Ангилал:

Кино ертөнц

2014 оны хамгийн их ашиг олсон кинонууд. Хэд хэдийг олсон бэ?

2015-01-09 15:29 2512 0
2014 онд хамгийн үзэгчид цуглуулж хийсэн уран бүтээлчидийнхээ түрийвчийг түнтийлгэсэн кинонууд ямар кинонууд байв. Хичнээн их ашиг олсон тухай сонирхоцгооё

1. Трансформерууд-4: Устгалын эрин үе. Парамаунт Пикчерс
Орлого: $1 тэрбум 87.4 сая
Найруулагагч: Майкл Бэй
Дүрүүдэд: Марк Уолберг, Стэнли Туччи, Никола Пельц, Жек Рейнор
Судалгаагаар Майкл Бэй Трансформеруудын цувралыг ахин найруулбал хүмүүс үзэхгүй гэсэн прогноз гарсан байна.

2. Галактикийн хамгаалагчид. Марвел Студиос
Орлого: $772.7 сая
Найруулагч: Жеймс Ганн
Дүрүүдэд: Крис Прэтт, Зои Салдана, Дэйв Батиста, Вин Дизель, Брэдли Купер
Сонирхуулахад тус киноны нэгэн дүр Грут “I am Groot” гэдэг ганцхан л өгүүлбэр хэлж чаддаг бөгөөд Вин Дизель үүнийг англи, орос, франц, испани, португаль, хятадаар хэлж бичүүлэн асар их хөдөлмөрлэжээ

3.Малефисент. Уолт Дисней Пикчерс
Орлого: $757.8 сая
Найруулагч: Роберт Стромберг
Дүрүүдэд: Анжелина Жоли, Эль Фэннинг, Шарлто Копли, Имельда Стонтон

Кино шүүмжлэгчдийн зүгээс муу дүн авсан уг кино яагаад их орлого олсоныг ингэж тайлбарлажээ: 1. Уолт Диснейгийн бүтээл учраас хүүхдүүд,
2. Хорон санаат эмэгтэйг сайнаар харуулсан болхоор нь хүүхнүүд, 3. Анжелина Жолиг харах гэж эрчүүд тус тус олноороо үзсэн гэнэ

4. Икс-Хүмүүс: Ирээдүйд өнгөрүүлсэн өдрүүд. ХХ зуун Фокс, Марвел Энтертейнмент
Орлого: $748.1 сая
Найруулагч: Брайан Сингер
Дүрүүдэд: Хью Жекмэн, Жеймс Макэвой, Майкл Фассбендер, Патрик Стюарт, Иэн Маккеллен, Женнифер Лоуренс, Николас Холт, Эллен Пейж

Мутантуудын дараагын цуврал “Икс-Хүмүүс: Апокалипсис” кино зохиол нь зүгширч шинээр нэмэгдэх баатруудын жүжигчид тодрох зэргээр үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд 2016.05.27-нд нээлтээ хийхээр төлөвлөөд буй.

5. Хоббит-3: Таван гүрэний тулаан. Нью Лайн Синема, Метро-Голдвин-Майер
Орлого: $726.4 сая
Найруулагч: Питер Жексон
Дүрүүдэд: Мартин Фримен, Иэн Маккеллен, Ричард Армитиж, Орландо Блум, Бенедикт Камбербэтч, Эванжелин Лилли

Уг кино 2014 оны 12 сард нээлтээ хийснээсээ хойш өнөөг хүртэл 7 хоног тутмын хамгийн их орлогой кинонуудын жагсаалтыг тэргүүлсээр байна.

6. Ахмад Америк: Өвлийн цэрэг. Марвел Студиос
Орлого: $714.1 сая
Найруулагч: Энтони Руссо, Жо Руссо
Дүрүүдэд: Крис Эванс, Скарлетт Йоханссон, Себастиан Стэн, Энтони Маки
Роберт Редфорд, Сэмюэл Л. Жексон

Капитан Америк гуай хавар Төмөр хүн, Халк, Наташа Романова, Сэмюэл Л.Жексон зэрэг бусад үлгэрийн баатруудтайгаа ахин нэгдэж “The Avengers: Age of Ultron” киногоор 2015.05.01-нд дэлгэцэнд гарна.

7. Гайхамшигт Хүн-аалз 2. Сони Пикчерс, Марвел Энтертейнмент
Орлого: $709.0 сая
Найруулагч: Марк Уэбб
Дүрүүдэд: Эндрю Гарфилд, Эмма Стоун, Жейми Фокс, Дэйн ДеХаан, Колм Фиори, Пол Жиаматти, Салли Филд
Марвелийн ганц ч болов комиксоор кино хийх эрх авчвал амьдраад байх шинжтэй.

8. Бичин гаригийн эхлэл. ХХ зуун Фокс
Орлого: $708.8 сая
Найруулагч: Мэтт Ривз
Дүрүүдэд: Энди Сёркис, Жейсон Кларк, Гэри Олдмен, Кери Расселл

Хүмүүсийг торонд хийн судалгааны обьект болгож, сармагчингуудын мисс шалгаруулах хүртэл энэ киноны цуврал үргэлжлэнэ

9. Өлсгөлөн тоглоом: Мокинжей-1. Лионсгэйт Филмз
Орлого: $696.5 сая
Найруулагч: Френсис Лоуренс
Дүрүүдэд: Дженнифер Лоуренс, Жош Хатчерсон, Лиам Хемсворт, Филип Сеймур Хоффман, Элизабет Бэнкс, Стэнли Туччи, Вуди Харрельсон

Оскарын шагналт жүжигчин Филип Сеймур Хоффман сүүлийн дүрээ тус кинонд бүтээсэн бөгөөд 2014.02.02-нд зуурдаар нас нөгчсөн билээ

10. Интерстеллар. Парамаунт Пикчерс, Лежендари Пикчерс, Уорнер Броз.
Орлого: $660.6 сая
Найруулагч: Кристофер Нолан
Дүрүүдэд: Мэттью Макконахи, Энн Хэтэуэй, Джессика Честейн, Майкл Кейн

Шинжлэх ухаан-уран зөгнөлийн сэдэвтэй тус киноны зохиолыг Кристофер Нолан дүү Жонатантай хамтран физикч-онолч Кип Торнын эрдмийн ажил дээр тулгуурлан бичжээ.

« Өмнөх сэдэв

Шинэ ИЖ Планета

Дараагийн сэдэв »

Энэ фото зургийг сайшааж байна




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зөөгч нарт зориулав

Бичил британы хөлөг онгоц америк онгоц лугаа эвдрэн чирүүлэв

"Бяд урьдчилсан цөмийн цохилтоор Москва-г үгүй хийнэ"

НҮБ-ийн шинэ дарга Путин-тэй уулзана

лалын дүрвэгсэдийг хүлээж авахгүйн тулд 300'000 доллар төлжээ



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд