Ангилал:

Гэмт хэрэг

20 жилийн тэртээ болсон явдал

2015-05-22 14:57 4335 2
1994 оны 4 сард Руанда хэмээх Африк тивийн улсад үндэстэн ястны үүдэлтэй лут алаан болсон билээ. Товчхон түүх:
1. Руанда нь 1962 он хүртэл Англи, Германы, Бельгийн колон байв.
2. 1994 оны байдлаар Руанда-гийн хүн амын 15% нь түтси, 85% нь хуту үндэстэн байв
3. Сүүлийн колончлогч болох бельги-чүүд колоныхоо бага оврын удирдах албан тушаалд зөвхөн түтси үндэстэнг тавьдаг байсан байна. Яагаад: түтси үндэстэн нь ерөнхийдээ цайвар арьстай, өндөр, арай европеид царайтай тул тэднийг илүү ухаантай гэж тооцдог байж. Хуту үндэстэн нь царай муутайн улмаас хар бор ажилд оногдон хоцров.
4. Түүнээс хойш шар арьстан бельги эзэнтэний сонгогдмол түтси үндэстэн нь бусад харууддаа нэлээд дээрэлхүү хандах болсон байх нь.
5. Өөрсдийг нь бельги эзэд сонгоогүйд ихэд хорсох хуту үндэстэн өс хонзон санан мачэтэ-гээ ирлэн суутал 1962 онд бельгүүд арилав.
6. 1970-1989 оны хооронд хуту түтси 2 үндэстэн ерөнхийдөө сэм дайсагнах байдалтай аж төрж байтал 1990 онд дайсагнал илэн далангүй алаан хядаан болж хувирсанд НҮБ хэмээгч байгууллага Руанда руу “тайтгаруулах” цэргийн хүч явуулсан байна.
7. “НҮБ байгаа юм чинь одоо бүх юм ОК боллоо” хэмээн дэлхий тайвшраад байтал 1994 онд Руандагийн арми, цагдаа, төрийн томчууд оролцсон хуту үндэстний бослого дэгдэв. Гол лоозон: түтси-г хүйс тэмтэр!
8. 100 хоног үргэлжилсэн уг үймээний үеэр нийт 1 сая хүн алуулж тоолж барашгүй олон хүн гэмтсэн байдаг. Мэдээж үхэгсдийн 90% нь түтси үндэстэн. Үүгээр түтси үндэстний 70% нь үгүй болов. Алаанд оролцохыг хүсээгүй хуту нар мөн цөөнгүй алуулсан гэнэ.
9. 100 хоногийн турш нэг үндэстэн нөгөөхөө хүйс тэмтэрч байхад НҮБ ямар ч арга хэмжээ аваагүйгээс нэг сая хүн үхсэн нь тодорхой. Тэр үед Руанда-д амьдарч байсан европеид гэрчүүд “европчууд ба НҮБ-ийнхэнд негрүүдийн асуудал үнэндээ л сонин биш байсан нь үнэн, юу ч болоогүй мэт аашилсан шүү” хэмээн ичингүйрэн ярих билээ.
10. 100 хоногийн дараа түтси нараас бүрдэх зэвсэгт бүлэглэлүүд галзуурах хуту нарыг дарж өөрсдөө галзуурч эхэлсэн байна. Мөн л ялгаагүй үй олон хуту алсан байна.Үүний улмаас хуту үндэстэн хөрш орнуудаараа дөрвөн зайлж өдгөө хүртэл тэндээ ад үзэгдэн амьдарч байгаа.









Франц цэргүүд гадаадынхныг Руанда-гаас гаргаж байна.









Хөөгдсөн хуту үндэстэний лагерь





































































« Өмнөх сэдэв

Машинаар 200км/ц хурдтай явж байгаад бетон хана мөргөвөл юу үлдэх вэ

Дараагийн сэдэв »

"америкчуултай нөхөрлөж байсандаа үнэхээр харамсаж байна"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [112.72.13.239]: 2015-05-22 17:10
t1 novshnuud bn daaaa
0    0
Зочин [202.179.20.115]: 2015-05-22 17:16
haqruuuud hogiiin humuus shuuuuuuuuuuuu Сайн байна уу,
0    0
Зочин [77.57.193.129]: 2015-05-23 19:47
Arai l denduu ym boljee heleh ug alga
0    0
байна [202.179.31.242]: 2016-11-04 14:36
хэн нэг нь яс хаясан биз шалтагаан нь өөрөсдөг нв өөрөсдөөр нь устагуулах бас европийн боол байх нь хамаагүй илүү сайхан юм байна гэж бодогдуулах.хэн нэгэний аймшигт санааг хэрэгжүүлэх хэн нь бүтэлгүй дүнхүү этгээдүүд байдаг бололтой.ороо нь ороогоороо жороо нь жороогоороо
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Токио-гийн усан трамвай

Монголын сүүлчийн Цаатангууд

Where to invade next (2015) баримтат кино татах линк

англи элитийн "чөлөөт" араншин

Хими-биологийн холимог зэвсэг хэрэглэж дайснаа шантраав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд