Ангилал:

Гамшиг

37 жилийн дараа өргөмөл хүүхдийг буцаж хөөв

2016-10-30 20:01 2755 4
1979 онд Сөүл-ийн өнчин өрөөсөн хүүхдийн төвөөс нэгэн америк гэр бүл Солонгос эгч дүү хоёрыг үрчилж авч гэнээ.

3 настай хүү ба 6 настай охины солонгос ээж ядуу зутруу амьдралын улмаас 2 хүүхдээ "гадаадад цатгалан, тайван амьдрах" ерөөл дагуулан өнчиний төвд өгсөн л биз, бодвол.
Гэтэл, хувь тавилан өөр төлөвлөгөөтэй байж.
Хүүхэд төрүүлж өсгөж үзээгүй шинэхэн америк эцэг эх үндсэндээ бол "гэртээ амьтан тэжээснээс Ааз хүүхэд тэжээсэн нь илүү хөгжөөнтэй байх бииииз?" өнцөгөөс эгч дүү хоёрыг үрчилсэн болох нь сүүлд тодорхой болсон байна. Хоног өнжүүлэн хооллоно, архидаан зодоон зохионо, подвалын харанхуй өрөөнд түгжиж мартана. Ааа, гэхдээ зочид найзууддаа сонирхуулах болхоор хүүхэд тэжээж байгаагаа санан нөгөө хоёроо подвалаас гаргаж гайхуулдаг байж. Зургаан жилийн дараа өргөмөл эцэг эх нь хоёр Ааз хүүхдээс уйдаж америк асрамжийн газарт тушаасан байдаг байна.
Том болчихсон хүүхдүүд хосоороо борлогдох нь найдвар муутай тул асрамжийн газар эгч дүү хоёрыг салгаж өөр өөр айлд өгөв.

Заа, шинэ айлд солонгос хүү Адам Крапсер нэртэй болж өөр 10 өргөмөл хүүхдийн хамт тамын ёроолд умбав аа. Эгч нь чухам ямар айлд үрчлэгдсэн юм бол? энэ тухай мэдээ алга.
Шинэ эцэг эх нь өргөмөл хүүхдүүдээ бөөнөөр нь тамлан яргалдаг, хүчиндэн зоддог байсныг цагдаа мэдсэнээр маньяк эр эмийг 1990 онд 90 хоног шоронд хорьсон байдаг байна. Түүнээс хойш Адам хүү аймшгийн гэр бүлээс зугтан дайжиж гудамжинд амьдран, таарах хар бор ажлаар амь зогоож байв.
Тэр 18 настайдаа хуучин "тамын гэр орноосоо" гонио хийж байгаад баригдсан байх нь. Юу гониодсон гээч? 1979 онд америкт ирэхдээ өмсөж байсан резинэн таафчиг ба солонгос библ ном. Үүгээр 2 жил шоронд сууж тэнд буруу зөрүү амьтадтай хольхилдон буруу "замаар будаа тээх" болов.

Гэхдээ юун төлөө солонгос цустай билээ? тээ? Хэдэн жилийн өмнөөс тэрбээр гэр бүл зохион 3 хүүхэдтэй болж чадах чадахгүй ажил хийн энгийн амьдралаар амьдрах гэтэл дараачийн зовлон зүдгүүр газрын гавлаас цовхчон цухуйв. Хуучны эцэг эхчүүдийн аль нь ч түүнийг америкийн иргэншилтэй болгоогүй байсан нь байнгын ажилд орох гэтэл мэдэгдэв.
Бөөн ажил явдал болж хонзонт эцэг эхээ хөөрхөн хэдэн жил шүүхээр чирэн байж "үрчилгээний бичиг цаасаа" гардан мөнөөх алдарт "ногоон карт"-ыг авах өргөдөл өгсөн чинь АНУ-ын иргэний бүртгэлийн газрынхан "Өөхөөхөө, миний муу солонгосхон дүү байнга гэмт хэрэг үйлдхээс гадна хууль бусаар АНУ-д орогнодог нэгэн юм байна штээ. Чамайг солонгос руу чинь буцаадаг" хэмээн 2016 оны 2 сард ахиад шоронд чулуудаж орхив.

Зовлонт залууг "ачуулахыг" эсэргүүцсэн сайн дурынхан мань эрийг америкт үлдээх гэж элдэв арга хэрэглэсэн боловч өнөөдрийн байдлаар үр дүн муутай байгаа гэнээ.









« Өмнөх сэдэв

Устахаас нь өмнө сүүлийн удаа нэг хараад авья

Дараагийн сэдэв »

лалын шашинт алан хядагсад арчигдав




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [172.58.136.109]: 2016-10-31 11:17
Ene zaluugiin amidralaas sedevlej kino hiivel bas l dajgui kino boloh bhshuu !
0    0
Зочин [27.123.214.115]: 2016-10-31 16:37
Hi baavar aa tanai sak shu delhiin 3-r dain boloh ni ee oros amerik NATO hyatad zereg ylsyydiin baildah chadvar tsergiin huchin chadal bas tom strategichdiin prognoziig yag uneneer ni neg taliig barilguigeer oryylaach please...
1    0
Зочин [150.129.142.200]: 2016-10-31 22:19
Тэнэг Со бндаа. Бичиг баримтаа эртхэн хөөцөлдкүү
0    1
Зочин [23.27.245.91]: 2017-01-16 23:39
Америкийн хууль, хүний эрх, эрх чөлөө нь бас л биш ээ
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Тусламжийн цувааг ОХУ "бөмбөгдсөн нь"

Энэ бүсгүйг хүн гэж бодож байна уу?

Моника Бэллүчи Монголд

Өнгөрсөн зууны дизайн 12

Индонезийн сэтгэц мэдрэлийн эмнэлгүүд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд