Ангилал:

Гэмт хэрэг

Америк бүсгүй цөмийн дайн дэгдэхээс урьдчилан сэргийлэв

2015-03-25 21:30 2678 4


3 сарын 16-нд дэлхий дээр цөмийн дайн дэгдэх төлөвлөгөөг АНУ-ын армийн офицер бүсгүй зогсоож чадсан тухай өчигдөрөөс энд тэнд бичигдэх болсон билээ.
Кино шиг явдлыг товчилвол :
АНУ ба англи хоёр хэдэн сарын өмнөөс ОХУ-ыг цөмийн зэвсгээр “хязгаарлагдмал” маягтай бөмбөгдөх төлөвлөгөө баталсан юм гэнэ. АНУ-ын батлан хамгаалахын сайд Чак Хейгел уг солиот ажилбарт оролцохгүй хэмээн мэдэгдсэн тул түүнийг өнгөрсөн 2 сард Обама албан тушаалаас нь даруй халсан байна. Тэрбээр халагдахдаа АНУ-ын цөмийн зэвсэгт хүчин ба АНУ-ын ерөнхийлөгч хоорондын онцгой холбооны нууц код-ыг өөрчилж шинэ сайд Картер-т мэдэгдэлгүй ажлаа тушаагаад явсан гэнэ.
Энэ код ийм учиртай: АНУ-ын ерөнхийлөгч цөмийн зэвсэг тээгч онгоц, усан онгоц, усанд шумбагчтай шууд холбогдон “буудах” тушаал өгөх шугамыг хамгаалж байдаг код гэнэ. Код буруу байвал армитай холбогдож чадахгүй гэсэн үг.
Заа, энэ сарын 16-нд АНУ-ын стратегийн холбооны 1-р ангийн командлагч Хитэр Коүл гэх офицер бүсгүйд Пентагон-аас “цөмийн зэвсгээр урьдчилсан цохилт” үйлдэх тушаал ирсэн гэнэ. Нууц код буруу байсан тул ажаа цөмийн зэвсэгт хүчинтэй Пентагоныг холбохоос татгалзсан бололтой. АНУ-ын батлан хамгаалахын сайд бүсгүйг маргааш нь албан тушаалаас нь халж хорионд авсан гэх юм. Өдгөө хорионд байгаа хэвээр.

Энэ үйл явдал үнэн бол АНУ-ын экс сайд Хейгел болон холбооны офицер бүсгүй Коүл хоёр долоо хоногийн өмнө дэлхийг дэлбэ үсэрхээс урьдчилан сэргийлсэн гэж ойлгож болно. Баярлалаа та хоёрт.
Дээрх кино үнэн байх магадлалтайг батлах момент-ууд:
1. Батлан хамгаалахын сайд Хейгел 2 сард халагдсан нь үнэн
2. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин 3 сарын 11-нд Өмнөд Осетийн удирдлагатай “хамтын ажиллагааны гэрээн” дээр гарын үсэг зурах ажиллагааг көсөр хаяж гэнэт алга болов. Өмнөд Осетийн удирдлага нөхөр Путинийг хайж энэ тэрүүгээр гайхан гүйв.
3. Ерөнхийлөгч Путин хаана байгаа нь мэдэгдэхгүй боловч 3 сарын 16-ны өглөө 8 цагт ОХУ-ын Баруун бүсийн арми болон Хойд зүгийн усан флотын байлдааны бэлэн байдлыг шалгах гэнэтийн манёвр эхлүүлэв. 110 байлдааны онгоц, 55 байлдааны усан онгоц, 40 мянган цэрэг босгосон урьд өмнө нь харагдаж байгаагүй нүсэр “манёвр” болсныг бүгд тэмдэглэв.
4. Офицер Коүл-ийг (манай баатар бүсгүйг) 3 сарын 17-нд үнэхээр албан тушаалаас нь халж хорионд авсныг АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллийн алба мэдэгдсэн байна.


« Өмнөх сэдэв

NHL: 2015 ОНЫ УЛИРАЛ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР

Дараагийн сэдэв »

Шалдар булдар 74




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Zochin [150.129.140.198]: 2015-07-13 01:48
Bitgii hudlaa hutsaad baigaach ee...
0    0
achhuu [172.56.32.224]: 2016-02-14 04:54
ezen chingis ergen irj amerik orosiig dagaar oruulnamz ih mongol ulsad!
0    0
Баавар [124.158.94.35]: 2018-02-08 09:54
Эхний тэмбүү, айн уун гээд сонс: англи америк сэтгүүл сонин дээр энэ тухай юу гэж бичсэн байгааг олоод унш даа. Өөө, чи чинь монголоороо ч юу ч ойлгодоггүй дебил билүү, гадаад байтугай?
Хоёр дахь тэмбүү, айн уун гээд сонс: хүн шиг бааж сурчихаад солиот дебил юм бич, тэхүү? Хүүхэд ч хийж чадахгүйм байж үхсэн нохойн бааасны чинь Их Монгол Улс вэ?
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Тусламжийн цувааг ОХУ "бөмбөгдсөн нь"

Энэ бүсгүйг хүн гэж бодож байна уу?

Моника Бэллүчи Монголд

Өнгөрсөн зууны дизайн 12

Индонезийн сэтгэц мэдрэлийн эмнэлгүүд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд