Ангилал:

Гамшиг, Пөөх!

Англи инженер өөрөө өөртөө хагалгаа хийжээ

2016-09-29 19:30 1386 1
Бичил британий инжанаар Грэхэм Смит 15 жилийн өмнө эх орондоо гэдэс ходоодондоо хагалгаа хийлгүүлсэн юм байна л даа.

Эмнэлгээс гараад хагалгаа нь загатнаад байхад тоохгүй яваад л байж. Тэгсэн, нэгэн сайхан нартай өдөр арьснаас нь утас цухуйж гархад гайхаад үзүүлтэл хагалгаа хийсэн эмч нар 12 ш оёос үлдээсэн болох нь тогтоогдов. Мань нөхөр ч "Зааз, одоо сугалаад өгөх байлгүй дээ" хэмээтэл "Оочерын дагуу хагалгаа хийнээ хөө" гээд амбаардаад явуулж. Оочероо 2 жил хүлээсний эцэст эмч нарын консилиум "Одоохондоо хагалгаа хийх шаардлагагүй" гээд ахиад амбаардсан байх нь. 2011 он дуусч байлаа...

Хагалгаанаас нь идээ бээр урсаж эхлэхэд ахиад эмч нарт хандав, "Өө, нээрээ асуудал хүндэрсэн байна шүү, хагалгааны оочерт чамайг ахиад оруулхаас" хэмээн эмч нар дооёоолоод ч байгаа юм шиг, басаад ч байгаа юм шиг ангалзхад "Түй, фаак, энэ л..руудыг хүлээж сепсис-ээр үхэж байхаар өөрөө асуудлыг шийднэээ. Юун төлөө инжанаар билээ!" хэмээн гэртээ ирээд афтирк (отвёртк) бахиа шүүрэн гал тогоондоо өөрийгээ задлав. Амжилттай задлав, гэснээс.

Толинд ширтэн гэдэсний арьсаа зүсээд цаана нь гялалзах 12 ш оёдлын зангиаг ширхэгчлэн тайлна гэдэг амаргүй байх л даа. "Зүсчихгүй яаасын?" гэж сурвалжлагч асуутал "Новшоо, оёдлын утас нь агшаад мах руу орчихвол би яах байсын?" хэмээн үнэнхүү инженерлэг хариу өгсөн байна.

Монгол эмч нараас гадна англи эмч нар хүн дотор хайч, хөвөн, шүдний чигчлүүр, оёдлын утсаа мартдаг гэж бодохлээр сэтгэлд өег сайхан байна шүү.



« Өмнөх сэдэв

Патенттай "халуун нохой"

Дараагийн сэдэв »

Согтуу байгааг нь харсаар байж................. /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

"Анги болгонд түмпэн дүүрэн чулуу байх ёстой"

Хятад хөнгөн шингэн хүүхнүүдийн ажлын байр

СССР-ийн үеийн хүүхдийн тоглоом

Чихэнд чимэгтэй нүдэнд баясгалантай сайхан гарчигууд байна

Уйтгартай америк алаан хядааны статистик



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд