Ангилал:

Пөөх!

америкчуул маань дебилизмийн ёроолыг тэмтрээд бүүр доош нь ухаад эхэлсэн шүү

2017-08-03 21:02 972 7


Washington post, fox news, navy times, us news.... гэх мэт америк мэдээллийн ланжгар албууд өнөө өглөө тасарцан мэдээ тараажээ:
"АНУ-ын хамгийн том усан флотын баазын нэг, Норфолк баазын (виржиниа муж) орчинд үл танигдах учир битүүлэг цэргийн шумбагч этгээд харагдаад өнгөрсөн байна. Эргийн хамгааллын албаныхан түүнийг барих гэмээн байдаг арга мэхээ хэрэглэвч барьж чадсангүй ээ. Гэвч шумбагчийг хальт харсан нөхөд хэлэхдээ аази төрхтэй хүн байж болзошгүй гэх таамаг дэвшүүлсэн байна" гэж шүлсээ цацруулан мэдээлсэн байх юм.

Болоогүй ээээ, үргэлжлэл бий.....







Хурнайн үрчийх америк армийн төв командлал "Одоо наанаа???!!!" хэмээн кофе-г цистерн цистернээр нь уун суутал маш нууц холбооны шугамаар өмнөд солонгосын маш нууц агентууд "машийн маш чухал мэдээ дамжуулах" хүсэлт гаргасан гэнэ. Америк офицерууд маш нууц дянхуагаа шүүрэн авч чагнав "Бяданд маш ноцтой мэдээ сая ирлээ. Хойд Солонгосын шумбагч онгоцууд хэдэн хоногийн өмнөөс маш сэжиг бүхий маняаавр үйлдэж зарим нь бидний ажиглалтаас бултав.... бидэнд байгаа мэдээгээр тэд Агуу АНУ-ын флотын баазуудаар хорлон сүйтгэх ажилбар явуулах даалгавартай сэлж байж магад" гэнгүүтээ утсаа тасалсан гэнэ.

Зааа, одоо пентагон нь "Хойд солонгосын бузар милитарист коммунистууд цайлган цагаан америк байлдааны флотод хохирол учруулах гэж оролдов. Гэтэл уг бусармаг өдөөн хатгалгыг бяд газар дээр нь таслан зогсоож эх орноо аврав. Бид хариулахгүй бол имиж маань хохирох тул бяд дайлаар мордохоос өөр аргагүйд хүрлээ" гэж гийнах нь байна штээ. Мөн үү?



америкчуул маань холливүүдийн киногоор стратеги төлөвлөгөөгөө зохиогоод байдаг юм уу?...... холливүүд нь америк стратеги төлөвлөгөөгөөр киногоо хийгээд байдаг юм уу? Бүү мэд.

« Өмнөх сэдэв

АНУ-ын шигшээ их өвөрмөц юм аа

Дараагийн сэдэв »

Урлагийн бүтээл 63




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.70.46.221]: 2017-08-03 22:57
Холивууд нь хичээл заагаад байна. Америк дайн хийх гэж ёстой оргилдоо хүрчээ.Хөөрхий Трүүмп дайн хийчихгүй тойрч гүйгээд ерөнхийлөгчийн хугацаагаа дуусгачих санаатай үзээд байдаг. .Нөгөө мангасууд нь Трүүмпийн хулхийг буутал чихэнд нь ((эхлээчээ )) гэх шивнээстэй. Хөгшиний нөгөө хийх хүсэл шалдаа буучихсан. Удахгүй зүрхний шигдээсээр чад. ...Америк дайн эхлүүлэх бөөн мөрөөдөл. Ирак.Афганд хийсэн дайны мөрөөдөлдөө бат итгэчихэж..Холивууд кино үргэлжилсээр! !!!!.
4    0
001 [27.123.212.129]: 2017-08-03 23:09
Утга учиргүй зүйлс бичих бааварын солиорол.
7    7
Зочин [202.21.106.159]: 2017-08-03 23:38
Orosiin zarim Ivanuud saituud, blogeruud hollywoodiin kinogoor niit systemee oilgood baidag. Getel terniig n anaj suudag Manai Mongoliin redaktsuud oilgohod hamgiin oirhon ooroor helbel terhuu urlagiin neg ongo ayastai medeelliig hamgiin turuun zurhendee oirhon huleej avna. Tegeed l medeej zurhend oirhon tussan yum chin Ivanuudiin ugeer gallana shuu dee
4    4
Баавар [124.158.94.35]: 2017-08-04 08:19
Ааанхаааан, сүүлийн хоёр сэт бичигч банди манай муу сайтаас өөр мэдээллийн эх үүсвэр үздэг ч гүй юм байна, үзээд ч ойлгодоггүй юм байна шт. Ийм дорой ядруу бий вий..... Та нар мэтийн амьтдад зориулж "fox news, washington post, navy news-д мэдээлсэн байнааа" гэж бичсэнийг ойлгодоггүй ээ? Тэдгээрээс мэдээг олоод уншчих ухаан байдаггүй ээ? Айн?
4    2
Зочин [202.179.25.11]: 2017-08-07 08:37
Баавар аа?Бачимдах хэрэггүй.Иймэрхүү банди нар "Сөүшэл"-ээр дүүрэн болцон.Эд нар хоол идэнгээ дэлгэцээр "дайн"гэж юу болохыг зүгээр л нэг таашаалтайгаар "адал явдал" хэмээн ойлгодог нөхдүүд.Гэрт нь ганц гранат дэлбэлэхэд л ойлгох байлгүй..
1    1
Зочин [27.123.212.139]: 2017-08-13 10:52
Тонкины буландах хэрэг явдал шиг жүжиг б.ж болох юм. Өөрсдөө хийж байж болох л юм. Орос солонгосуудын аль нь ч биш. Америкчууд өөрсдөө
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Банн жорлонгоо эмх цэгцтэй байлгах хэдэн арга

Ерөнхийлөгчийн унаа яаралтай зарна, ярина

Америк сенаторууд ард түмнээсээ дутдаггүй л юм байна.... эгдүүтэй шт /видео/

Үхлийн амьтны хүрээлэн, Индонез

2010 оны киргизстаны төрийн эргэлт



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд