Ангилал:

Байгаль

2011 онд Перу-д буцалмаг устай гол олдсон байна

2016-02-23 13:58 1268 2
Перу улсад санамсаргүй шахуу олдсон уг голыг 15-р зуунд испан конкистадор-ууд ийнхүү дүрсэлсэн байдаг: "Буцалмаг устай үхлийн гол мөрөн, хүнийг бүтнээр нь идчихдэг могой, хор лугаа устай нуур цөөрөмтэй учирлаа. Бурханд хаягдсан энэ нутаг руу хэнбгуай ч бүү чиглэ, үхэл хагацлаас өөр юм тааралдахгүй" гэж.

Мань испанчууд уул нь алт мөнгө хайж олуулаа хэлхэлдэн гарсан шуналт конкистадор-ууд байж. Жилийн дараа амьд үлдсэн цөөхөн хэдэн цэргүүдийн "аймшигт нутгийн" тухай яриаг ийнхүү цаасан дээр буулгасан нь энэ юм байна.

2009 онд энэ домог Андреас Рузо гэгчийн чихэнд хүрч мань эр "буцалмаг голын" талаар баахан судлавч олигтой мэдээлэл олдохгүй гуниглуулав. Сэтгэлээр унах залуу гэр бүлийнхэнтэйгээ хоол идэнгээ "буу халж" суутал нэг хөгшин эгч нь "Нээх сүртэй эд биш ээ, тэр голд чинь зарим газар нь усанд ч орж болдог юм" хэмээсэнд Андреас цочирдон гайхаж ажаагаа баахан байцаав. Тэгсэн, аньяа тэр голыг сайн мэдэх бөгөөд хэдэн хоногийн дараа Андреасыг хөтлөн аваачсан байх нь.



Үүгээр 2011 онд Андреас "буцалмаг гол"-ыг дэлхий хорвоод анх таниулсан нь энэ ажгуу. 25 км урт голын эх ундарга нь энгийн булаг бөгөөд хэсэгхэн газар доогуур урсах явцадаа 89 градус хүртлээ халж 7 км-ийн турш час халуун чанараа алддаггүй болох нь тогтоогдов. Сонирхолтой нь галт уулын идэвхитэй бүс нутаг биш юм байна. Усанд их хэмжээний хүхэр болон бусад элементүүд илрээгүй. Уугуулчууд цай, хоол ундаа энэ усаар бэлддэг гэнэ.

"Буцалмаг гол" Амазонк мөрөнд нийлэх хэсэг нь.























« Өмнөх сэдэв

Хөвсгөр үхрийн моод

Дараагийн сэдэв »

Пролетариссимус эротикус 49




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [203.91.118.254]: 2016-02-23 17:36
санниковын газар зохиолд гардаг шиг
0    0
baavar huu [178.38.100.133]: 2016-02-23 23:50
Ene goliin daguu baishin barilga bariad amidrah ymsan. Ediin zasagt ur uguujtei shn gazar bn
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ баагий яаж тэнэгтсэн гээч..........

Таафчикт залуусын өчигдрийн уран бүтээл

Nissan танилцуулж байна: өөрөө зогсоолдоо гэлдрэх сандал /видео/

Серб арми дайны бүрэн бэлэн байдалд оржээ

Нуланд човганц: "Эрдоган Оросоос уучлал гуйдаг нь буруу"



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд