Ангилал:

Гамшиг

7 голтой эхнэрээ егүүтгэх хоёр оролдлого

2017-10-05 21:08 1040 3
2015 онд болсон явдал гэнэ. Бичил британи.

Англи армийн нэгэн эр эм шүхэрчид 2013 онд гэр бүл болцгоож гэнээ. Эмил ба Виктория Чийлье. Хос залуус хамтын амьдралынхаа эхний 6 сарыг янаг хайрд умбан өнгөрүүлж амьдралынхаа гарааг дажгүй сайхан тавьсан гэх юм, уул нь.

Харамсалтай нь аж амьдралын "хүүхэд үр сад, нууц амраг, өр шир, амь даатгал" гэх бараан цөвүүн асуудлууд янаг хосын голоор урсан гоожиж гэрийн мангар хар юмын тархийг эргэлт буцалтгүй сэнхрүүлсэн байдаг байна.

Тэрбээр:
1-рт: човганцынхаа орьжинааль ааш араншинг олоод харчив
2-рт: Үүнээс болж өөр хүүхэнтэй амрагийн харьцаа үүсгэв
3-рт: Банкинд 20,000 паундын өртэйгээ гуниглан санав
4-рт: Нууц амраг нь "Шимунусаасаа үл салах аваас чам муутай ахиж унтаж хэвтэхгүй" гэх дарамтанд гүнээ итгэв
5-рт: Еэкнэрийнх нь амь даатгал 120,000 паунд болохыг санав

Явсаар явсаар эргүү англи эрийн тархинд аймаар ээдрээт төлөвлөгөө боловсорчээ: Виктория-г сэм тэнгэр өөд илгээгээд, амь даатгалын мөнгөөр нь банкны өрөө төлөөд, үлдсэн мөнгөөр амрагтайгаа Тайландад жаргаад......тэгээд...... үргэлжлүүлэн аж төрөх. Ердөөөөсөөө!





Алуурчин маань эхнэрээ егүүтгэх эхний оролдлогодоо холийвүүдийн технологи ашиглаж үзсэн байна. Хар үүрээр гэрээсээ гарахдаа гаазаа нээгээд арилав. Гэрийнх нь шүдэнз зурхад дэлбэрнэ гэж горьдсон уу? Гаазанд хордож нойрондоо үхнэ гэж бодсон уу? бүү мэд. Нөхөр ажилдаа дөнгөж ирээд байтал эхнэр нь мессеж илгээж: "Хайр аа, гааз маазаа шалгаж бай л даа. Хордож үхэх шахлаашт. Орой ирээд янзлаарай" гэж.

Нэгэнт шийдсэн алуурчин нөхөр энэ явдлыг тэнгэрийн дохио болохыг үл ойлгон төлөвлөгөөгөө үргэлжлүүлхээр шийдэжээ. Энэ удаад холийвүүдийн "Үл дэлгэрэх шүхэр" технологийг ашиглахаар болж.





Гаазан "пилиткний" явдлаас 3 хоногийн дараа гүргэр алуурчин сэм сүйтгэсэн шүхэр эхнэртээ үүрүүлж онгоцонд суулгахдаа хацар дээр нь үнсээд нисүүлжээ. Гэтэл шүхэрчин эхнэр 7 голтой болохыг тэрбээр мэдээгүй аж.

2000 метрийн өндрөөс шүхэргүй ба туслах шүхэргүй унасан Виктория амьд үлддэг юм даа. Баахан яс нь хугарч гэмтсэн Виктория эмнэлэгт 3 сар хэвтээд хоёр хөл дээрээ зогсож байсан гэвэл яахуу? Аймаар уу?

Мэдээж дэлгэгдээгүй шүхрийг цагдаа сэргийлэх шалгаад санаатайгаар хорлох үйлдэл байсан болохыг тогтоож Эмил эрийг хорив. Ааа, Эмилийг шийтгэх шүүх хурал дөнгөж өчигдөр (2017 оны 10 сарын 4-нд) эхэлсэн нь гайхалтай.



« Өмнөх сэдэв

Өршөөл гуйхаар ирэв

Дараагийн сэдэв »

Арай ч ийм даралттай байж болохгүй ээээээ!




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.113]: 2017-10-06 05:24
Paaaaaaaa yuuu veee. Herew bi nuhur ni bsan bol yun shuuh hural shuud amia horloh bailaaa. Iim zawaan uhej ugduggui hachin ymnaas bolj nudnii bulai bolood yhw
1    1
Зочин [66.181.177.91]: 2017-10-06 13:40
Uheh tsag ni boloogui bol yagaad ch uhehgui ee. Tsag ni bolson bol neg nyaslahad l uhne.
0    1
Зочин [112.72.11.119]: 2017-10-06 20:33
Энэ муу дебиль англи цэрэг дайсныхаа толгойд нь биш салтаа руу буудаж заваарах юм байна. .Барууныхан ийм болчихоод байгаам даа. Эхнэр харин терминатор шиг амь бөхтэй юмаа. Наад муугаа нялаад хая.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зүлгээ ногооноор будаж эхлэв

Хүн аварч байгаад харангадаж талийсан байх юм

Терминаторын эрин айсуй /видео/

1989 оны Хятад улсын майдан хувьсгал

Kiss-ийн гримёрк-оор ороод гарья



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд