Ангилал:

Мэдээлэл

Алтан стандартаа буцааж нэвтрүүлнэ гэнээ

1 сарын өмнө 446 3


Хөөрхий муу америкчуул аргаа бараад байна уу даа?
1. Ам. доллар нь 1976 оноос зүгээр хоосон цаас болсныг хүн бүр мэдэх байх.
2. Уг цаасны баталгааг АНУ-ын эдийн засаг, аж үйлдвэрлэл, авдар дахь алт бриллиантны нөөц хангахаа больж зөвхөн пентагоны зэвсэгт хүчний эргэн тойрноо айлган сүрдүүлэх чадвар нь баталгаа болж хувирсан байдаг.
3. Америк төр СССР дэлбрснээс хойш мэдрэл гацаа, шизофреник чавганц лугаа аашилж дэлхийн улс болгон луу цовхрон гийнан солиорох болсонд хорвоо түүнээс нилээд залхах болжээ.
4. Иймд дэлхийн хэсэг бүлэг нөхөд ам. долларын тун ч г барзгар ирээдүйг зөгнөн харж өөрсдийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авч эхэлсэн байна.
- Сая энэ 7 сарын эхээр ОХУ БНХАУ хоёр худалдаа наймаагаа өөрсдийн үндэсний валютаар үйлдхээр тохирчихлоо....
- евро холбоо нь эрчим хүчний түүхий эдээ (нефть, хий, түлээ мод, аргал бууц) зөвхөн еврогоор төлөх механизм нэвтрүүлэх болсноо 6 сарын 28-ны өдөр мэдэгдлээ
- Дэлхийн бүх банкуудыг хянадаг байгууллага, "базель-ийн хороо" нь алтыг төлбөр тооцооны хамаг дээд актив мөн болохыг "базель 3" шинэ стандартаараа баталчихлаа.

Үүнд америк төр мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг барих ганц эрүүл арга хэмжээ авах тухай зарлав: Долларыг алтаар бататгах.
Ааа, энэ нь хожимдсон арга хэмжээ юм, америкчуул минь..... Дэлхий дээр эргэлдэх долларуудыг өнөөдөр бодит алтаар бататгана гэдэг бол үлгэр. 50 жилийн турш дураараа хэвэлсэн доллар өнөөдөр хэд байдаг юм бэ? Уг тоог кибер ертөнцөөс баахан хайлаа. Мэддэг амьтан байхгүй. Ганц л тоо олдов: АНУ НЬ ӨДӨРТ 640 САЯ ХООСОН ДОЛЛАР ХЭВЭЛДЭГ ЮМ БАЙНА! ӨДӨРТ ШҮҮ!





« Өмнөх сэдэв

Сайхан батиралцаан болж байна

Дараагийн сэдэв »

Нөхөр Сталин францыг аварсан юм шүү




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 19

Эгдүүтэй юм

Гадаад армийн "хээрийн хоол"-ны комплектууд

Р. Дутерте: "ОХУ ба БНХАУ-тай холбоотны харьцаа тогтооноо"

Шварценегер шавар хаав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд