Ангилал:

Дайн

АНУ-ын өдөөн хатгалга оргил цэгтээ хүрч байгаа бололтой

2015-06-12 17:45 3728 7


1-р өдөөн хатгалга:
6 сарын 10-ны өдөр литв улсын нэгдсэн штабын албан ёсны вебсайт дээр мэдэгдсэнээр: “НАТО-гийн “Saber Strike-2015” хээрийн сургалт нь Литв, Латви, Эстон армиуд байлдааны хамтын ажиллагаа өрнүүлэх чадвараа сайжруулах болон ОХУ-ын Калининград бүс нутгийг бүслэн эзлэх сургалтыг төгс төгөлдөр болгох зорилготой юм” гэж бичсэн байна. Мэдээж латви литвүүд л автомат үүрч Калининград руу дайрав л гэж дээ, америкчууд литвийн засгийн газрыг дарамтлаж тийм балай юм бичүүлж байгаа байхгүй юу.

2-р өдөөн хатгалга:
Эстон улсын засгийн газар өчигдөр (2015 оны 6 сарын 11-нд) ОХУ-тай хиллэх хилийн зурвасыг өөрчлөх тухай мэдэгдсэн байна. Тэдний зурсан шинэ хилийн зурвас нь ОХУ-ын Псковск бүс нутгийн гүнд орсон болохыг анхаарах нь зүйтэй.

3-р өдөөн хатгалга:
Приднестровье хэмээх Молдав ССР-ийн автономит мужийн хүн амынх нь 90% нь орос ба украин байсан. 1989 онд молдав ССР дотор орос хэлээр ярихыг хорьсноос болж Приднестровье ба молдавын хооронд сөргөлдөөн үүссэн юм. 1991-1992 оны хооронд молдав арми нь Приднестровье-д баахан хүн алж, тэндхийн 6-17 насны охид бүсгүйчүүдийг хүчиндэн алсан нь хачин муухай иргэний дайн дэгдээсэн байдаг. Тэрхүү иргэний дайныг ОХУ-ын энхийг сахиулах хүчин дундуур нь орж зогсоохчаан аядсан байдаг. Иймд молдав болон Приднестровье нь өдгөө хүртэл дайны байдалтай хоёр.
Заа, украины ерөнхийлөгч порошенко энэ долоо хоногийн эхээр Приднестровье-гийн хилийн ойролцоо украины армиа хуримтлуулан байлдааны бэлэн байдалд оруулсан байдаг. Түүнээс өмнө украины бүх хилийн боомтуудыг украин талаасаа хааж Приднестровье-г лут эмбарго-д оруулсныг дурьдах нь зүйтэй. Приднестровье-г дайлаар мордоно гэдэг бол тэнд байгаа ОХУ-ын 3000 цэргийн бүрэлдэхүүнтэй энхийг сахиулах хүчинг дайрна л гэсэн үг юм. Цэргүүдээ хамгаалах гээд ОХУ нь заавал цэргийн хариу барина.
Дүгнэлт:
1. АНУ-ын засгийн газар нь ямар ч хамаагүй үнэ цэнээр ОХУ-ыг аль нэг хөрш жижиг улстай нь байлдуулах зорилготой ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар украин, латви, литв, эстон нар уг золиосны замаар явж байна. АНУ чадах уу? хэмээн эргэлзэх хэрэггүй, элдэв жороор өдсөөр байгаад ОХУ-ыг буланд шахан дайн дэгдээх хүч одоогоор АНУ-д бий.
2. ОХУ аль нэг улстай ил ч бай, далд ч бай дайтаж эхлэнгүүт АНУ нь НАТО-г түлхэнэ. “Оросууд хөөрхий муу латви-г хүйс тэмтэрчихлээ шүүдээ, алив цэргүүдээ илгээцгээ”. Нөгөөдүүл хоорондоо зодолдож эрч хүчээ бараад дуусах үед АНУ ялагч талд дэм үзүүлнэ. Европууд ялагдвал сайн л биз: хүчирхэг өрсөлдөгч устана. Оросууд ялагдвал бүүр сайн л биз: хүчирхэг өрсөлдөгч устаж газар нутгийн баялаг нь АНУ-ынх болно.
Аймшигтай хялбарчилсан хэлбэрээр бичсэн гэдгийг анхаарна уу

« Өмнөх сэдэв

Ёроолгүй тэнэг нөхдүүд

Дараагийн сэдэв »

"Ажилдаа ирээрэй, новш оо"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [78.209.187.2]: 2015-06-12 20:36
тийм ээ хялбараар бичсэн ч энэ бол яг үнэн. америк бол дэлхийн хаана ч оролцохгүй юмгүй хушуу хуруу 2 оо дүрж алалцуулж дундаас нь хожиж явдаг улс. франц герман италийн хэвлэлүүдээр дайн дэгдвэл европ маш том хохирно гэхдээ бараг л сэхэхгүйгээр, америкт шордуулахаа болиё гэсн санаа нэлээн хүчтэй болж байх шиг бна даа. оросууд нэг эхэлбэл дундаас нь нялцганаж гал зогсоох гэрээ энэ тр гэхгүй нэг мөр дуусгана эсвэл хамтдаа дуусна гэсн мээсж өгөөд бх шиг
1    0
Зочин [103.10.23.14]: 2015-06-13 01:54
orosiig nuhchihval olon mongol undesten negdeed zugeer yum bish uu? oros esvel hytadad hairtai humuusees bolj l mongol iim doroi bga l gej bi boddog .
1    4
Зочин [212.71.235.250]: 2015-06-13 11:18
baavar yu bicheed b,aa
0    0
Зочин [150.129.141.47]: 2015-06-13 13:45
чиний бичсэн шиг юм болохгүйээ. тийм хүч барагдна энэ тэр гсн асуудал байхгүйшдээ. тив хоорондын багавтар балластик пуужин, үй олноор хөнөөх лазерын зэвсэг. 60 хэдэн онд оросууд анх хэргэлж байсан хятадууд дээр. юу гэж тийм дайн болховдээ. эйнштэйн хэлсэн хэрэв 3 дайн болвол 4 дэхнь мод чулуугаар зэвсэглэсэн байна гэж. тэгхлээр жоохон анализтай юм бич хөгшөөн
2    0
Зочин [150.129.141.47]: 2015-06-13 13:48
тиймээс АНУ нутаг дээрээ янз бүрийн бөмбөг хаяуулах мал биш байлтай. адгийн хойд со иран зэрэг орнуудыг яаж ч чадахгуй байж тэрнээс хэдэн 100 дахин хүчтэй оронлуу дайрахуу?
0    0
Ene boditoi zyul [103.229.120.240]: 2015-10-30 15:15
Oros baihgyi bol manai bayalagch tednii gart. Mongol gej uls baidagn yer hamaagyi oros baihgyi yed usa China 2 iin negn mongoliig zugeer avna. 2 dugaart natogoor oros iig nuguu lah bolomjtoi. Orosuud sansriin dain hiih l gartsan baigaa. Delhiin baya lagging 25 huviig ezemshdeg deern shinjleh uhaanii suuri uls oros gedgiig yamarch agaar hamaagyi ustgahn usa giin zorilgo. Ingej zooj bairnaas oros tal nutgaa amerikt mongol tal nutgaa Chinad husseneern taivan baidald uguud uldeh arga baij boloh iin.
0    0
Зочин [59.153.112.68]: 2015-11-28 18:44
Орос байхгүй болчуул Монгол үндэстнүүд нэгдээд зүгээр юм биш үү гэж нэг элий гар дэмийрчээ. ийм толгойгүй малнууд л элдэв тэнэглэл үйлддэг юм. Орос байхгүй болчуул Хятадаас бид өвөр монголыг авлаа юу буриад бидэн дээр нэгдлээ юү. их сайн даа л нэг жилийн дараа хятад манийгаа зажлахгүй залгина биз дээ. тэр үед хэн өмөөрөх вэ хятад хэнээс эмээх вэ
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ дэлгүүрийнхэн.......... өндөөөөөр болоорой!

"Дэлхийн 3-р дайнд Хятад Хойд Солонгостой хүчээ нэгтгэнэ" гэнэ

Монголын элит давхарга, 1910-1925 онууд

Эртний машин 14

Туранхай эцэнхийгээ гайхуулах шинэ мооод................. /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд