Ангилал:

Мэдээлэл

АНУ Азербайжан-ыг лут дарамтанд оруулав

2015-12-24 16:18 1784 10
АНУ-ын конгресс-д "Азербайжаны ардчилалын тухай акт" нэртэй Азербайжаны төрийн эсрэг хориг арга хэмжээ (санкци) авах хуулийн төсөл энэ сарын 16-нд орсон байна.

Заа, үнэндээ гэж хэлхэд урд өмнө ийм өргөн дэлгэр цар хүрээтэй санкц Кубад ч Хойд Солонгос-д ч тавигдаж байгаагүйг сануулах нь зөв бол уу. Санкцийн жагсаалтанд юу багтав:
- Азербайжаны төрийн аль ч түвшиний албан хаагч АНУ-д орохыг хорих (ерөнхийлөгч, ерөнхий сайд, гишүүд, сайд нар, орлогч сайд нар, шүүгч, нарийн бичиг, бичээч гэх мэт...ба тэдний гэр бүлийн гишүүд)
- 2 улсын хоорондын бүх харилцаа холбоог хөлдөөн зогсоох, төрийн хэмжээний хурал цуглаан, уулзалт дайллагуудыг зогсоох
- 2 улсын хэмжээнд явагдаж байгаа бүх програм төслүүдийг зогсоох
- Олон улсын ба бүс нутгийн санхүүгийн болон худалдааны институт-үүдэд (Олон улсын валютын фонд, Дэлхийн банк, Дэлхийн Худалдааны Байгууллага гэх мэт) хэрэгжигдэж байгаа Азербайжаны бүх төслүүдийг хөлдөөн зогсоох
- Азербайжан төрийн гадаад болон дотоодын бүх активуудын (мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэлийн актив, бараа товар) хөдөлгөөнийг зогсоох. Зөвхөн төрийн бус хувийн компани, иргэний активын хөдөлгөөнийг мөн зогсоох.
Дээрхи хуулийн төслийг конгрессийн хэлэлцүүлгэнд оруулсан конгрессмен К.Смитаас асуусан байна: "Юуны учир ийм хуулийн төсөл оруулах болов?" гэхэд: "Энэ Азербайжан гэдэг улс чинь хүний эрхийг зөрчөөд байна. Бяд зүгээр хараад сууж чадамгүй нь. Төрийн бус байгууллагын тэргүүн, эрх чөлөөт сурвалжлагч нарыг баривчлан хорьж байна, дурын шашинаа шүтэх явдлыг боож байна, бага балчир үндэстэн ястнаа дарангуулж байна" хэмээн нөгөө л цээжээрээ мэдэх хэдэн шалтагуудаа тоочив.
Саудын араб, катар, кувэйт, эмират мэтийн дагалдан баясагч нарынхаа "алдаат бодлогыг" 80 жилийн турш анзаараагүй мөртлөө хаа холын азербайжаныг олоод харчихдаг сүрхий гярхай амьтад шүү.
Америк төр ийнхүү галзууран дөвчигнөх болсон жинхэнэ шалтгаанууд:
- "Дэлхийн элитлэг орнуудын ОХУ-ын эсрэг коалиц-д нэгдэж ОХУ-ын эсрэг эдийн засгийн санкци зарла" гэсэнд азербайжан тээнэгэлзэн байсаар татгалзсан байдаг. Саяхөөн, хэдэн сарын өмнө болсон явдал.
- "ОХУ-ын нисэх хүчинд Сири-д хүрэх агаарын замаа хаа" гэсэнд бас татгалзсан байдаг. Өнгөрсөн 7 хоногт европын холбоо ба турк хоёр ОХУ-д агаарын зам гаргахгүй болсноо мэдэгдэж азербайжанаас ижил арга хэмжээ авахыг хүссэн юм.
- Азербайжан нь Евро-Азийн Эдийн засгийн Зөвлөлд элсэх өргөдлөө өгсөн байдаг. 2015 оны 1 сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн уг зөвлөлд Армен, Белорус, ОХУ, Киргизстан, Казахстан орнууд гишүүн бөгөөд АНУ-ын хяналтанд ордоггүй эдийн засгийн хөгжлийн байгууллага юм.

Ерөнхийлөгч Алиев бодлогошролд орчих вуу даа.


« Өмнөх сэдэв

Дайн дажин, улс төрийн үйл явдлууд (12 сарын 24-ний байдлаар)

Дараагийн сэдэв »

Т-35 танкны гэдэс дотор




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

БААВАР АА [202.180.220.83]: 2015-12-24 16:45
БААВАР АА, ЧИ ЗАРИМДАА БАРЬЦГҮЙ Ш*ААДАГ ШҮҮ. "ИСПАНИЙН КАТАЛОН МУЖ ТУСГААР ТОГТНОЛОО ЗАРЛАЧИХЛАА" ГЭЭД САЯХАН СЕНСААЦЛААД БАЙСАН, ТЭР ЧИНЬ ШАЛ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ШҮҮ.
0    0
Манайхыг бас [202.9.41.246]: 2015-12-25 00:07
Арай манайхыг бас тэгэж шаардах юм биш биздээ хөө. Оростой муудалц гээд АНУ Хятад хоёр шаардвал аль талд орох уу админаа.
0    0
Baavar [124.158.94.35]: 2015-12-25 11:09
Эхний комментлагч-д: Миний муу хам үнэнээ хэл, яг хэзээ шараа тайлж дууссан б? Олон сая мэдээллийн өөр эх үүсвэрүүд байхад тэднийгээ уншчихаж барахгүй байна уу? Заа, империализм-ийн үүр болох бичил британий сонин сэтгүүлийн эхийг буулгав. Нээгээд унш. http://www.theguardian.com/world/2015/nov/09/catalonia-mps-to-vote-on-secession-plan-in-showdown-with-spains-government
0    0
Зочин [103.57.94.244]: 2015-12-25 12:55
За сүртэй юм бэ.ш аадаггүй хүн байдаг юм уу.Чи ч бас ш ааж ч байгаа юм билүү .Гоё л сайт шүү дээ
0    0
Зочин [202.5.196.170]: 2015-12-25 13:21
Бааварын тавьж байгаа мэдээллүүдийг бүгдийг нь унших дуртай болоод байгаа, өөрийн өвөрмөц стилтэй гоё сайт шүү
0    0
Зочин [202.180.220.83]: 2015-12-25 14:48
БААВАР АА, МИНИЙ ХАМ "ТУСГААР ТОГТНОХ" ГЭДГИЙГ ЯГ ЮУ ГЭЖ ОЙЛГОДОГ ВЭ? ЧИНИЙ БИЧСЭНЭЭР БОЛ ОДОО ДЭЛХИЙ ДЭЭР "КАТАЛОН" ГЭДЭГ УЛС АЛЬ ХЭДИЙН БИЙ БОЛЧИХСОН ГЭСЭН ТЭЭ?
0    0
Зочин [172.56.1.56]: 2015-12-26 04:44
baavar sda chin hip hop mip mopoo huuguul yvj bhgui bas uls tur ntr voli voli lol
0    0
Зочин [202.179.31.14]: 2016-04-02 12:58
Амеркийн төрийнбодлогын гол зарчим бол энэ шүүдээ.Тэдэнд өөртэй нь тэрсэлдэх дайсан ямагт хэрэгтэй байдаг.Дайн хямрал гэдэг бол эдийн засгыг байнга хөдөлгөж амьд байлгаж байдаг цусны эргэлт нь шүүдээ
0    0
Зочин [203.169.50.233]: 2017-02-15 02:19
Оросын эсрэг хориг арга хэмжээ Оросын аж үйлдвэрийг хөл дээр нь босгосон үйл явдал болсон. Хөдөлмөрч улсын эсрэг хориг арга хэмжээ авах нь тухайн улсыг улам хүчирхэг болгодог.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Жихад-мобил курд армийн штабуудыг дэлбэлэв /видео/

Амьд "Барби" хүүхэлдэй

Өнөөдөр чинь майн баярын өдөр юм байнаштээ.....

Терминаторын эрин айсуй /видео/

Истамбул-ийн онгоцны буудалд "жихад" халдлага болов /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд