Ангилал:

Алдартан

501'000'000 доллар төлөхийг шаардав

2018-12-25 09:01 764 1


Өчигдөр америк шүүх БНАСАУ-аас 501 сая ам долларын төлбөр тооцоо нэхэмжилсэн байдаг байна. "АНУ-ын гэмгүй отто уармбиер гээч оюутанг хулгайлж, шүүхдэж, ял оноож, сэтгэл зүйн стрессэнд унагаж, тамлан тарчлааж алсан учир" гэж тайлбарлажээ.

Та бүгд санаж л байгаа байх......
2016 оны өвөл хэдэн америк оюутан БНАСАУ-д жуулчиллахаар иржээ. Тэндээ нэг дебилээс бусад нь зугаалж цэнгээд л, харж үзээд л, байдаг л оюутан жуулчид шиг аашилсан байна. Гэтэл отто гэх өөрийгөө их юмд бодцон маланцар эхний өдрөөсөө л дарвалзаад л, архи дарс гудраад л, чанга чанга орилж чарлаад л, харсан үзсэн болгоноо мяаалаад л дальжиганаад байсан гэнэ. Тэрбээр шинэ жилийн шөнө (2016-2017) зочид буудлынхаа ажилчидийн хэсэгт нэвтрэн орж хананд өлгөөстэй плакат хулгайлахыг оролдсон байх нь. Гэтэл нөхөр шал согтуу байсан тул гэмт үйлдлээ гүйцэлдүүлж чадалгүй өрөөндөө орж байгааг хяналтын камерууд тогтоогоод авч. Заа, маргааш өглөө нь бүгд гэртээ харих санаатай Пхенян-ы олон улсын нисэх буудалд оочерлож байтал мань эргүү отто архи нь гараагүй өчигдөр оройны гэмт үйлдлээ "найз америк оюутнууддаа" чанга чанга чарлан бардамнаад байсан тул тэр чанга яриаг нь хүссэн хүсээгүй сонсохоос өөр аргагүйд хүрсэн "тусгай ажилтнууд" пацааныг чирээд аваад явч. Хамгийн сонирхолтой нь бусад америк найзууд нь БЭЭЖИНД ИРЧИХЭЭД ОТТО МАЛАНЦАР БАЙХГҮЙ БАЙГААГ АНХ АНЗААРСАН БАЙНА. Отто дебилээс болж Хойд Солонгост үлдэхийг хүсээгүй байх л даа, ивийс.







Заа, нэгэнт өөрөө дарвалзан дальжиганасаар Хойд Солонгос КГБ-гийн гарт орсон отто хүүг тусгай нөхөд "чи хэн бэ? би хэн бэ?" болтол нь нухалгүй хаачих в? Өөө, ёстой, дураараа дургиж дунд чөмгөн дээрээ ханатлаа диско-дсон байх даа.....
Ийм диско бүжгийн эцэст америк пацаан дэлхий түмэнд мэдэгдэл хийв: "Америк эх орныг минь нухачин дарлах империалист милитарист америк засгийн газар надад ийм өдөөн хатгалга үйлдэх даалгавар өгч явуулсан нь туйлын үнэээн. Эсэргүү капиталист суртал ухуулганд нүдээ харанхуйлтал нүдүүлсэн миний бие энэ сайхан улс, жинхэнэ ардчиллын эх орон болох Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын социалист өмчийг хорлон сүйтгэх гэмт хэрэг үйлдсэн нь үнээээн. Би буруугаа ухааран ойлгож БНАСАУ-ын хүмүүнлэг шүүхийн оноосон ялыг үүрхэд бэлэн билээ" гээд гэгээрээд автал БНАСАУ-ын шүүх түүнд 15 жилийн ял оноожээ.





Зааа, Хойд Солонгосын шоронд хоригдох дальжага пацаан 18 сарын дараа шорондоо коомонд орсноор БНАСАУ-ын төр нигүүлсэнгүй хандаж үхэхээс нь өмнө гэрт нь явуулахыг зөвшөөрчээ. Америкчуул отто-г битүү шарх сорви, булдруу хавдар болцон ирэх юм бодсон чинь нөхөр зүв зүгээр ирсэнд америк пропаганд үхтлээ орилсон байдаг: "Пөөөөөөх, муу отто хүүг зөвхөн психотропны тариа эм тангаар яргалсан байна шт ээ, таминээ. Балиар хойд солонгосчуул ярга тамынхаа ул мөрийг алга болгодог болчжээ" мааркийн.
Ааа, отто пацаан америкт ирээд 7 хоногийн дараа ухаан оролгүй үхсэн бөгөөд эх эцэг нь задлан хийхийг зөвшөөрөөгүй нь гайхамшигтай. Хойд Солонгос төрийн ярга тамыг одоо л дэлгэдэг газар шт...... гэтэл үгүй ээ, задлан хийхгүй ээ.



« Өмнөх сэдэв

"англи байлдааны усан онгоцыг явуулж оросуудыг шалгая" гэжээ

Дараагийн сэдэв »

"америкчуултай нөхөрлөж байсандаа үнэхээр харамсаж байна"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Тусламж гуйхаасаа бүү ич

Муусайн зарцууд ажлаа хийхгүй хөгжим тоглоод байх юм...... /видео/

Thunderbike

Шалдар булдар 37

21-р зууны "бонус"-лаг машаан



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд