Ангилал:

Амьтны ертөнц

20-р зуунд устсан зарим амьтад

2015-03-31 19:24 6168 2


"Тасманий чөтгөр" гэх Австрали тивд амьдарч байсан энэ гайхамшигтай чонын сүүлийн амьд этгээд нь 1936 онд амьтны хүрээлэнд талийсан байна. Эм "чөтгөр" нь кенгуру шиг гэдсэндээ ууттай, тэр уутандаа бэлтрэгээ тээдэг байж. Уутны ам нь сүүл рүү нь хардаг тул зүлэг ногоо, мөчир навч ороод байхгүй, амар. Шарууд Австралид ирээд "хонь ямаа идээд дууслаа" хэмээн энэ амьтныг хүйс тэмтэрсэн байна.







Кавказ-ын бар. Өнөөгийн Иран, Гүржийн нутагт амьдраж байсан. Мөн адил "адуу мал руу дайрлаа" хэмээн устгагдсан. Хамгийн сүүлийн амьд барыг 1957 онд Кавказад харсан байдаг.

Индонезийн "Бали-гийн бар". Бар дундаас хамгийн жижиг биетэй байж. Нохойны дайтай. 1937 онд сүүлийн эм барыг буудаж алсан.

"Аялагч тагтаа" гэх энэ тагтаа нь цагийн сайханд түм бумаараа Хойд америкт амьдардаг байсан байна. америк канадчууд "будаа тариа идлээ, жимс ногоо устгалаа" гээд нэг нэгээр нь буудаж идсээр байгаад 1914 онд сүүлийн тагтаа амьтны хүрээлэнд үхсэн байна.





Тарпан адуу. Зүүн Европ, Оросын баруун хэсгээр давхиж байсан уг зэрлэг адууг хоол хүнсэндээ хэрэглээд дууссан байна. 1918 онд сүүлийн Тарпан талийсан.

Мексик-ийн Гуаделупе арал дээр амьдарч байсан "Каракара шонхор". Хамгийн сонин нь энэ махчин шувуу цатгалан мөртлөө нүдэндээ харагдах хөдөлгөөнтэй болгоныг алах гээд улайран дайрдаг араншинтай байсан гэнэ. Үүнээс болоод хүйс тэмтрэгдсэн гэх. 1903 онд сураг нь тасарсан байна.

Аляскийн чоно. Сүүлтэйгээ 3 метр урт, цээжээрээ 1,2 метр өндөр хүрэх энэ чоныг устсан гэж тооцох боловч бөглүү ой модонд мэр сэр харагдлаа хэмээн нутгийн аүмүүс ярих. Иймд данснаас хасахгүй байж байя. Хэн мэдлээ, гараад ирэх ч юм билүү?

Японы "Хондо чоно". Муураас арай том чоно байсан гэнэ. Бас л "тахиа цусалчихлаа" нэрийдлээр устгагдсан.



« Өмнөх сэдэв

Бүхлээр нь шарсан тэмээ

Дараагийн сэдэв »

Дайлаар мордох амлалтаа хэрэгжүүлж эхлэв




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.242]: 2017-10-03 10:19
эхнийх нь уутат чоно,харин нь тасманы чөтгөр ихэд ховордож байгаа ч олоо болтол байгаа.ховордож байгаа шалтгаан нь халдварт өвчин гэж үзэж байгаа
0    0
Зочин [202.21.118.138]: 2018-04-11 13:03
deer ued neg iimerhuu nom baij bilee. Zarim zurag ni ter nomnii zurag baina.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зааз, маргаашнаас фитнесс-д явнаа.....

Жинкенэ эмэгтэй боевикийн жишээ /видео/

Өгөөмөр эх

Дүрсгүй орос аньяа нар 12

Ландагыг тамлах нь 1



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд