Ангилал:

Гамшиг, Дайн

америкчуул тэсгэл алдан Сири луу дайран давшив

2017-05-19 17:25 2483 13
Өчигдөр.

Заа, хэдэн хоногийн өмнө бяд америк арми йордан улсад арми цэргээ бөөгнөрүүлэн бэлдээд байгааг мэдээлсэн байдаг. Тун ойрмогхон Сири луу дайрах нь тодоос тод болсон бөгөөд өчигдөр уг тезис маань батлагдав.

1. Өчигдөр Сири улсын төрийн арми ба иргэдийн цагдан сэргийлэх хүч нь Сирийн нутаг дэвсгэр дээр 6 жил дайны түймэр дүрэлзүүлэн солиорох "сирийн чөлөөт арми" лалын шашинт алан хядагчидыг ат Танф тосгоноос хөөн устгах даалгавартай хөдөлсөн байдаг байна.
2. АНУ ба түүний үнэнч йордан гөлөгийн хамтарсан арми "ISIS-тэй байлдаж буй сайн алан хядагчидыг бяд Асад-ын цус сорогч нараас хамгаалдаг" гэмээн ээлжит жүжгэн спектаклиа тавьж 4 танк, 8 пикап, 1 "Шилка" хуягт зэвсгээс бүрдэх Сирийн төрийн армийн цувааг бөмбөгдөж гэнэ.
3. Зарим эх сурвалжууд "дайралтанд хүн үхээгүй", зарим нь "6 хүн үхсэн", зарим нь "50 хүн үхсэн" гэх мэдээлэл тараагаад байгаа. Чухам үнэн хэргийг мэдэхгүй юм.
4. АНУ үйлдлээ тайлбарлахдаа "Муу алан хядагчидтай тэмцэх сайн алан хядагчидыг бяд дэмжилгүй яаахав. Бяд бөмбөгдөхөөсөө өмнө тэр цуваатай холбогдох гэж олон удаа оролдовч хариулахгүй байсан тул аргагүйн эрхэнд бөмбөгдлөө. ОХУ-ын нөхөд ч тухайн цувааг "илгээх хэрэггүй" гэж цус сорогч Асад-д зөвлөж байсан тухай мэдээ бяданд байна. Гэтэл Сирийн төрийн арми сонсолгүй бидний ашиг сонирхлын газар нутаг руу ойртсонд хашраасан юм" гэв.
5. Сирийн нутаг дэвсгэрт дур мэдэн "АНУ-ын ашиг сонирхлын хил хязгаар" үүсгэчихээд хүүхэд багачуулын толгой хэрчигч лалын шашинт дебилоидуудад тэр газраа түрээслэдэг нь АНУ л хийж чаддаг ажил байх даа.
6. Уг дайралтанд йорданы нисэх хүчин оролцсоныг онцлон тэмдэглье.

Тайлал:
1. АНУ-д Трүүмп залуу ерөнхийлөгч болоод ч "дэлхийн элит-үүдийн" төлөвлөгөөнд өөрчлөлт орсонгүй ээ: дэлхийн хэмжээний дайн дэгдээх төлөвлөгөө мушгиралдан ойртсоор л байна.
2. АНУ нь сүүлийн 3 сард Сирийн нутагт иракаас, йорданаас, туркээс, исраилаас нэвтрээд байгаа. Гол зорилго: Сирийн төрийн армийг өдөж ганц цохиулчихаад "Дэлхий хорвоо! Хар даа, гэмгүй энхрий намайг зүгээр байжийхад алахыг завдавшт. Асад үх. Сирид ардчилал тогт. Иран сөнөтүгэй. Орос дэлбэрсүгэй" хэмээн шизофренитэй авгай лугаа бархиран дэвхрэх бэлтгэлээ базаагаад байгаа нь энэ юм.
3. Уг ядарсан мэхэнцэрийг Агуу Путин мэдэх тул "Асад аа, наадуулынхаа өрөвдөм заль мэхэнд бүү хуурт. Одоо чамайг ат Танф руу зэвсэгт хүчээ илгээхийг цаад нөхөд чинь нүдэндээ нулимс хуралдуулан "сатана бурханаасаа" гуйн хүлээж байгаа шүү" гэсэн байх нь. Нөхөр Асад сонсовч батлан хамгаалахын генералууд нь томорч омогширсон нь эргэлзээгүй. Бөмбөгдүүлэв.



АНУ-ын хамгаалаад байгаа "сайн лалын шашинт алан хядагчидыг" та бүгд санаж л байгаа байлгүй дээ....? Яааагааав: 12 настай бандийн толгойг хэрчээд байдаг, бас үхцэн цэргийн зүрх уушигийг түүхийгээр нь идээд байдаг лалын шашинтнууд шүү дээ.
Санаж байна уу?





« Өмнөх сэдэв

Сансарын нисэгч болох болохгүйг шийддэг ганц шалгуур /видео/

Дараагийн сэдэв »

селфи фото 99 жилийн ялаас аварчээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [178.194.170.229]: 2017-05-19 21:10
yoo pisdaa yu ve. 12 nastai huuhdin tolgoi, dotor ideh ch geh shig...bur nud horsov...hun ee baitsan bn shde.
0    0
Зочин [112.72.11.124]: 2017-05-20 00:39
Исис ч бай Сирийн чөлөөт арми ч адилхан тэмцэгчид адилхан эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа. Гадны үг авах тал дээр сул. Аллах Акбар гээд хэлчихэд л дуусаа..цустайгаа хутгалдана. Дараа н Оросоо туслаач. ..Америкаа туслаач гэхчилэн. Сирийн босогчид анх гарч эхлэхдээ зөв замаар явсан. Гэвч Ассадын цэрэг цагдаа нухчин дарснаар иргэний дайны хэмжээнд очсон. Оросууд Ассадад хэлсээр байтал шүү.Босогчид н зэр зэвсэг.хөлсний цэргийг иракын салан тусгаарлагчидад((Саддам Хуссейныг дэмжигчид.))хандсанаар Америкийн хөх инээд н хүрч ёстой холион бантан хутгасандаа.Иракын армийг. Хусейны баримтлагчидыг адилхан зэвсэглээд л.хөлсний алан хядагчидыг урьж залж ар талд н вертолётоор буулгаад л..нөгөөдүүл н томорсоор Исис улс болчихдог. .Хөлснийхөн хүүхэд эмэгтэйчүүдийн толгойг дур мэдэн огтлоод л. Яагаад өөрийн улсын иргэд н биш болохоор юу гэж хүн хайрлахав. (Хөлсний алан хядагчид )юм чинь.Лалын ертөнцийг хөлснийхөн түйвээж байгаа түүний ард Америкууд мэдээж...Лалууд үүнийг мэдэж байгаа ч өнөөдрийн байдлаар ялсан талд н сөгдөнө. Ассадын дэглэмд урьд цагт байсан болохоор хүсэхгүй н лав.Исис Америк талыг .яагаад? Нөгөө өндөр байшин алтадсан машин унадаг цагаан алчууртай Сауд Араб сахалтангууд том Сурталчилгаа болдог юм хойно....Иймд Оросууд Сирийг орхих хэрэгтэй байх. Яахав Сирийг Исис н аваг орхи..харин Туркэд үсэрхийлэх ганц гарц .гагцхүү Туркэд Исис халдах юм бол Америк тогтоохоосоо өнгөрнө. Европыг алднаа гэсэн үг. Европод үсэрхийлэх юм бол Нато тулна бас задарна.Оросод хийх ажил гараад ирнэ. Нөгөөдүүл н гийнан гуйна. Орос яг одоо Сирийг зугуухан орхих хэрэгтэй. Хожимдоогүй дээрээ одоо л тоглоом эхэлж байгаа шүү дээ....үнэндээ лалууд дууссан хойноо ухаарна.
1    4
Зочин [112.72.11.124]: 2017-05-20 00:53
Европ задарвал Америкийн зүүн гар тасарна гэсэн үг. Туркийн Эрдоган ёстой европод Исисийг чиглүүлж хонзонгоо тайлна даа. Өөрөө унахгүйн тулд лал дебилүүдээ чадлаараа гийнан чиглүүлэх н гарцаагүй. Путин өөртөө лалын хонзонг хураах хэрэггүй Сирийг орхимоорсондоо. Лалууд лалтайгаа учир зүйгээ олдог түүх бий. Америк шиг хор хийх тоглоомноос суралцмаар юм даа.
1    2
Зочин [188.62.173.38]: 2017-05-20 02:07
122, хөөрхөн сараачиж. лалуудын энэ дайнд оросууд аргагүйн эрхэнд орсон ороогүй бол дайн дээшээгээ тэлсээр оросод яваад орно.ойролцоогоор оросын 10 000иргэн сирид нудрага зөрүүлж бн энэ нөхөд буцаад оросдоо очиход л орос будаа болно ийм учраас путин орос хүүхдэд өгдөг талхыг дундуур нь хувааж сири лүү явуулж цаг нөхцөөж бгаа юм америкууд оросын энэ дотоод гадаад хямралд үнэндээ даам гарч чадаж бн үүнийг л тоглоом гэджг юм. оросын ганц ядарсан онгоц тээгч хаанаа ч хүрэхгүй баларч явахад америкын 19 тээгч дэлхийн энд тэндгүй зугаалж явах жишээтэй.
3    4
Зочин [112.72.11.106]: 2017-05-20 06:07
Оросын иргэд биш хэдэн станууд.10.000 биш 2.000. Орос хүүхдэд өгдөг талхаа талыг Сири лүү зөөгөөд л.чи яасан сайн мэдээлэлтэй байнаа. 1 тээгч байгаа н үнэн. Америкийн 19 н тээгч тэй ёо ёо. 5 тээгчээ чүү ай хөдөлгөж яваа. Сирийг торгоож байгаа гэнэ шүү. Ассадын хүсэлтээр Оросууд байгаа. Хүн чанар н.....харин Туркэд л халдварлах н гарцаагүй. Турк Арабын хавраас эмээж байгаа. Эрдоган ялангуяа. дунд н Курдууд баярлан далжигнана даа. Иймд Орос оролцохгүй байх хэрэгтэй..Турк н Лал Исламистуудыг Америкийн эсрэг Европын эсрэг эргүүлж дөнгөнө. энийг хүлээх л хэрэгтэй.
3    4
Zochin [202.9.43.145]: 2017-05-20 11:00
Laluudiig demjdeg novshnuud yariad bna u.
2    2
uur [202.9.43.66]: 2017-05-20 14:32
Manaid ymar hamaa bna.
0    0
Зочин [178.197.239.127]: 2017-05-20 15:32
Urd n laluud amerikiig alnaa geed dairdag bsn odoo orosiig alnaa geed dairdag bolson laliin ene daind orolcuulsan putin ahdaa urgelj bayrlaj ywaarai ivanuudaa. Ydaj amerik shig ediin zasagtai nomer 1 uls bsn bol yay gehew daahgui nohoi buluu huraasan goe
2    3
Баавар [124.158.94.35]: 2017-05-20 19:53
Еөөө, хөөрхий энэ дебилоидийн бичсэнийг нь ээ.....
1-рт: америкууд эдгээр лалын шашинт дебилуудыг бүтээсэн юм. Тэгэхээр ОРОСУУД АМЕРИКИЙН ЭСРЭГ байлдаж байгаа гэдгийг ойлгохыг хичээ.
2-рт: дэлхий дээр хамгийн их өртэй улс хаанах вэ? Тархиныхаа ядаж 0,5%-ийг асаасны дараа юм бичиж байгаач, хүүхээд....
6    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Америкчууд узбекистаныг уруу татав

Энэ нөхрийг санаж байна уу?

Франц эр 5 цагаачийг нам цохив

Машинаа чөлөөлье дөө.....

Японы экс сувилагч 15 тахир дутуу иргэн алж 45-г шархдуулав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд