Ангилал:

Алдартан, Аялал, Гэмт хэрэг, Түүх

29 жилийн дараа бууж өгсөн япон цэрэг

2015-01-09 12:06 4904 2
Дэлхийн 2-р дайнд Японы арми нь Номхон далайн хэдэн арал, Филиппин, Хятад, Солонгос зэрэг орон газруудыг эзэлсэн байсан боловч АНУ-ын зэвсэгт хүчин дайтан тэднийг уг газруудаас хөөн зайлуулсан билээ. Гэвч ой ширэнгэн дунд ганц хоёр фанатик цэргүүд үлдэж үргэлжлүүлэн байлдсаар олон жил өнгөрүүлснийг та бүхэнд танилцуулая.

Хироо Онода гэгч нь 1974 онд бууж өгсөн хамгийн сүүлийн Япон цэрэг юм байна. Тэрбээр 1944 онд Филиппины Лубанг хэмээх газар алба хааж эхэлсэн боловч 1 жилийн дараа америкчууд цэргийн баазыг нь дайтан япон цэргүүдийн ихэнх нь амиа алдах эс бол бууж өгсөн гэнэ. Онода-гийн ахлагч нь явахаасаа өмнө "Чи энд үлдээд америкчуудын үйл хөдөлгөөнийг ажиглаад байж бай. Бид нэмэлт хүчтэй буцаж ирээд гаруудыг хүйс тэмтэрнээ" хэмээн томроод явсан тул Онода ширэнгэнд нуугдан нэг хэсэг нутгийн нөхдөөс хулгай дээрэм үйлдэн амь зогоож "америкчуудыг хараанаасаа гаргахгүй" зугаатай шинэ ажлаа чандлан гүйцэтгэн ахлагчаа ирэхийг хүлээн суусан гэнэ.

Тэрбээр нутгийн ардуудтай хааяа учирч тахиа гахай, будаа гурилыг нь "зээлдэг" зуршилтай болсон тул Филиппины цагдаа цэргийнх нь барьж авах цөөнгүй оролдлого хийсэн боловч хий үзэгдэл мэт баригдахгүй 30 жил болсон байна. Нууц нь: нүүдэлчин маягийн амьдрал гэж өөрөө хэлсэн байна. Нэг газраа 1-2 сараас удахгүй, энэ тэнд баахан нууц нүх агуйг тоноглон бэлтгэх зурьшил, голцуу шөнөөр гадагшаа гардаг явдал нь өөрийг нь аварсан байх нь.

29 жилийн дараа гэртээ харихад нь Японы ард түмэн түүнийг үндэсний баатар лугаа угтан авч бөөн баяр бахархал болсон бөгөөд "Ширэнгэн ойд хамгийн хэцүү нь юу байсан бэ?" гэж түүнээс асуухад "борооны улирлаар бүх юм нороод, хатаах боломж байхгүй, тэр л хамгийн хүнд байсан юм уудаа" гэж. "Япон улс их өөрчлөгдөж үү? Танд шинэ Япон таалагдаж байна уу?" гэхэд "Их л барилгажсан байна, надад энэ олон машин таалагдахгүй байна" гэсэн гэнэ. Төд удалгүй Онода Бразилд газар авч ферм-ранч маягийн аж ахуй ажиллуулах болсон байна. Нөгөө ой ширэнгээ мартаж чадахгүй байсан байх нь л дээ.

Бууж өгсний дараа нь филиппинчүүд нуувчуудыг нь хараад гайхширсан гэнээ. Бууны сум, сэлэм жадаа өөхөн тосоор бүрж зэврэлтээс хамгаалсан байдал, буугаан энхрийлэн арчилсан байдал, хувцас хунар нь хүртэл ер бусын сайнаараа хадгалагдсан байсан гэнэ.



Онода-г барьж чадахгүй филиппинчүүд аргаа баран 1974 онд нөгөө том амтай япон ахлагчийг нь олж авчраад ой ширэнгээр баахан алхуулан "Онода! дайн дууссан, хүүрээ. Гараад ир, гэр орондоо харьяа" гэж байж япон суперман ширэнгээс гарч албан ёсоор буу зэвсгээ хураалган бууж өгсөн гэнэ. Онода тэр үед 52 настай байж. Мундаг уу?
Тэрбээр 2014 оны 1 сард яг нэг жилийн өмнө 91 настайдаа Японд өвчнөөр өөд болсон байна.

Дараагийн хүнд гар: Шоичи Йокои. Номхон далайн Гуам-ийн арал дээр 26 жил ганцаараа амь зогоосон япон цэрэг эр.
Тэрбээр 1942 онд Гуам-ийн нэгэн арал дээр алба хаахаар дөнгөж ирээд байтал америк арми аралыг эзлэн япон цэргүүдийн ихэнхийг алсан байна. Шоичи ба 2 өөр япон цэрэг ой ширэнг рүү зугатан бүгж тэндээ сэмхэн нэг хэсэг амьдарсан боловч хоол хүнсний асуудал хүндэрч 2 нөхөр Шоичи-гээс салан тусдаа амьдрах болсон гэнэ. 1972 онд нутгийн хоёр анчин Шоичи-г санамсаргүй олж харан барьж авч соёл иргэншилд буцаан авчирсан түүхтэй. Дараа нь түүнээс 2 нөхрийн тухай асуухад "8 жилийн өмнө тэр хоёрын агуйд очтол хоёулаа харангадаад үхцэн байсан" гэж хариулсан гэнэ.

Нэгдүгээр суперман, Онода-г бодвол Шоичи нь хулгай дээрэм хийдэггүй их "тохитой томоотой" нэгэн байсан гэнэ. Харх, дун, сам хорхой, банан жимсээр амь зогоодог байсан тул олзлогдох үедээ их турж эцсэн байдалтай байсан юм.

Түүний хэрэглэж байсан "тоног төхөөрөмжүүд".



Нуувчуудынх нь зарим нь өдгөө музей мааркийн үзүүлбэр болсон гэнэ.





Шоичи нь модны ховходос, зүлэг бут сөөг ашиглан өөртөө цамц, өмд, гутал урладаг байж.



Эдгээр сагс савнуудыг нөхөр өөрөө урласан байна. Мундаг гоё хийсэн байгаа биз?

1972 онд Япон улсад ирээд Шоичи их эвгүйрхэж нэг хэсэг л зовсон байна. Аяандаа дасаж "хээрийн" амьдралынхаа тухай ном бичин тэр нь бестселлер болж од болсон байх юм. 1974 онд Японы парламентэд нэрээ дэвшүүлээд авсан гэж байна шүү.
Тэрбээр 1997 онд 82 настайдаа өөд болсон байна.

« Өмнөх сэдэв

Хөгширөлтийг зогсоох эм айсуй

Дараагийн сэдэв »

"Дэлхийн 3-р дайнд Хятад Хойд Солонгостой хүчээ нэгтгэнэ" гэнэ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.176]: 2015-06-21 02:53
mundag yumaa.iim hovguudtei uls oron hogjihees yahavdee
0    0
Зочин [202.131.250.130]: 2016-11-27 21:19
онодо жинхэнэ цэрэг эр
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Арабын баячууд шонхор шувуугаар хэрхэн ан хийдэг вэ

isis-ийн "PR" менежер капут /видео/

"Жабхат ан нусра"-гийн үхлийн тулаан /видео/

БНАСАУ 300 мм-ийн пуужингийн системээ үзүүлэв

Cathay Pacific-ийн гал тогоогоор шагаах нь



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд