Ангилал:

Нийгэм

АНУ бүүр шаландаа буух шив дээ

2016-04-28 21:03 1651 6
Иран хэмээх улс АНУ-ын банкиудад 150 миллиард доллар хадгалсан байжээ. Гэтэл 1980-аад оноос үгэнд нь ердөөсөө орж өгөхгүй байсан Иранд АНУ дургүй нь хүрч санкц манкц тавин мөнөөх мөнгөтэй дансыг нь нам ломбодчихож.

Иран мянга эсэргүүцэвч нэмэргүй: НҮБ, Олон улсын арбитрын шүүх...бүгд АНУ-ын гөлөгнүүд тул дуу гарах зоригтон олдолгүй 2016 онтой золгов.

2016 оны эхээр ОХУ ба Иран хоёр арай дэндүү дотносон америкийн "Ойрхи Дорнод дахь тогтвортой байдалд" заналхийлэх болсонд АНУ-д хамсаатан биш юмаа гэхэд, ядахдаа нуруунд нь хутга зоочихооргүй "иран анд" хэрэгтэй болов. Үүгээр америкчууд Иранд доль үсрэн санкц хоригуудаа зогсоохоо тангаргалан: "Манай агуу улсын санхүүгийн байгууллагуудад ломбодуулсан мөнгөнөөс чинь 55 миллиардыг олгохоор шийдлээ" гэж Жон Керри 1 сард амалсан билээ.

Иранчуул бөөн баяр "Ээээ, нигүүлсэнгүй америкчууд ашгүй мөнгөнөөс маань жоохон ч гэсэн өгөх нь" хэмээн магнайгаа дэлбэртэл инээж суутал баахан америк иргэд Иранаас мөнгөн төлбөр нэхээд унав. Юун мөнгө вэ? гэтэл "Танай муусайн алан хядагчид 1983 онд Бейрут-д (Ливан улс) байрлах манай цэргийн баазыг хөнөөгөө биз дээ, мөнгөө төл" гээд иранчуулыг гайхшруулав.

"Гүй ээ, андуудаа, олон арван жил шүүх хурал болж бяд энэ асуудалд хамаагүй болохыг тогтоосон шүү дээ" гэтэл "Тэр муу олон улсын эрүүгийн шүүх юу юм б? Манай мужийн шүүгч Ламберт та нарыг буруутай гэж 2003 онд хэлсийшт". Гайхах иран төр ахиад шүүхдэлцсэнд саяхан АНУ-ын дээд шүүх "АНУ-ын иргэдэд мөнгө төл" гэх шийдвэр гаргав. Олон улсын шүүх биш ш дээ, зүгээр нэг улсын дээд шүүх олон улсын хэмжээний асуудлыг шийдчихэж байгаа юм.

"Зааз, тэгдэг юм байж. Үлдсэн мөнгөө авья" гэсэнд америкчууд: "Болоогүй ээ, манай Нью Йорк мужийн шүүх та нарыг 2001 оны 9 сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан гээд 11 миллиард доллар нэхэмжилсэн байгаашт" гэв. Дуу алдах иранчууд "Болиоч дээ, та нар өөрсдөө 2003 онд Ирак, Афганистан буруутай гээд тэр хоёр улсыг индүүдээ биз дээ?" гэхэд "Нью Йорк мужийн шүүгч ингээд шийдчихсэн юм чинь, мань нь яаааах ч аргагүй" гээд амыг нь таглав.

Заа, өнөөдрийн байдлаар Иран нь авах ёстой 55 миллиардаасаа 31 миллиардыг АНУ-д үлдээхээр шинжтэй болоод байна. Ахиад юу ч гаргаад ирэх юм билээ, америкчууд, ажиглаж л байя.

« Өмнөх сэдэв

Дайн байлдааны дундуур, Халх голын дайн

Дараагийн сэдэв »

"Ажилдаа ирээрэй, новш оо"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [172.56.12.236]: 2016-04-29 00:32
Baavaraa zohiogood bicheed bna uu ugui u ain haha ?
3    0
Baavar [124.158.94.35]: 2016-04-29 08:46
Бас нэг дебил гараад ирлээ. Яг аль хэсгийг нь худлаа гээд байна в? Иран мөнгөө ану-д хадгалдаг уу? Бейрут-д 300 америк цэрэг үхсэн үү? Цэргүүдийн гэр бүл мөнгө нэхсэн үү? жон керри 55 миллиардыг буцаан өгнө гэсэн үү? нью йоркийн шүүх 10,7 миллиардыг төл гэсэн үү? Газрын зураг дээр иран хаана байгааг зааж чадах уу? Мэдээ уншиж бай.
4    0
Зочин [49.0.186.193]: 2016-04-29 11:26
tiim yum bolj bgaa n unen 3 terbumiig l uguxuur bolson orosiin ort r garsan
1    0
бааварт [202.179.27.155]: 2016-04-29 14:57
Танай сайт руу өдөр болгон ордог шүү. Их хичээл зүтгэж мэдээлэл оруулдаг баярлалаа.
0    0
Зочин [45.117.34.66]: 2016-05-04 01:02
iran gazriin tosoo usa importlosoor l baisan avaagui hagalsan mungu ene-ees ch ikh bga baih
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Урлагийн бүтээл 67

43 цагт хуучин гүүр нурааж шинэ гүүр угсрах нь /видео/

Хакухо аваргын бэлтгэл дээр

Шалдар булдар 57

Эрэлт хэрэгцээтэй бандаашк худалдаанд гарлаа



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд