Ангилал:

Дизайн, Мэдээлэл

2015 оны хувцас загварын шинэ трендүүд

2015-01-22 17:16 6654 0
2015 оны хувцас загварын чиг хандлага ерөнхийдөө консерватив буюу брюк өмд хосолсон костюм, төрөл бүрийн загварын комбинзон. Өнгөний хувьд улаан , деним /хөх/, мөн төрөл бүрийн график хээтэй хувцас загварын хандлагыг тодорхойлох юм байна. Та бүхэнд дэлхийн хувцасны загварыг тодорхойлогч акулуудын энэ жилийн шинэхэн загваруудыг танилцуулья.

1. Улаан өнгө
Улаан өнгө ямарч улиралд тохирдог өнгө. Таныг зоригтой эрч хүчтэй харагдуулна. Ялангуяа ажил хэргийн холбогдолтой чухал уулзалтанд энэ өнгийг сонгоход таныг бусдаас илүү эрч хүчтэй харагдуулах өнгө.
Зураг дээр Dolce & Gabbana, Donna Karan, Emilio Pucci-н загварууд

2. График
Загвар зохион бүтээгч Риккардо Тиши (Givenchy), Оливье Рустэинга (Balmain), Джозефа Альтузарра (Altuzarra) нар олон өнгө ороогүй график хээ бүхий загварыг санал болгож байна. Өөрийн биеийн хэлбэрт тохируулан хээг сонгох нь таны мэдрэмж. Таны биеийн онцлогыг нууж эсвэл сайхан хэсгийг тань улам тодруулах боломжтой
Зураг дээр Giambattista Valli, Givenchy-н загварууд

Торон загвар
Valentino, Chloe, Louis Vuitton зэрэг загварынханы санал болгож буй дан цагаан өнгийн торон хээтэй даашинз. Таныг илүү романтик, дур булаам харагдуулна.
зураг дээр Louis Vuitton, Valentino-н загварууд

Винтаж/хуучин/ загварын даавуу
Эхэндээ хоорондоо бодоход зохицохгүй мэт хослолыг хослуулсан загвар.
Та хуучин загварын гоёомсог хээтэй даавууг орчин үеийнхтэй зоригтой хослуул гэж загвар бүтээгч Dries Van Noten, Prada, Lanvin нар зөвлөж байна.
Зураг дээр: Lanvin, Maison Martin Margiela, Dries Van Noten нарын загварууд

Кимоно
Японы кимоно загварын хөх саарал өнгийн хослол. Бэлхүүсийг нарийн тодотгож өгнө.
Зураг дээр: Marni, The Row, Celine-н загварууд

Цув
Элгэн материал, торго, цэвэр даавуугаар хийсэн урт загварын цув. Бага зэрэг томдсон мэт харагдуулахаар размерийг сонгоорой.
Зураг дээр:Bottega Veneta, Stella McCartney, Lanvin-н загварууд

Комбинзон
Сайн чанарын даавуугаар хийсэн комбинзон. Цэвэр арьсан бүс, цэвэр торгон алчуур, мөн өнгө ялгарч тодорч харагдах аксесуар чимэглэлээр тоноглоорой. Ажил хэрэгч бүсгүйчүүдэд маш шинэлэг загвар
Зураг дээр: Christian Dior, Sonia Rykiel, Ralph Lauren-н загварууд

Деним
Хэзээ ч моодноос гардаггүй жинсэн загвар энэ жил бас л тэргүүлэх загваруудын нэг.
Харин дан нэг өнгө бус жинсэн материалыг энд тэнд нь донжийг нь олж зүйсэн даашинз аятайхан загварлаг байх нь
Зураг дээр:Gucci, Bottega Veneta, Burberry-н загварууд

Хаки
Энэ жил шинээр моодонд орох өнгө бол ихэвчлэн цэргийн дүрэмт хувцасны өнгө болох Хаки өнгө. Хувцасны загвар ч мөн дүрэмт хувцасны загварыг ерөнхийдөө алдаагүй байх юм байна.
Зураг дээр:Marc Jacobs, Ralph Lauren, Acne-н загварууд

« Өмнөх сэдэв

Сингапурын ширэнгэн дэх бичил ертөнц

Дараагийн сэдэв »

"Дэлхийн 3-р дайнд Хятад Хойд Солонгостой хүчээ нэгтгэнэ" гэнэ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Арабын баячууд шонхор шувуугаар хэрхэн ан хийдэг вэ

isis-ийн "PR" менежер капут /видео/

"Жабхат ан нусра"-гийн үхлийн тулаан /видео/

БНАСАУ 300 мм-ийн пуужингийн системээ үзүүлэв

Cathay Pacific-ийн гал тогоогоор шагаах нь



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд