Ангилал:

Гамшиг

Америкчуул БНАСАУ-ын элчин сайдын яаманд хулгайгаар нэвтэрч дээрэм тонуул хийсийм байна штэээээ, нөхөд өө!

2019-03-18 12:46 488 0
Испаний дотоод хэргийн яам сарын өмнө улсынх нь нутаг дэвсгэр дээр болсон скандалт явдлыг одоо л ил гаргаж байх юм.

Заа, 2019 оны 2 сарын 22-ний өдрийн 3 цагт мадрид дахь БНАСАУ-ын элчин сайдын яамын нутаг дэвсгэрт нүүр амаа нуусан, буу зэвсэгтэй 10 үл танигдах этгээд нэвтрэн орж тухайн үед тэнд байсан дипломат, гэр бүлийн гишүүд болон тэнд зочиллож байсан өөр орны дипломат ажилчидийг боон хүлж муужиртал нь зодож дарвалзсан байдаг байна. Тэднийг "холивүүдлэг" ажлаа хийж байх хооронд Хойд Солонгосын нэгэн бүсгүй яргачидаасаа мултран зугтаж хөрш айл өрх, байгууллагуудын испанчуулын анхаарлыг татаж нөгөөдүүл нь айн сандралдан Хойд Солонгосын ЭСЯ дээр очтол шал өмнөд солонгос хэллэгтэй солонгос гарч хэсэг юу болж байгааг ойлгохгүй дүр эсгэж аальгүйтсэн байдаг байна. Тэгснээ нэг муухан испан хэлээр "Энд бүх юм ОК. Юу ч болоогүй, бүх юм сайхан байна" гэж жүжиглэж байх хооронд ЭСЯ-ын хашаанаас 2 машин гарах гэтэл өмнөд солонгос маань нэг машинд нь үсрэн сууж дээрэмчид гол гарсан байна.

Зайлан одохдоо дээрэмчид ЭСЯ дотор байсан бүх компютер, гар утсуудыг өвөртлөн зайлжээ.
Испан цагдаа хэдэн цагийн дараа нөгөө 2 машиныг олов. Дээрэмчид Хойд Солонгос дипломатуудын машиныг аваад зугтсан байв.
Испан шиг камержсан улс 10 дээрэмчидийг олоё гэвэл дор нь базаад авна л даа. Гэтэл испаний дотоод явдлын яам "хэргийг шалгаж" байна гээд бүтэн 20 хоног өнгөрсний дараа буюу 3 сарын 12-ны өдөр дүгнэлт гаргажээ: "БНАСАУ-ын элчин сайдын яам руу дайрсан балмад хэрэгт АНУ-ын CIA холбоотой болох нь тогтоогдлоо" гэж.









« Өмнөх сэдэв

Орос хэлтэй анд минь, наашаа суу: Капитализмийн мөхөл үүдийг тань тогшоод байна....... /видео/

Дараагийн сэдэв »

Барилга трест, 1984 он......................... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Том ан гөрөө

Египт-ийн пирамидийн оройноос авсан зураг

Уруулын хэлбэрээр хүний зан аашыг тодорхойлох арга

90 сая жилийн тэртээх динозаврын өдөт сүүл

20 жилд үзэгдээгүй их сум зэвсэг бөөгнөрүүлжээ



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд