Ангилал:

Авто ертөнц, Монгол, Пөөх!

1907 онд болсон дэлхийн анхны авто уралдаан Монголын нутагт болж байжээ

2014-12-26 18:40 10494 0
1907 онд Францын Парис хотын Le Matin сонинд ийм нэгэн зар гарчээ.
Энэ зун Парисаас Бээжин хүртэл хүртэл 16000 км замыг хамгийн богино хугацаанд автомашинтай туулсан хүнд 100 000 франкийн шагнал өгнө /одоогийн ханшаар/ 1 200 000 ам. доллар. Зарын дагуу Европын 30 орчим автомашин үйлдвэрлэгч голдуу компани уралдах хүсэлтээ өгчээ. Такс нь 2000 франк байжээ. Зохион байгуулагчид уралдааныг Бээжингээс эхлүүлж Парист бариа хийж баяр ёслолын байдалтай угтахаар болжээ.

Уралдааны маршрут нь Бээжин-Хаалган- Өргөө хот /Улаанбаатар/-Хяагт-Эрхүү- Красноярск-Казань- Москва-Брест-Варшав--Берлин-Брюселл-Париж гэсэн чиглэллэр гарчээ

Тэр үедээ энэ уралдаан нь машин болон хүний хувьд төсөөлөшгүй хүнд бэрх урт зам байлаа. Яг уралдаан эхлэхэд дөнгөж 5 машиний бага уралдахаар Шанхайд ирэв

Хамгийн хүнд зам нь Монголын говийг туулах байлаа. Говь нутаг дагуу 750 км зайд тусгайлан урьдчилж 4 кемп хийжээ. Тийшээгээ тэмээн жингээр түлш, хоол хүнс ачиж нөөцөлсөн байлаа. Ингээд 1907 оны 7 сарын 10 нд Бээжингээс уралдаан эхлэв

Уралдаан Монголын говийн тэмээн жин явдаг замаар явжээ. Говийн халуунд машин 1 км замыг 4 литр бензин, 100 км тутамт моторын тосоо сольж явжээ.



Уралдааны замын туршид нутгийн иргэдийг хөлсөлж ачигч туслагч зэрэг ажил хийлгэж байв

Замд тааралдах жинчид тэдэнд их тусалж байлаа.









Урьд өмнө нь машин харж байгаагүй иргэд маш их гайхаж амьтан гэж андуурдаг байв. Хамгийн их асуудаг асуулт нь энэ амьтан юу иддэг юм гэж их асуудаг байжээ. Богдхаан маань юу бодож байсан бол?

Богд хаан машин сонирхож байна

Өргөө хотод ирлээ

Анх удаа машин харж байгаа Монголчуудад гайхалтай санагдаж байв Үргэлжлэл бий

« Өмнөх сэдэв

Оросын нийслэл Москва хотод 2 өдөр үргэлжилсэн түгжрэл болж байна

Дараагийн сэдэв »

Үхлийн оочер




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [103.9.91.40]: 2015-06-10 14:16
Сайн байна уу,
1    2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Хонины мах ба элгээр шорлог урлах нь

Мөн ч г хялбар юм даа........................ /видео/

Лабораторийн сармагчинууд анх гадаа гарч үзэв /видео/

Феодал Вьетнамын хэдхэн зураг

Хүмүүс рүү онилж бууднаа гэж......... /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд