Ангилал:

Гамшиг, Нийгэм

Амьдрал хэцүү л байх шиг байна даа...

2016-08-28 19:05 2221 0
Ба хүмүүс улам л эргүү болоод байх шиг байна даа.

Энэ гунигт явдал 5 сард эхэлсэн юм байна. Вьетнамын Ханой хотын оршин суугч, 30 настай бүсгүй амьхандаа бичил бизнес эрхэлдэг юм байна л даа. Голоо зогоодог бизнесээ алдачихгүйн тулд тэрбээр баруун зүүнгүй өр шир тавьсаар нөгөө алдарт "урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх" ч материалгүй болсонд эд эрхтэн, осол гамшигийн 180 мянган долларын нөхөн төлбөртэй даатгалд хамрагдав гэнэ.

Даатгалд хамрагдсаны бараг маргааш нь бүсгүй өөрийн танил залууг ятган ховсодсоор 2200 долларын шан шагналын оронд зүүн хөл гараа цавчуулхаар тохирсон юм байна.

Үүгээр ярваа хоёр маань нэгэн цөвүүн орой төмөр замын хажууд заазуур эргэлдүүлэн гайхаж сууснаа "өөөппаа" төлөвлөгөөгөө хэрэгжүүлж орхив. Залуу ч бушуухан түргэн тусламж дуудан "төмөр замын хажууд нэгэн эмэгтэй гар хөлгүй, ухаангүй хэвтэж байнаа. Үгүй, энэ эмэгтэйг мэдэхгүй танихгүй. Би зүгээр хажуухан явж байгаад харлаа. Түргэн иртүгэй" хэмээн олныг сандаргав.

Эмнэлэгт бүсгүйн үе мөчийг залган оёвч бүтсэнгүй, некроз болов.

Сэргийлэх энэ аймшигт явдлыг золгүй явдал гэдэгт бараг итгээд байтал "мань эр эм хоёр чинь дотны танилууд юм байна шт эээ, ард түмээн. Энэ чинь юу болоод байх нь энэ вэ?" хэмээн зовлонт бүсгүй залуу хоёрыг бяцхан дарамталсанд үнэнээ өчив. Өр ширний асуудлаас болж даатгалын 180 мянган доллар хүртэх луйвар сэдсэн юмаа.

Шүүх алинд нь ч хэрэг үүсгэхгүй гэнэ. "Үе мөчгүй хоцорсон нь тэртэй тэргүй том шийтгэл боллоо" гэж.









« Өмнөх сэдэв

лалын шашинт европоор зодоон цохиур хэр байна вэ? /видео/

Дараагийн сэдэв »

киргиз бүргэд киргиз охинд томров.............. /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

400 000 зураг эвлүүлж хийсэн манай галактикийн гайхалтай видео

"хэвлэнэ" гэж шаал өөр утгатай болж дээ

Эмэгтэй хүн амьдрах хамгийн осолтой улс

АНУ румын улсад 300 абрамс танк нийлүүллээ

АНУ туркийн төрийг эргүүлэв /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд