АНУ-ын шериф төрийн эсрэг босохыг уриалав уу? үгүй юу?
2016-10-17 19:26
1120
0

АНУ-ын Висконсин мужийн шериф Дэвид Кларк 2 хоногийн өмнө "Fox news" агентлагт ярилцлага өгөхдөө: "Манай улсын удирдлага, цагаан ордноос эхлээд сонин сэтгүүл хүртэл авилгал, шамшигдуулал, завхралд нэвчээд дууслаа. Энэ байдлыг таслах цаг нэгэнт иржээ" гэж америк нийгмийг цочирдуулсны дараа гэртээ хариад Твиттер-дээ: "Сэрээв бамбараа барих цаг ирэв" гэж бичжээ.
Америкийн шүүх яг одоо энэ хүний үйлдэл "терроризм-д уриалан дуудах" ангилалд багтах уу? багтахгүй юу? хэмээн хуйхаа маажаад сууж байгаа гэнэ.

Нөхөр шериф Трамп-ийг дэмжигч нэгэн юм байх.


Шериф-ийн твит-ийг 48 цагийн дотор нижгээд америкчуул "хайрлан" "ретвит" хийснийг бодвол санааг нь дэмжээд байгаа юм байлгүй дээ? Айн?
« Өмнөх сэдэв
Украинаар сонин хачин юу байна?
Дараагийн сэдэв »
"Путин мандтугай! Путин мандтугай!"
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно.
Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.