Ангилал:

Монгол, Түүх

1952 онд болсон явдал

2015-06-27 11:21 4351 4
Олон жилийн өмнө Хойд Солонгост СССР-ийн төлөөлөгчөөр сууж байсан хүний дурьтгалыг уншиж суутал сонин юм олж мэдэв.

1952 онд болсон явдал гэнэ. Хоёр Солонгосын дайн оргил цэгтээ хүрэх тэр үед Пхеньян хот болон эргэн тойрныг АНУ-ын нисэх хүчин өдөр шөнөгүй бөмбөгдөж зовоодог цөвүүн цаг байв. Нөхөр төлөөлөгч энэ хүндхэн нөхцөлд ажлаа хийж байтал Москвагаас цахилгаан ирсэн гэнэ: "Төдөн сарын төдөнд БНМАУ-аас хэсэг нөхөд газар тариалангийн асуудлаар туршлага судлах даалгавартай танайхаар зочиллох тул бүрэн дүүрэн туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна" гэж. "Юун Монголчууд? Яасан туршлага солилцоо? Дайн болж байгааг мэдэж байна уу?" хэмээн орос нөхөр баахан гайхав.
Тун ч г удалгүй Монгол нөхөд ирэв. Богооноор очсон уу? Онгоцоор ниссэн үү? Машинаар туусан уу? бүү мэд. Ямар ч г л байсан солонгос хөрс дээр хөлөө тавив уу үгүй юу мань төлөөлөгчийг битүүхэн дарамтлаж эхлэв: "Тэр цагаан будаа тарьдаг талбай нь хаана байна? Тэр тарьдаг улсууд нь хаана байна? Хэл чи, үзүүл чи..." гээд л. "Амарцгаа, унтацгаа, дараа нь больё" гэтэл "Үгүй, одоо очимз" хэмээн манай хэд барзайгаад байх тул аргагүйн эрхэнд монгол десантыг тариачин бүсгүйчүүд дээр дагуулсан байна.
Хотоос холгүй орших тариалангийн талбай дээр ажиллах хүүхнүүд харагдав уу үгүй юу десант маань ангаж цангасан эрэгчин лугаа нэг нэг хүүхэн барьж авч байцаалт явуулав: "За, яг үнэнээ хэл, яаж тарьдаг гэнээ? Юу тарьдаг гэнээ? Хэзээ тарьдаг гэнээ? гээд л. Солонгос хүүхнүүд ичингүйрэн байцаагдах зуур агаарын довтолгооны дуут дохио хангинасан байна. Орос төлөөлөгч: "Нөхөд өө! америкчууд бөмбөгдөлтөө эхлэх гэж байна. Нуувчинд орцгооё" гэхэд манай хэд сонсолгүй ажлаа үргэлжлүүлсээр. Төд удалгүй бөмбөгдөлт ч эхэллээ, солонгос хүүхнүүд ч ийш тийш бултацгаалаа. Бөмбөг тэсрэх талбай дундуур гүйх хүүхний араас манай нэг гартаа дэвтэр бал дэлгэчихсэн орилох нь: "Наад хүүхнээсээ өөр юугаар борддогийг асуугаад аль" хэмээн орос төлөөлөгч рүү хандсан гэнэ. Иймэрхүү байдалтай хэдэн хоног өнгөрч БНМАУ-ын хайрт нөхөд буцхад орос төлөөлөгч маань нэг юм сэтгэл нь уужирсан тухай номондоо дурьдав.
СССР-ийн төлөөлөгч өөрөөр бичсэн нь үнэн. Санаж байгаагаараа буулгасан болохыг ойлгоорой. Гэхдээ ерөнхий утга нь хэвээр үлдсэн шүү: очсон өдрөө ажлаа эхэлсэн, зөвхөн цагаан будаа тарих тухай яриа өрнөөд байсан, бөмбөгдөлт дунд ажил үргэлжилж байсан, солонгос хүүхнүүд манай хэдээс айж ичсэн гээд.
Тэгэхлээр 50-аад оны БНМАУ-ын Монголчууд ажил албандаа нүгэлтэй "серьёзно" ханддаг байж хэмээн миний бие дүгнээд байгаа. Зөв үү?
PS: Манай десант эх нутагтаа ирээд цагаан будаа их хэмжээгээр тарих гэж машид хичээвч амжилт олоогүй. Гэвч хөц будаа сайн ургуулсан хэмээн ойлгоод байгаа.
Муу мэдээ гэвэл: Хөөрхөн ургац авч чадаад байдаг хөц будаагаа бяд тарьхаа болиод удаж байна.
Сайн мэдээ гэвэл: Өвөрхангай, Багануурт саяхнаас цагаан будаа амжилттай таригдсан байна.

Зурган дээр Өвөрхангайн цагаан будааны талбай. Бахархаж байна шүү, нөхөд өө! Амжилт хүсье!

« Өмнөх сэдэв

Хятадад төвд банхар буудаж алав

Дараагийн сэдэв »

пентагоны ээлжит хулгай илчлэгдэв




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

hehhe [103.229.123.119]: 2015-06-28 00:27
Gvi chi eswel ta neere sergelen shu
0    0
Зочин [77.57.193.129]: 2015-07-01 04:43
Hehe Setgeld honogshij nuden haragdtal yrij bga biz hehe
0    0
Зочин [59.18.200.199]: 2016-06-25 17:52
Sonirholtoi goyo medee bna, jiliin umnu oruuljee. Durtadgal zohioliin ner ba hen gedeg tuluulugch bsan talaar eh survaljiig oruul ugnu uu. Zohioliig unshij uzmeer husel turluu.
0    0
Баавар [124.158.94.35]: 2016-06-25 18:57
Заа, үнэндээ л санахгүй байна. 1952 оны үед Солонгост ажиллаж байсан СССР дипломатуудын дурьтгал эсвэл тэмдэглэл гэх мэтээр интернетээс хайвал гарах байх.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Хүнд зэвсэгээ Сирийн хил дээр бөөгнөрүүлэв

Хэцүүвтэр испорт

"Цайнд" өмсдөг дуулга, хуяг.........байнаа, байна

Сирийн төрийн армийг бөмбөгдлөө

Аньяагаар "гахай" скоч-дуулах юмсан



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд