Ангилал:

Амьтны ертөнц, Алдартан, Монгол, Түүх

АНУ-д хөшөөгөө босгуулсан монгол гүү

2015-01-04 16:10 4692 0
Монгол адууны тухай сонин дуулгья. 1950-1953 оны Солонгосын дайнд америк-ийн арми морин тээвэр их ашигладаг байж гэнэ. Машин техник чирэх, зэвсэг сум тээвэрлэх гээд л. Үүнд зориулж солонгосчуудын гар дээрээс бага насны морь худалдан авч тусгай сургалтанд бэлтгэн дайнд явуулдаг байв.
1952 онд америк-ийн армийн офицер Эрик Педерсен Сөүл хотын морин тойруулгын нэгэн ажилтан залуугаас 250 ам доллараар байдас худалдан авснаар уг сонирхолтой түүх эхэлсэн юм. Хөөрхий муу солонгос эр ганц хайртай морио зардаг нь их өрөвдмөөр: эгч нь мин дээр гишгээд хөлгүй болсон тул хиймэл хөл хийлгүүлэх гээд л мөнгө босгож байсан нь тэр. Үнэн хэрэгтээ тэр байдас 100% монгол байгаагүй бол уу. Зураг дээрээ жижиг морь харагдах боловч гальбир нь өөр юм байна лээ. Адуу мал сайн мэдэх уншигч нар ажиглаадхаарай. Тухайн үедээ 140 см өндөр, 410 кг жинтэй байсан гэнэ.



Америк цэргүүд шинэ тээврийн хэрэгсэлдээ Реклесс гэдэг нэр өгч эрчимтэйхэн бэлдсэнд Реклесс маань цэргийн шинжлэх ухааныг их хурдан сурч гэнэ. Төмөр утсанд орооцолдохгүй гарах, бууны дуу сонсоод хэвтэх, бөмбөгдөлтийн дуу чимээнээр бункер-т нуугдах, хүнд ачаатай уул хадаар явах, тэсрэлт бөмбөгдөлтийн дуу чимээнд дасах гээд. Реклесс армийн амьдралд их амархан дасаж, цэргийн ангиар чөлөөтэй зугаалдаг болсон бөгөөд хоол хүнсэндээ юу ч хамаагүй хэрэглэдэгээрээ алдартай болсон байна. Шарсан өндөг, гахайн утсан мах, чихэр, шоколад, шар тос, төмсний нухаш иднэ, кока кола, пяаав нэхэж байгаад ууна. Идэж болохгүй эд хогшил ч анхаарлыг нь татдаг байсан байна: нэг удаа өөрийнхээ хөнжлийг идсэн байна, бас нэг удаа покерын пяаавар чипсүүд идсэн байх нь, савхин олом бүслүүрийг лавиад хаячихдаг байсан гэнэ.

Реклесс жинхэнэ байлдаанд оролцсон эхний хагас өдөр жоол бэмбэгнэсэн боловч үдээс хойш байлдааны аюумшгийг тоохоон больж ажил үүргээ үлгэрч гүйцэтгэж эхэлсэн байна. Зам харгуйгаа ганц хоёр яваад цээжлэчихдэг тул харгалзагчгүйгээр замынхаа нэг талдаа сум зэвсэг зөөн нөгөө талдаа гэмтсэн цэргүүдийг зөөдөг байв.

Тулаангүй үед Реклесс элдэв ачаа нааш цааш зөөх боловч хамгийн тус дэмтэй ажил нь холбооны утас дэлгэх ажил байв, 12 явган цэрэг гүйцэтгэх ажлыг тэр ганцаараа амжуулдаг байсан гэнэ. Реклесс нь далайгаас эх газар луу дайрах цэргийн ажиллагаанд оролцсон анхны морь байсан бөгөөд байлдааны талбар хүрэх замдаа усан онгоцонд баахан бөөлжиж, бааж шээж сүйд болгосон тухай усан онгоцны ахлагч нь ярих дуртай.

Арми-д алба хаах явцадаа Реклесс 3 удаа цол дэвшиж 9 медаль одонгоор шагнуулсан байна. АНУ-д ирсэн шөнөө Реклесс хөнжилөө бас идэж эргэн тойрныхоо инээдийг хүргэсэн гэх юм. Тэрбээр 4 удаа унагалсан ба 1960 онд албан ёсоор тэтгэвэрт гарсан байна.

Реклесс 1968 онд нас барсан бөгөөд 2013 онд АНУ-ын Виржиниа мужид хөшөөг нь босгосон байна.







1953 оны 3 сарын 28ны өдөр Реклесс-ын хамгийн гавьяатай өдөр байсан гэнэ: тэрбээр ганцаараа 51 удаа аяллаж (нийтдээ 56 км) 386 ширхэг том оврын гранат-сум зөөж олон шархагсадыг байлдааны талбараас зайлуулан аварсан байна. Энэ хугацаанд өөрөө 2 удаа шархадсан боловч (Толгойд нь мины хэлтэрхий тусаж ба гэдсэндээ шархадсан) ажил үүргээ орхилгүй гүрийсээр тулааныг дуусгасан түүхтэй.









« Өмнөх сэдэв

Өөхөөн дийлэгсэд

Дараагийн сэдэв »

Ёооо ....... юу уншчив даа, цусаар тээглэ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [150.129.143.40]: 2015-04-01 04:49
бор морь гэдэг өгүүллэг уншсан орсын -2 ДАЙНД ОРОЛЦООД ГЭРЛҮҮГЭЭ ГҮЙЖ ИРСЭН МОРЬ ҮНЭН явдал шүү
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Байгаль эхийн амьтадын биен дээр урласан урлал

Тэрэлж, Хөвсгөл далайг өндрөөс тольдоход

7 сарын хээрийн сургалтууд 1

Дайн дууссаны дараа яаж чг хуцаж болно л доо......

хөөлхөн ийн



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд