Ангилал:

Шинжлэх ухаан

Ангараг гариг дээр амьдрах туршилт амжилттай болов.

2015-06-21 14:52 2612 0
Хавайн арал дээр Мауна Лона хэмээх унтарсан галт уулан дээр хийгдсэн NASA-гийн ангараг гариг дээр хүн амьдрахад ямар нөлөө асуудал гарах талаар судалж буй HI-SEAS (Hawaii Space Exploration Analog and Simulation) төсөл нь Хавайн арал дээр Мауна Лона хэмээх унтарсан галт уулан дээр 2014-10-14 өөс эхлэн 2015-06-13 хүртэл нийт 8 сар үргэлжлэв.
Энэ хугацаанд 3 эрэгтэй 3 эмэгтэй тус ууланд Ангараг гариг дээр барихаар төлөвлөж байгаа тусгай 140м.кв байранд орчноос бүрэн таслагдаж 8 сарын турш нарны эрчим хүчээр тогоо хангаж, ус болон эрчим хүчний хягаарлагдмал орчинд амьдарчээ. Ус хэмнэхийн тулд 7 хоногт 8 мин усанд орж байсан байна. Мөн гадаад ертөнцтэй холбоо барихад 20 минутын хоцролттойгоор мэдээг дамжуулж байжээ.
Гадагш гарах тохиолдолт тусгай скафандр өмсөж гарч байв. Төслийн гол зорилго нь удаан хугацаанд орчноос тусгаарлагдахад хүмүүсийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж болохыг судалсан байна.
Дараагийн судалгаанд сайн дурын үндсэн дээр хүмүүсийг энэ орчинд тусгай байрнаас гаргалгүйгээр 1 жилийн турш хорьж судлах гэнэ. Сайн дураараа 1 жил хорионд байх хүсэлтэй бол NASA уруу захиа бичээрэй.









« Өмнөх сэдэв

Британий нисэгч нар байшин дотор нисэв

Дараагийн сэдэв »

"Өөдөө шидсэн чулуу өөрийн ухна дундуур" гэдэг билүү?




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Тайлбарлаад өгөх буянтан байна уу......?

"Америкийн нэгдсэн улсын хүн амын 90% нь устана"

Лалын шашинт дүрвэгсэдээс залхан хашаа хана босгож эхэллээ

Муу цэрэг эрсээ юунд ингэж муухай ад үзнэ вэ?

Анхны "цахилгаан" хурдны зам нээгдэв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд