлээ үргэлжлүүлэн төлж чадахаан больж орон сууцаа банкинд өгөөд төрийн үйлчилгээний байгууллага - үл хөдлөх хөрөнгийн газраас өмчлөлөө хасуулж гэнээ.

Тэгээд цааш амиа зогоон салгалж байтал ноднин түүнд төрөөс хайрын захиа иржээ: Таны хашаан дахь зүлэг ногоо хэт ургаж усан зугаа хөгжөөний сан (Монголд бассейн-ийг ингэж нэрлэдэг болсон юм байхаа, нөхөд өө) дахь ус илжирч шумуул үржээд байгаа тул таныг:
- 92'600 долларын торгууль
- 9'526 долларын торгуулийн хүү (манай алданги л юм байлгүй дээ)
- 50 долларын улсын тэмдэгтийн хураамж
- 51 долларын бүртгэл тэмдэглэгээний хураамж
- 200 долларын хуульчийн үйлчилгээний хураамжаар шийтгэв. Нийт торгуулийн дүн жилд 6%-аар өсөх болохыг анхаараарай.



Гайхан цочирдох хүүхэн бушуу үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газарт очиж хэрүүл хийжээ:
- Хөөшэээ, миний нэр усыг энэ хашаа байшны өмчлөлөөс хассан биз дээ?
- Үгүй, хасаагүй байна
- Наадхаас чинь болж би 103,000 долларын торгуульд унаад байна, та нар төлөөрррррэй!
- Манай ажилтан 5 жилийн тэртээ андуурч эндүүрсийм байлгүйдээ. Тэр хүнээрээ төлүүлэхгүй юу, күй..... гээд хүүхнийг хол амбаардаж.

Хүүхэн торгууль бичүүлсэн газраа очир учир юугаан тайлбарлатал "Бяданд наад тууж чинь ерөөсөө сонин биш. Ямар ч г л байсан торгуулиа төл. Дараа нь учраа ол" гэж хариулсан байдаг байна.
Өнөөдрийн байдлаар хүүхэн өмгөөлөгч, хуульч дүрэмч хөлслөж төртөйгөө шүүхдэлцэх бэлтгэлээ базааж байгаа гэнэ.





Энэ амьтан азтай: 30'000-хан долларын торгууль бичүүлсэн байна.



АНУ-д байр сав эзэмших чинь хөгжөөнтэй байдаг юм байна.

« Өмнөх сэдэв

"Өөдөө шидсэн чулуу өөрийн ухна дундуур" гэдэг билүү?

Дараагийн сэдэв »

Нөхөр Сталин францыг аварсан юм шүү




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [27.122.14.90]: 1 сарын өмнө
Оросууд өвс сайн хаддаг учраас америкт бөөн бөөнөөрөө цагаачлах сонирхолтой байдаг гэсэн шүү ккк
2    2
Баавар [203.169.48.34]: 1 сарын өмнө
Еөөөө....... юун ч аргаа барсан сэт бичдгийм б дээ, чааваас. Өөр бичих юм олдохгүй байна уу? Өрөвдмөөр.
3    3
Зочин [202.126.88.196]: 1 сарын өмнө
Ану ахын араншин ийм л байдаг шүү дээ гайхааад байх юм алга
0    0
Зочин [64.119.26.101]: 1 сарын өмнө
Zeeleer avsan bair oilgoj baina uu? Uhaandaa tanai bairiig neg nuhur avnaa gechiheed esvel tureeseer suuj baij avahaa boliod butsaaj uguhduu hachin ynziin bolgochihson baival torguuli nehne biz dee.
0    2
Х [182.160.1.129]: 1 сарын өмнө
Байраа банкинд хүлээлгэж өгөөд улсын бүртгэлээс хасуулаад 5-н жил
болсон байтал юун торгууль хүү алданги байхав дээр. Энэ чинь юу болж байна аа та минь энэ !
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 19

Эгдүүтэй юм

Гадаад армийн "хээрийн хоол"-ны комплектууд

Р. Дутерте: "ОХУ ба БНХАУ-тай холбоотны харьцаа тогтооноо"

Шварценегер шавар хаав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд