Ангилал:

Пөөх!

72 настай анхны төрөлт

2016-05-13 11:38 1610 1
Далижиндер Каур хэмээх энэтхэг ажаа 5 сарын 10-нд анхныхаа хүүхдийг төрүүлжээ, хөөрхөн банди төржээ. Хөөрхий, 72 настайдаа үрийн зулай анх үнэрлэж байгаа юм байна.
Үйлдэл нь сайхан боловч шалтгаан нь нэг жоохон тиймэрхүү.

78 настай нөхөр нь 8 жилийн өмнө эцгээсээ өв залгамжлах ёстой атал ахан дүүс нь түүнийг "Ааа, чи муу өсөж торниулах хүүхэдгүй м байж манитайгаа юунд барьцалдана вэ?" гээд мяаалаад байх тул зөрүүд зан нь хөдөлж эхнэрээ дуудсан байна: "Алив тэр эмч домчоор яваад бушуу жирэмслээд аль, муу сайн хамаатнуудтайгаа эрэгчин эмэгчнээ үзэлцэнэ эээээ, гайгүй"

Эхнэр нь цэвэршээд олон арван жил болж байгаач хар юмынхаа саналыг уухайн тас дэмжив. Тэрбээр гүйсээр харайсаар донор өндгөн эс олж 2 жил ноцолдсоор жирэмслээд авав.
Төрснийхээ дараа тэрбээр: "Сонин юм аа, төрсөн даруйдаа бие махбодь маань эрч хүч ороод, сэтгэл санаа минь тодроод. Хүүгээ чадлынхаа хэрээр өсгөнөө" гэж санаа оноогоо хуваалцав.

Шинэхэн аав ээж одооноос "өв залгамжлалын асуудлаас" илүү хүүхэд өсгөх асуудал дээр анхаарал нь шилжих байхаа даа.











« Өмнөх сэдэв

Ван дамм-ын тонтгор охин

Дараагийн сэдэв »

Нөхөр Сталин францыг аварсан юм шүү




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.196]: 2017-11-01 21:15
huuhed n azgyi ee shunaliin zolios oo ed chin urtnasaldag biluu
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 19

Эгдүүтэй юм

Гадаад армийн "хээрийн хоол"-ны комплектууд

Р. Дутерте: "ОХУ ба БНХАУ-тай холбоотны харьцаа тогтооноо"

Шварценегер шавар хаав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд