Ангилал:

Алдартан, Гоо сайхан

Алдартай жүжигчин бүсгүйчүүдийн ээжүүд

2015-03-06 19:48 1988 2
Бидний сайн мэдэх алдартай кино жүжигчид ээжтэйгээ хир адилхан байдаг бол?
Охиндоо гайхалтай авьяасаас гадна гоо сайхан бэлэглэсэн ээжүүдийг харцгааяа

Анжелина Жоли
Түүний ээж нь Маршелин Бертран хэмээх Франц Канад гаралтай бас жүжигчиний мэргэжилтэй аж.
1976 онд онд нөхрөөсөө салаад Нью Йорк-д ой гаран настай Анжелина ба түүний ахтай нь хамт нүүж иржээ. Өөрийн жүжигчиний мэргэжлийг орхин хамаг цагаа 2 хүүхэддээ зориулжээ

Милла Йовович
Түүний ээж Галина Логинова нь украин гаралтай. 1981 онд нөхөр охины хамт ЗХУ -аас цагаачилж эхлээд Англи дараа нь АНУ уруу нүүж очжээ.

Скарлетт Йоханссон
Түүний ээжийг Мелани Слоун гэдэг. Охиныхоо жүжигчин болох хүслийг нь багаас нь дэмжиж алдартай урлагийн сургуулиудад охиныгоо өгж алдартай жүжигчин болох замыг нь тавьжээ

Кира Найтли
Түүний ээжийг Шерман Макдональд гэдэг . Бас жүжигчин байсан гэнэ.

Лив Тайлер
Түүний ээжийг Биби Бьюэлл гэдэг бөгөөд залуудаа алдартай дуучин, модель бүсгүй байж. Түүний эцэг нь алдарт Aerosmith хамтлагийн ахлагч Стивен Тайлор юм.
Түүний аав ээж 2 нь сууж байгаагүй бөгөөд залуудаа хэсэгхэн хугацаанд рок одтой явалдсаны үр дүнд Лив Тайлер гарчээ. АНх 9 настайдаа түүний жинхэнэ эцэг нь Стивен Тайлор гэдгийг мэдэж сүүлд төрсөн эцгийнхээ овгийг авчээ.

Дрю Бэрримор
Багаасаа кинонд тоглож нэрт гарч ээжтэйгээ элдэв томчуудын хүлээн авалтанд явж эхэлжээ. Үүний үр дүнд 11 настайдаа архи ууж эхэлж, 12 настайдаа хар тамхи татаж, 13 настайдаа кокайнд донтох болж, 14 настайдаа амиа хорлох оролдлого хийж байжээ.
1990 оноос ээжтэйгээ харьцаа нь эрс муудаж одоо бараг уулздаггүй гэнэ.

Жулия Робертс
Түүний ээжийг Бетти Лу Бредемас гэдэг. Ээжтэйгээ маш дотно харьцаатай байдаг

Ева Лонгория
Түүний ээжийг Элла Ева Мирелес гэдэг бөгөөд Мексик гаралтай.

Холли Берри
Түүний ээж нь цагаан арьстан бөгөөд Англи бүсгүй аж.

Шарлиз Терон
Түүний ээж нь Герда Жейкоб Алетта гэдэг. ӨАБНУ-н иргэн сүүлд АНУ уруу очжээ. Гунигтай нь түүний аав маш их архи уудаг бөгөөд агсан согтуу тавьдаг байсан Шарлизийг 15 настай байхад нь ээж нь аавыг нь дробинкоор буудаад алсан байх юм. Шүүх үүнийг нь амиа хамгаалах үйлдэл хэмээн үзэж ялгүй өнгөрөөсөн байна.

Памела Андерсон
Түүний бага нас бас л хэцүү өнгөрчээ. Ээийг нь Кэрол гэдэг бөгөөд аав нь найгүй архичин байж. Ээж нь гэр бүлээ тэжээхийн тулд зөөгч угаагч зэрэг ажлыг 2 давхар хийдэг байсан байна.

Линдсей Лохан
Түүний ээж Дина нь жүжигчин, нэвтрүүлэгч, бүжигчин, модел, зохиолч, менежер гээд есөн шидийн авьяастай бүсгүй аж.

« Өмнөх сэдэв

Алчуурыг дэгжин ороох 25 арга

Дараагийн сэдэв »

лалын шашинт алан хядагсад арчигдав




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Тусламжийн цувааг ОХУ "бөмбөгдсөн нь"

Энэ бүсгүйг хүн гэж бодож байна уу?

Моника Бэллүчи Монголд

Өнгөрсөн зууны дизайн 12

Индонезийн сэтгэц мэдрэлийн эмнэлгүүд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд