Ангилал:

Амьтны ертөнц

амьтан тэжээгч амьтад........... байнаа, байна.

2018-05-29 18:18 553 5


Тарантула аалзны эм нь ийм жижигхэн мэлхий үүрэндээ зөөн авчирч энхрийлэн хамгаалж аль болох удаан дэргэдээ байлгах дуртай байдаг гэнэ. Учир нь аалз маань өндөг юугаан хэдий газар доор булсан ч элдэв хорхой шоргоолз түүнийг нь олж идчихээд байдаг байна. Ааа, аалз-босс дуг хийж байх хооронд, эсвэл ан хийж байх хооронд үнэнч мэлхий нүд анивчилгүй ойртох шавьж бүрийг тамшаан устгадаг байх нь л дээ.

Ааа, энэ бол саалийн үнээ лугаа хорхой гэнэ. Нэр нь: ширх.
Шоргоолз ("шоргоолз" хэвээрээ байгаа юу эсвэл "шоргоолж" болсон уу? Түй чёрт....) нь ширх хорхойг нүдний цөцгий мэт бэмбэгнэн үржүүлдэг байна. Өөөө, зүгээр.... тэжээл ундыг нь бэлдээд л, байнга шинэ бэлчээрт гаргаж зөөгөөд л, цэвэрлэж угаагаад л, өндөг үр садыг нь өөрийн өндөг мэт арчилаад л, бусад хэрцгий шавьжнуудаас хамгаалж бамбайлаад л.... итгэхийн аргагүй. Яагаад? Ширх нь "өвсөн тэжээлтэн" бөгөөд баахдаа чихэрлэг тэжээллэг шингэн ялгаруулж түүнийг нь шоргоолз идэж тансагладаг байх нь л дээ.



Латин Америк зөгий. Нөхөд энэ марзан жижиг хорхойг хэргээр тэжээн үржүүлдэг гэнэ. Энэ хорхой нь чихэрлэг шингэн ялгаруулхаас гадна их хэмжээний лав буюу воск буюу wax ялгаруулдаг байна. Ааа, энэ лав нь зөгийн үүр барих намба оне материал юм.



Зөгийн багаж хэрэгслүүд.

Хойд Америк тивийн шар шувуу ийм төрлийн жижиг могойг тусгайлан эрэлхийлж олоод үүрэндээ авчирч цэвэрлэгээ хийлгэдэг гэнэ. Бөөс, хачиг, бясаа мэтээр хооллодог уг могой нь ч дуртай нь аргагүй үүрийн бүх давхараар тоос соруулчихаад идэх юмгүй болонгуут дүрвэн зайлдаг байна.



Заа, харин том сармагчингууд яагаад ч юм бараг дандаа муужгайд дурлаад байдаг байна. Ямар ч ашиг хонжоо, солио холио байдаггүй ч сармагчин нь муур ноолон амьдрах дуртай гэнэ. Хоолоо хувааж идэх, бөөс хачигаа түүлцэх хань дутаад байдаг юм байлгүй дээ, хөөрхий.







« Өмнөх сэдэв

Янзын гоа бичлэг................. /видео/

Дараагийн сэдэв »

Робот гэдэгт итгэсэнгүй................/видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.242]: 2018-05-30 09:28
шоргоолжны үнээ болох ширхийг бас ургамалын бөөс гэх бөгөөд түүнээс гарах шингэн нь шоргоолжинд согтууруулах ундаа мэт үйлчилдэг гэсэн
0    0
Баавар [124.158.94.35]: 2018-05-30 10:23
Явж явж тэгээд "шоргоолЖ" гэж бичдэг болсон уу?
ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА, НӨХӨД ӨӨ!
0    0
Зочин [202.179.31.242]: 2018-05-30 15:59
нутагын аялага гэж байнаа.бас зөв бичихийн дүрэм мэддэггүй нэгэн байна.бас санамсаргүй буруу товчлуур дээ дарчихаад анзааралгүй сэнд хийчэх нэгэн ч байна
0    0
Зочин [172.58.83.16]: 2018-06-02 04:41
Shorgoolz !
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Ахиад нэг бичлэг тавичахья, яааадгийн /видео/

сансраас харагддаг хүлэмжийн аж ахуй

Герман колоонд англичууд бослого гаргасан нь

Тасарцан инжиниринг /видео/

Дэлхий дээр тавхан хүн ийм өвчтэй гэнээ



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд