Ангилал:

Нийгэм, Пөөх!

Air France-ийн захиралууд цусаа холиулав

2015-10-08 15:03 2323 4


Францын төрийн нислэгийн компани болох Air France нь миний мэдэхийн 15 жилийн турш л дампуурч байгаа юм. Жил бүр л "Манай компанид засгийн газар төдөн миллиард евро өгөхгүй бол бид хөөрхий муу цэвэрлэгч нарынхаа цалинг тавьж хүч хүрэхгүй нь, онгоцууд маань нурж унах нь, А4 цаас авч чадахгүй нь......" гээд л гуйлгачин царайлаад байдаг билээ. Тасралтгүй....жил болгон.
Энэ жил ч мөн адил сценаритай: "Манай компани дампуурлын эрмэгийг тэмтрэх тул 2800 ажлын мест цомхотгоно" гэсэнд ажилчид нь топ менежерүүдээсээ эелдгээр асуув: "Миний найз хэдэн еврогийн цалинтай юм б дээ?". Нөгөөдүүл: "Та нарт хамаагүй асуудал, хэдэн сая евро байсан ч яаадгийн, өнөөдөр хөсөр та нарын асуудлыг хэлэлцэж байна" гэж ярвалдав.
Заа, сонирхоод Air France-ийн ганц хоёр топ менежерийн жилийн цалинг олов. Харамсалтай нь ТУЗ-ын даргын цалин нууц ангиллын мэдээ бололтой, олдсонгүй.
- Гүйцэтгэх захирал: 1 сая 880 мянган евро/жил (тусгай хангамжийн зардал ороогүй тоо. Яагаав машин бензин, хоол хүнс, томилолтын зардал, амралт сувилал, хүүхдийн сургуулийн төлбөр гээд).
- Олон улсын нислэгийн хуваарь хариуцсан захирал (хамгийн доод зиндааны топ менежер): 700 мянган евро/жил ........... гэх мэт. Тэгээд дээрээс нь Air France-ийн "топ менежер" ангиллын ажилчид 80-120 хүн байдаг гээд байгаа.
Анхаарах зүйл: 15 жилийн турш, жил болгон дампуурлаа зарладаг компани шүү дээ. Нисэгч, стюардесс, цэвэрлэгч нараа жил болгон цөөлдөг, цалинг нь хасдаг компани шүү дээ.
Үүгээр 10 сарын 5-нд Парист болсон Air France-ийн хурлаар цомхотгол зарласанд ажилчдын нүдэнд цус хурж зүрхэнд цус булиглав. Эхлээд хурлын заалаар, дараа нь компаний оффисийн хашаа дотор топ-уудаа элдэн мөшгөж гарынхаа чилээг гаргасан моментийг зарим нөхөд мөнхшрүүлсэн байна.











































« Өмнөх сэдэв

бичил британ-д атм туух шинэ арга сэдэв

Дараагийн сэдэв »

лалын шашинт алан хядагсад арчигдав




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

001 [122.201.22.111]: 2015-10-08 15:21
ёвропчуудаа гэж

уул нь фараанц л сайхан нутаг даа...
4    1
Зочин [202.179.20.232]: 2015-10-08 16:17
zov muuubaaasnuuudiiig
1    0
Baavar huu [62.167.42.135]: 2015-10-08 17:36
Manai niseh buudliig bas sn shalgah ymsan. Undur tsalin hangamj awna deer n bas hulgai hiine. Niseh buudald hun buhen hed nugarsan unetei baraa niiluulne.tgd bid ashigggui bn gej gomdol meduulne.tumur zam erdenet niseh geh met gazruudiig shudraga humuusiin gart ugmuur bn
1    0
мгл [202.9.42.3]: 19 өдрийн өмнө
манай төрд гарсан луйварчдыг ингэж хашраах юмсан.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Тусламжийн цувааг ОХУ "бөмбөгдсөн нь"

Энэ бүсгүйг хүн гэж бодож байна уу?

Моника Бэллүчи Монголд

Өнгөрсөн зууны дизайн 12

Индонезийн сэтгэц мэдрэлийн эмнэлгүүд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд