Ангилал:

Амьтны ертөнц, Алдартан, Байгаль

Алмасын тухай хоёрхон үг

2015-01-25 12:33 5826 1
Дээр үед гадаадын сэтгүүл эргүүлээд нойрмоглох шахуу сууж байтал нэгэн сонирхолтой зураг гялс хийсэн билээ. Өндөр уулын цасан дээр гурван мөч дээр алхасан гэх юм уу, мөлхөсөн гэх юм уу, хүний лугаа мөрнүүд. Унштал Монголын Алтайн Таван Богд ууланд 1992 онд авирч байсан америк-английн экспедицийн авсан зураг байв. Тэд зургийн тайлбарт "4000 метрийн энэ өндөрт биднээс түрүүлээд авирчихдаг 3 мөчтэй амьд биет энэ хавьд байдаг л юм байна" гэх маягийн юм бичсэн байв.

Хамгийн сонирхолтой нь тэр мөр нь оргил руу бус хятадын хил рүү зүглэсэн тул нөхөд гүйцэд дагаж чадалгүй буцсан байдаг бөгөөд нөхдүүд "нутгийн ард энэ уулаар алмас зугаалдаг тухай яриад байсан, арай тэр нь биш байгаа?" хэмээн гайхсан байдаг. Уг мөрнүүдийн зургийг харахнаа бүр гуталтай хүний мөр харагдах шиг тул "муусайн гадаадынх нь сенсац дэгдээх гэж ядачих юм" хэмээн том юм бодоод өнгөрсөн билээ.

(Польшийн экспедицийн авсан зураг) Гэтэл дээрхтэй холбогдолтой өөр нэгэн өгүүлэл сая олж уншив: 1967 онд Польшийн геологийн экспедиц Таван Богд уул хавиар олон сар судалгаа явуулж байсан бөгөөд экспедицийн нэгэн гишүүн, Андржей Скүпински гэгч америк-англичуудын бичсэнийг уншаад 2001 онд блог-доо ийнхүү бичсэн байх юм: “Би тэр экспедицид картограф-аар ажиллаж байсан тул тэр хавийн бараг бүх оргил өөдөөн авирч хэмжилт хийж байсан юм. Та нарын авсан зураг шиг ийм мөр надад бас таарч байсныг хэлэх гэсэн юм. 3 мөч дээрээ явсан амьтны мөр шиг, мөрийг дуурайж явах гэхлээр ердөөсөө мөч хүрэхгүй, нэг сонин бүтэцийн сармагчин нэг гар дээрээ түшиж алхсан гэмээр мөрнүүд байж билээ. Нутгийн монголчуудад хэлэхлээр ер гайхсан шинжгүй “алмасын мөр л байлгүй дээ, хааяа энэ тэрүүгээр харагдаж л байдаг юм” гэж маргаашийн цаг агаарын тухай ярьж байгаа мэт хариулхад би их гайхаж байснаа санаж байна. 1960-70 онуудад манайд иймэрхүү явдлыг хамаагүй ярьж гадагш тарааж болдоггүй байсан тул би амаа хамхисан аму” гэсэн байв.

Тэгэхлээр, үнэн болж таарч байна уу? Алмасууд Алтайн хэдэн уулаар зугаалаад байдаг гэсэн үг үү?


« Өмнөх сэдэв

"Оржиналь"-аараа бөгөөд санамсаргүй 3

Дараагийн сэдэв »

Ехиднаа зараа гал түймрийн дараа




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

unshigch [103.242.47.70]: 2015-03-05 20:34
baatar mn vnen goe eum bichdeg eum bn taalagdlaa amjiltСайн байна уу,
0    0
Зочин [103.10.23.22]: 2015-04-07 01:48
uls tor hudlaa gutgeleg baihgui zugeer shu
0    0
Зочин [66.181.172.250]: 2017-12-04 01:51
Hyatadiin tagnuul l bna
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

1992 оны ню йорк

Афганистанд 19 настай охиныг завхайрсан хэмээн чулуугаар цохиж алав /зүрх муутай, хэт мэдрэмтгий бол бүү үз!/

Македон хүүхний хардалт аюумбар ажаамуу

1973 оны Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс

Дулааны асуудлаа нэг мөр шийдэв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд