Ангилал:

Гамшиг, Нийгэм

180 градус эргэчихсэн нийгэм

2015-07-31 18:27 3814 2
Этиоп улсад амьдрах Хамар үндэстэн нь бидэнд ойлгогдошгүй гаж нийгмийн тогтолцоотой юм байна. Эрчүүд нь хүчтэй, эрэмгий зоригтой, тэсвэр хатуужилттай, эмсүүдээ хамгаалж хандаж чаддагаа гайхуулахын оронд хүүхнүүд нь булбарай эрсээ бакь цээжээрээ хамгаалж өмнөөс нь тамлуулдаг марзан тогтолцоотой гэнэ. Түүнийг нь үхрийн нуруун дээр харайх баярын үед шалгадаг гэх юм.

Заа, тэр баяраар яадаг вэ гэхлээр:
1. Тосгон болгоноос нас гүйцэж байгаа банди нар цугларч 6 удаа хэдэн үхрийн нуруун дээгүүр харайн цовхорч чадсанаар эр хүн болдог байна. Ердөөсөө л тэр. Жинхэнэ тамын шалгуурыг бандийн хамаатан эмэгтэйчүүд даван туулдаг.
2. Банди нь эр хүн болж байгаад эмэгтэйчүүд нь болельщик-даж нэг үл ойлгогдох ёслолд цус нөжөө урстал шавхуурдуулаад байх юм
3. Ганц хоёр шавхуурдуулаад зогсохгүй: Хар халуунд бүжиглэж, бүрээ үлээн нуруу гар хөлөө язартал зодуулна. Хамгийн сонин нь зодох тусам улам баярлаж ахиж зодохыг нэхэж бүрээгээ үлээнэ. Ингэснээр хамаатан эрийнхээ өмнөөс тэмцэх чадвартай, зоригтой, айдасгүйгээ харуулдаг юм байхаа.
4. Хэн нь тэр зодуур занчуурыг үйлддэгийг үнэндээ ойлгосонгүй. "Танихгүй баахан эмэгтэйчүүдийг тамлаад аль" гээд томилдог юм уу? сонгодог юм уу? сугалаа сугалдаг юм уу? Бооцоо тавидаг юм уу? бүү мэд.
5. Бандийн хамаатан эмэгтэйчүүд зоригтойгоор цусаа ахиухан урсгавал тэр банди "сайн эр" болдог юм гэнэ. "Эгч дүүс нар чинь чиний төлөө бие гальбир, зүс царайгаа үл хайрлан зодуулав, чи ч аргагүй мундаг эр юмаа!" гээд пацаныг эрд дэвшүүлдэг бололтой.









































































« Өмнөх сэдэв

АНУ-н дунд сургуульд заадаг секс хичээл

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.176]: 2015-09-19 11:04
яахав дээ тэр газрын ёс юм хойно.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ японуудад нэг нууц байна

Өнгөрч буй долоо хоногийн шилдэг зурагнууд

Үлгэр лугаа явдал

Нохойны үс яагаад босов

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд