Ангилал:

Түүх

1991 онд болсон ЗХУ-д төрийн эргэлт хийх оролдлого

2015-05-17 12:47 3520 4
1991 оны Зөвлөлтийн төрийн эргэлт хийх оролдлого (1991 оны 8 сарын 19 - 21) нь Зөвлөлт Холбоот Улс задрахын өмнөхөн гарсан, амжилтгүй болсон төрийн эргэлт юм. 8-р сарын төрийн эргэлт гэж бас нэрлэдэг. Энэ төрийн эргэлт нь ЗХУ-ын Засгийн газрын бүлэг гишүүд ЗХУ-ын ерөнхийлөгч Михайл Горбачеваас төрийн эрхийг булаан авах гэсэн оролдлого байсан юм. Эргэлтийн толгойлогчид нь ЗХУ-ын Коммунист намын хатуу чиг шугам баримтлагчид байсан бөгөөд тэд, Горбачевын өөрчлөн байгуулалтын хөтөлбөр нь хэт буруу тийш хэлбийсэн, мөн тухайн үед хэлэлцүүлж эхэлсэн байсан шинэ холбооны гэрээ нь төв засгийн газрын эрх мэдлийг ихээр сулруулж, ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Улсуудад (БНУ) илүү их эрх мэдэл өгөх гэж байна гэж буруутгасан байна. Хэдийгээр төрийн эргэлт 3 хоногийн дотор дуусаж, Горбачев буцаж төрийн тэргүүнээр ирсэн ч энэ үйл явдал нь ЗХУ-ын дотоод нөхцөл байдлыг улам тогтворгүй болгож, улмаар ЗХУ болон Коммунист нам богно хугацаанд нурж унах эхлэл болсон.



1985 онд эрх мэдэл авснаасаа хойш Горбачев хоёр үндсэн чиг шугам: "өөрчлөлт байгуулалт", "ил тод байдлыг" хэрэгжүүлж эхэлсэн байна. Эдгээр нь ЗХУ-ын улс төр/эдийн засаг, ил тод, нээлттэй байдлыг дахин бүтэцжүүлэн сэргээн босгох ажил байсан юм. Эдгээр алхмууд нь Коммунист намын гишүүдийн зүгээс ихээхэн үл итгэх үзэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан. Энэ алхам нь Горбачевын тооцоолж байгаагүй үйл явдлуудыг эхлүүлсэн байна. Ялангуяа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан жижиг үндэстэн, угсаатнуудын үндсэрхэг үзлийг ил гаргаж эхлэв. Үүнээс үүдээд ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг бүх, эсвэл зарим нэг үндэстнүүд салан тусгаарлах вий гэсэн айдас коммунистуудын дунд төрж байлаа. 1991 онд ЗХУ эдийн засаг, улс төрийн гүнзгий хямралд орсон байна. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, хүмүүс ердийн өргөн хэрэглээний бараа авах гэж маш урт дараалалд зогсож байв.

Энэ үед Эстон, Латви, Литва болон Гүрж зэрэг БНУ-ууд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч өөрсдийн тусгаар тогтнолоо зарлаж эхлэв. 1991 оны 1-р сард Литвийг цэргийн хүчээр ЗХУ-д буцаан оруулах гэсэн оролдого үүсэв. Үүнээс долоо хоногийн дараа хууль ёсоор байгуулагдсан Латвийн засгийн газрыг Зөвлөлтийг дэмжигч хүчнүүд түлхэн унагах оролдлого мөн гарсан байна. Мөн Зөвлөлтөөс салан тусгаарлах гэсэн үзлээс болон Уулын Карабах болон Өмнөд Осетод зэвсэгт мөргөлдөөн бий болов.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс (ЗСБНХОУ, энэ улс нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 БНУ-ын нэг, одоогийн ОХУ юм) улс 1990 оны 6 сарын 12-нд өөрийн бүрэн эрхийг тунхагласан бөгөөд өмнөх ЗХУ-ын хуулиуд, ялангуяа санхүү, эдийн засгийн холбогдолтой хуулиудын Оросын газар нутагт үйлчлэх хэм хэмжээг хязгаарласан байна. БНСОУ-ын Дээд зөвлөлөөс баталсан хуулиуд нь ЗХУ-ын хуулиудтай зөрчилдөж эхэлсэн энэ үеийг "хуулийн дайны үе" гэж нэрлэдэг байна.

1991 оны 3 сарын 17-нд ЗХУ даяар санал асуулга явуулахад Балтын улсууд, Армен, Гүрж, Молдавын иргэд санал асуулгад оролцохоос татгалзсан байна. Харин бусад улсуудын иргэдийн дийлэнхи шинэчлэгдсэн ЗХУ-ын бүрэлдэхүүнийг хадгалан үлдэх сонирхолтой байгаагаа мэдэгджээ. Хэлэлцээрүүдийн дараагаас нийт есөн БНУ-ын найм нь (Украйнаас бусад) Шинэ Холбооны Гэрээг зарим нэг нөхцөл тавин хүлээн зөвшөөрсөн байна. Энэ гэрээний дагуу ЗХУ нь, нэг ерөнхийлөгчтэй, нэг гадаад бодлоготой, нэг армитай БНУ-уудын холбоо болох байв. Орос, Казахстан, Узбекистан уг гэрээнд 1991 оны 8 сарын 20-нд Москвад гарын үсэг зурах гэж байлаа.

Эх сурвалж wikipedia.org



































« Өмнөх сэдэв

Түүхэн гэрэл зургууд Монголчуудын амьдрал ахуй нэгдэлжих хөдөлгөөний үеэр

Дараагийн сэдэв »

Нөхөр Сталин францыг аварсан юм шүү




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [112.72.13.55]: 2015-05-17 19:11
Sonirholtoi tuuh we
0    0
kkkk [103.26.193.181]: 2015-07-14 21:22
Arai l buruu zuragnuud taviad baina da. Eltsinii ueiin zurag, tuuhiig taviad, shaal uur yam yariad baih yum da...
0    0
Зочин [202.9.41.126]: 2016-02-16 19:17
Одоо Путлерээ буудах бхаа
0    0
Зочин [112.72.11.122]: 2016-10-03 00:25
ENE TURIIN ERGELT N OXU BUYU HAANT ZASAGLAL TOGTOH EHLEL BOLSON.OROS ULSAA BUTEN AVCH ULDEHIIN TULUU ERGELT HIISEN.ELTSIN YLSAN GEHUUDEE.ANGLOSAKSUUD GORBACHEIVIIN TOLGOIGOOR UNENDEE NAADSAN. ELTSIN OROSIIG AVARSAN SHUU DEE.TEGEEGUI BOL OROS DAHIAD 3 ZADRAH BSN SHUU.1991 ONI 8 SAR OROSOD IH UHAAN UGSUN.
0    0
БОДОН [202.180.216.162]: 2017-02-08 17:03
ЭНЭ ТӨРИЙН ЭРГЭЛТИЙН ДАРАА ОХУ-ЫН БҮРЭЛДЭХҮҮНД БУСАД УЛСУУДЫГ НЭГТГЭСЭН БАЙДЛААР ХАДГАЛАХ БОЛОМЖИЙГ ЕЛЬЦИН ҮГҮЙ ХИЙСЭН. ЕЛЬЦИН НЬ ОРОСЫН ХОЛБООГ НЬ ТӨЛӨӨЛЖ БУСАД БНУ-УУДТАЙ НУУЦААР ГЭРЭЭ ХИЙСНЭЭР ГОРБАЧАЕВ НЬ ЗХУ ХЭМЭЭХ БАЙХГҮЙ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ХУВИРСАН БОЛНО. ЕЛЬЦИН БОЛ ГОРБАЧАЕВЫН АР ХУДАРГААР НЬ НУРУУНААС НЬ ХУТГА ШААЖ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН ЮМ.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Гоогоо нь хаашаа алга болчих в оо, тээ?......../видео/

Гоё модел

Энэ "не нормальный" тогтолцоог тайлбарлаад өгөх хүн байна уу?

Гаана улс: 1958 онд ба өнөөдөр

алдарт англосакс зангаа гаргав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд