Ангилал:

Гэмт хэрэг, Түүх

Алдарт зурагны гол баатарын хувь заяа

2015-03-09 15:12 5841 0
Энэхүү Вьетнамын дайны зүрх шимшрүүлсэн зургийг үзээгүй хүн бараг үгүй биз. Энэ зургийг авсан хүнийг нь Ник Ута гэдэг. Энэ зургаараа Пулитцерын шагналыг авч байжээ. Зурган дээр голд нь гүйж буй охиныг Ким Фук гэдэг. Энэ зургийг 1972 оны 6 сарын 8 нд Өмнөд Вьетнамын нисэх хүчин агаараас энгийн иргэдийн тосгон уруу андуурч бөмбөг хаясаны дараа авчээ. Голд нь гүйж буй охины хувь заяа цаашид яасан бол.

Бөмбөгдөлтөд өртсөн охины бие их хэмжээгээр түлэгдэж амь насанд нь аюултай байсан. Гэвч охин 17 пластик мэс засал хийлгэж амь гарч чаджээ.

Бие нь түлэгдсэн байдал

Уг зургийг авсан зурагчин Ник Ута охиныг эмнэлгээс гарсаны дараа хамтдаа.

Ник Ута

40 жилийн дараа дахин уулзав

Гол баатар энэ зургийн дараа бараг үндэсний баатар шиг болсон байна. Түүний зургийг вьетнамын дайны үзэл сурталыг харуулсан гол зэвсэг болгож байжээ. 1990 онд Ким Фукийг Куба улсад сурахаар болж тэндээ бас нэгэн вьетнам оюутантай танилцаж гэрлэжээ. Бал сараа Москвад өнгөрүүлэхээр виз авч онгоц нь Канадад буух хооронд тэндээ үлдэж улс төрийн орогнол хүсэж одоо Канад улсын иргэн болсон. Тэрээр одоо 2 хүүхэдтэй НҮБ-ийн энх тайвны элч юм байна

« Өмнөх сэдэв

Гранд Империал Оросын хамгийн анхны сүпэр люкс вагон

Дараагийн сэдэв »

Дүрсгүй орос аньяа нар 15




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Швед төр иргэддээ дайнд бэлдэхийг зөвлөв

Нөхөр Путинд мөргөх хооронд онгоцоо буудуулав

Энэ зуны хамгийн хөгжилтэй бичлэгүүд

Эбола вирусыг нээсэн хүн

Гэнэтийн их мөнгө хүнд сайнаар нөлөөлдөг үү?



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд