Ангилал:

Амьтны ертөнц, Гамшиг

америк залуу ял сонсохоор болжээ

2017-03-31 08:17 1890 4


АНУ-ын Салем хотын Корий залуу 27-ны өглөө, хар үүрээр, ой модонд алхахаар гарч гэнээ. Замдаа зураг ч аваад л, гүйж харайгаад чг л, амьдралын утга учрыг ч тунгаагаад л, их л хөгжөөнтэй цаг өнгөрөөж байтал аадар бороо цутгасан байх нь.

Залуу нөмөрт бороог өнгөрөөгөөд буцах маршрутаар гэлдэрч явтал зам дагуу хөдөлгөөнгүй хэвтэх бамбарууш таарсанд баахан гайхаж тойрч гүйсэн байна. Үхцийм бол уу? гэтэл, үгүй ээ.. амьд юм аа...муухан амьсгалж байна. "Эх нь ойр хавьд байгаа юм бол уу?" хэмээн удаан ажиглаж суув, байдаггүй. "Зааз, дүүрсэн. Үхэхээс нь өмнө авардаг" гээд бамбаруушыг бөөрөнхийлж аваад зам уруудан пянздав.

Малын эмнэлэгт муу ядарсан бамбаруушыг үзүүлтэл тэр маань сульдаж доройтсон, хөрч даарсан, шингэний дутагдалд орсон 3 орчим сартай эр бамбарууш болох нь тогтоогдожээ. Эмч: "бүтэн 24 цаг дусал хийлгүүлж дулаацуулсны эцэст бамбарууш хөдөлгөөнд орсон нь бяцхан амьтан үхлийн ирмэг дээр байсныг гэрчлэнэ" гэж дүгнэв.

Заа, Корий залуу энэ үйл явдлаа фасебүүк твитер-ээр сайрхан тавьж "мань нь од болчихлоо шт ээ" хэмээн баясан дэвхэрч байх зуур цагдаагийн нөхөд түүнийг дуудаж гэнэ: "Зэрлэг ан амьтныг зөвшөөрөл лицензгүй оролдож байгаль орчноос нь хүчээр салгах гэмт хэрэг нь 6250 ам.долларын торгуультай бөгөөд 1 жил хорих ялтай юм аа, дүү хүү" гээд хэрэг үүсгээд авсан байдаг байна. Дараа нь бонус маягаар: "Уул нь эрүүгийн хэрэг үүсгэх ёстой байдаг юм. Яаахав, энэ тохиолдолд бяд чамайг өрөвдөөд үүсгэхгүйгээр шийдлээ" хэмээсэнд манай баатар жоохон ч гэсэн сэтгэлийн тайтгарал авсан тухай дараа нь сонин сэтгүүлийнхэнд утсаар хэлжээ.







« Өмнөх сэдэв

Пролетариссимус эротикус 21

Дараагийн сэдэв »

Т-35 танкны гэдэс дотор




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [43.228.128.186]: 2017-03-31 09:15
хаха уул нь ч зөв л дөө
0    0
Зочин [202.131.233.174]: 2017-03-31 12:30
yag unenuu hen notolhiin ene sta hulgailsanch yum bil uu
1    0
Bat [49.97.109.222]: 2017-03-31 14:14
Manai Nomtoi ah bol ehtei n shuud buudad zuragaa daruultsan bgan shte kkk.Bas hujaa nar hentii nuruuni heden bor baavgaig er em bambruushgui hyadad duusaj baina Manai zarim uhaan muutai shunaltanguud gar hul n bol 5.10 tsaasar gazarchilj baina da ene ulsad ezen alga doo.
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

АНУ ахиад л ирак-аас сири-д "санамсаргүй" оруулчихаж ээ

Шудрага бус хорвоо

"Оржиналь"-аараа 7

Бельги гар цавчилт

207 км/цаг давхих машиныг гүйцэд түрүүлж болдог юм уу? /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд