Ангилал:

Амьтны ертөнц

2014 онд шинээр нээгдсэн амьтад

2015-03-09 20:22 7419 1
Гайхмаар. Хүмүүн төрлөгтөн одоо хүртэл жилд нэлээн хэд цоо шинэ амьтан эс бол ургамалын төрөл нээдэг гэнэ.

Ганц жишээ л гэхэд: Вьетнамын ой ширэнг дахь тосгонд европынх нь зугаалгаар явж байтал нутгийн нөхөд сонин гүрвэл шарж идээд байж гэнэ л дээ. Европчуудын дунд зоологч нөхөр байж таараад гүрвэлийг танихгүй зургийг нь авсан байна. Харин нутгийн хэд "энэ гүрвэл их амттай, бид өнө эртнээс л идэж ирсэн" гэх юм ярьсан байна. Хариад гүрвэлийн зургийг мэргэжилтнүүдэд үзүүлтэл мэдэх хүн байхгүй. Нөхөд бушуухан Вьетнам руу буцаж гүрвэлийг судлан "урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй" шинэ төрлийн гүрвэл болохыг тогтоосон байна.

Antechinus Arktos хулганы дайтай мэрэгч амьтан гэнэ. Австралийн Зүүн хэсэгт орших ууланд амьдрах бөгөөд шөнийн амьдралтай тул ноднин л олдсон байх нь.

Cebrennus rechenbergi нь Маррок улсын цөлд амьдрах "нугараач" аалз гэнэ. Аюул тулгарвал олон хөл дээрээ өнхөрч зугатадаг гэнэ.

Италийн Венец-ийн загасчид урд өмнө нь харж байгаагүй медуз баригдаад байсныг шалгуултал шинэ төрлийн медуз байв. Зоологчид түүнд Pelagia benovici алдар хайрлав.

Maratus pardus аалзыг Австралийн ширэнгэн ойд олсон байдаг. Ер бусын өнгөлөг бөгсөн биеэрээ бүжиг үйлддэг гэнэ.

Австралийн Зүүн Өмнөд хэсэгт орших намаг дундаас олдсон 2 см урт хавч.Gramastacus Lacus

АНУ-ын Аризона мужийн агуй дотроос олдсон "хульх хилэнц" хэмээх хорхой. Пад харангхуйд амьдрах тул нүдгүй.

Уг шинэ төрлийн мэлхийг Нью Йорк-ийн Стейт Айлэнд арал дээрээс олсон гэвэл яахуу?

Macroscelides micus. Намиб-ийн цөлд амьдрах уг мэрэгчийг зааны төрөлд ангилсан байна. Тиймээ, заан

Rhinella yunga. Перу улсын чийглэг ой модноос олдсон мэлхий.

Amblyopsis hoosieri загас нь АНУ-ын Индиана мужийн агуйн цөөрөм нууранд амьдардаг загас болой. Хамгийн ойлгомжгүй нь түүний "онжиго" нь толгойныхоо ард байдагт гэнэ. Эрдэмтэд энэ явдлыг одоогоор тайлбарлаж чадахгүй байгаа.

Paroedura hordiesi геккон гүрвэл. Мадагаскарын ой ширэнгээс олдсон.

Pithecia pissinatti. Амазонкийн ширэнгэн ой.

Micrixalus мэлхий. Энэтхэг.

« Өмнөх сэдэв

Марс гариг, хэдхэээн зураг

Дараагийн сэдэв »

Нөхөр Сталин францыг аварсан юм шүү




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Гоогоо нь хаашаа алга болчих в оо, тээ?......../видео/

Гоё модел

Энэ "не нормальный" тогтолцоог тайлбарлаад өгөх хүн байна уу?

Гаана улс: 1958 онд ба өнөөдөр

алдарт англосакс зангаа гаргав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд