Ангилал:

Амьтны ертөнц, Алдартан, Аялал, Байгаль, Пөөх!, Түүх

4000 км аялаад гэртээ харьсан нь

2015-01-10 13:58 2744 1
Зарим гэрийн тэжээвэр амьтад хаягдаад зольбирдог бол цөөхөн хэд нь гайхмаар ухаан зориг гаргаж гэр орон, эзэндээ буцдаг тухай хэдэн жишээ толилуулья

1914 онд Принс хэмээх террьер нохойны эзэн армид алба хаахаар болж Францын фронтод томилогдсон гэнэ. Явсан даруйд нь нохой нь эзнээ учиргүй их санагалзаж Английн Стаффордшир-д орших гэрээсээ зугатан Ла Манш-ийг гатлаад Францын нутгийн гүнд орших дайны фронтоор эзнээ хайсаар олж бөөн баяр болсон байна. Эзнээ тэнд байгааг яаж ч мэдсэн юм, далайг яаж ч гатласан юм, францчуудтай яаж ч хэл амаа ололцсон юм бүү мэд. Ямар ч г л байсан олоод авсан гэнэ. Цэргийн ангийх нь үүнийг бэлэгшээн Принс нохойг шуудан зөөдөг нохойгоо болгож боолчлоод авсан байна. Зүгээр байхгүй, тээ, энэ англичууд.

Австралийн иргэн Ян Гриффит гэгч гэр бүл ба Софи нохойныхоо хамт далайн завиар наадан амарч байтал далайн шуурга дэгдэн нохой нь усанд унаж алга болсон гэнэ. Эзэд нь бөөн юм болж нохойгоо хайсан боловч олдоогүй тул "талийж дээ, ивий" хэмээн гуниглан гэртээ харьцгаасан байна. Гэтэл сэргэлэн нохой шуурганаар акул ихтэй усанд 10 км сэлж хүнгүй бяцхан арал дээр салгалан гарч чадсан бөгөөд тэндхийн зэрлэг ямаан сүргийг агнан 5 сар амь зогоосон байна. "Ямаанууд хаашаа алга болоод байна вэ?" хэмээн гайхах байгаль орчны байцаагч нар арал дээр буугаад сонирхотол өөдөөс нь таргалчихсан Софи нохой юу ч болоогүй мэт дальжиганан угтсан гэнэ. Хүзүүний тэмдэгээр нь эздийг нь олоод холбоо барихад эзэд нь эхэндээ итгэхгүй байсан байна.

Энэ муурын эзэд нь ОХУ-ын Ростов на Дону хотоос Украины Краснодон гэх хотод амьдрах хамаатнуудаараа зочилходоо муураа авч явсан нь буруутав. Шинэ хотод буугаад л зугатсан муур маань 45 хоногийн дотор 500 км туулж гэртээ их ууртай маягийн буцаж ирсэн гэнэ.

1987 онд Семён муурын эзэд Мурманск-аас Москва ороод муураа өөр хүмүүст үлдээн буцсан байна. Хульхидуулсан муурын зэвүүн нь хүрч "өөрөө гэртээ харихаар" шийдвэр гарган даруй замд гарав гэнэ. 2400 км-ийн хол орших Мурманск хотод муур Семён 6 жилийн дараа нэлээд ядарсан байдалтай ирсэн бөгөөд гэрийнхээ гадаа ирж хуучин эздээ нэлээд сандаргасан түүхтэй. Төд удалгүй Мурманск-д Семён-ий хөшөө босч нутгийн ард тэр хөшөөг илэн хүсэл мөрөөдлөө шивнэдэг алдартай газар болов.

Эздээ хайж хамгийн урт зай туулсан нохой: 4100 км. 1923 онд Бобби гэх нохойны эзэд аялж байгаад нохойгоо алдсан байна. Хэдэн хоног хайгаад олоогүй тул эзэд нь гэртээн харьж гашуудав гэнэ. Гэтэл 6 сарын дараа хачин өрвийсэн Бобби гэртээн ирсэн байх юм. Тэрбээр цөл, намаг, уул хадаар өвөл аяллаж АНУ-ын талыг гатлан байж гэртээ ийнхүү харьсан байна.

Японы Токио хотод амьдрах Йосукэ тоть нэгэн сайхан нартай өдөр гэрийнхээ онгорхой цонхоор зугатсан гэнэ. Хэдэн сар зольбинтож зугаалсан Йосукэ нь эрх чөлөө сайхан боловч хоол хүнс ба аюулгүй байдал нь илүү чухал юм байна гэдгийг ойлгов бололтой цагдаа нарт бараг сайн дураараа ойртож бариулуулсан байна. Гайхамшигтай нь "намайг Йосукэ гэдэг, миний хаяг энэ тэр, би гэртээ харьмаар байна" гэж сурсан хэдэн өгүүлбэрээ хэлсний ачаар гэрт нь хүргэж чадсан байх юм. Эзэд нь "2 жил үйлээ үзэж сургасан энэ хэдэн үг ингэж тусалдаг юм байжээ?" хэмээн баярлацгаасан гэнэ.

Кино шиг адал явдалтай муур Эмили. Тэрбээр америкийн Висконсин мужийн Эпплтаун-ы гэрийнх нь гадаа зогсох цаасны хог хаягдал цуглуулагч тээврийн хэрэгсэлд орсноор адал явдал нь эхэлсэн байна. Тэрхүү цаасны хаягдлыг дахин боловсруулхаар Бельги улс руу усан онгоцоор илгээж харин Бельги-ээс Франц улсын үйлдвэрт хаягдлыг дахин явуулсан байна. Францын үйлдвэрийн ажилчид цаасан дунд амьд муур байхыг хараад мэл гайхан хүзүүний тэмдгийг нь хартал 7300 км цаана орших АНУ-ын Эпплтаун гэх газраас ирсэн муур байв. Хөөрхий муур харангадаж үхэхийн даваан дээр байсан тул амьтанд бушуу арга хэмжээ авч сэхүүлэв. Эздийг нь олж холбоо барихад "2 сарын өмнө алга болсон манай муур мөн байна" хэмээн бөөн нус нулимс асгаралдав гэнэ. Үүгээр муурыг онгоцоор гэрт нь хариулж бяцхан шуугиан дэгдээсэн түүх болсон гэнээ.


« Өмнөх сэдэв

Ази-ийнхны амьд хоол /зүрх муутай хүн бүү үз/

Дараагийн сэдэв »

янхан ацны булш нь хүртэл янхных байх юм даа.............




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

сүрэг [202.179.31.242]: 2016-06-06 10:00
вьетнамаас гүйж ирсэн хар азаргыг нэмээд оруулчихгүйдээ
2    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Америк далайчдыг бэмбэгнүүлдэг байсан мангас

Иран улс "Никарагуагийн суваг" төсөлд оролцохыг хүсэв

Тайпусамын наадам

БМП 50 жилийнхээ ойг тэмдэглэлээ

Сайхан л санаа байна



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд