Ангилал:

Алдартан

34 жил хэрэглэсэн гялгар уут

2015-12-26 11:43 981 0
Английн иргэн Мартин Маккаски 1981 онд хүнсний дэлгүүрээс анх авсан гялгар уутыг одоо хүртэл хэрэглэдэг байна. Хүнс юугаан зөөж авчирлаа, эвхээд хармааллаа. Баабаа боллоо, угаагаад хармааллаа. Байнга л хармаанд нь явж байдаг үнэнч уут гэж байна шүү.

Шууд 80-аад оны Монгол маань санагдав: гүй ээ мөн ховор эд байж билээ, энэ гялгар уут гэдэг чинь. Гайгүй өнгөлөг уут олдвол олон жилээр нандигнан хэрэглээд л. Энэ англи өвөө шиг бас угааж цэвэрлэж хэрэглэнэ.
Тухайн үедээ гялгар уут элбэг дэлбэг олддоггүйд бухимддаг л байсан байх "барууныхан өдөрт л 10-20-ийг хэрэглэн хаяж байхад хоцрогдмол бидний байж байгааг..." жишээний. Гэтэл тэр үеийн олонхийн хэрэглэдэг байсан даавуу, савхин уут чинь хамгийн зөв эд байсныг өнгөрсөн хойно нь ойлгох юм даа. Манай хот суурингууд тухайн үед сайхан цэвэрхэн байсны нэг учир энэ шүүдээ.

Заа, англи өвөөгийн тухай үргэлжлүүлье: Нөхөр Мартин өөрийгээ рекламдаж сайрхсандаа энэ уутын түүх олонд хүрээгүй юм шүү. Мартин маань охинындоо ирж уутаа гарган ганц хоёр сонин сэтгүүл хийтэл охин нь өөртэй нь чацуу шахуу настай уут байгаад гайхан фасебүүк дээрээ тавьсан гэнэ.





« Өмнөх сэдэв

Дайнд сүйрсэн Дамаск хотын Жобар дүүрэг

Дараагийн сэдэв »

Шал аймаар 6




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Балын харандаагаар фото зураг шиг

Ралли Замын Үүд-Эрээн 1990-2015

Югославийн байлдааны онгоцны бункер

хэрэггүй мөртлөө үнэтэй эд хогшилоос

Шалдар булдар 55



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд