Ангилал:

Баячууд, Мэдээлэл

АНУ-н Forbes сэтгүүл 2015 оны тэрбумтнуудын шинэ жагсаалтыг гаргалаа

2015-03-03 14:15 5816 3
АНУ-н Forbes сэтгүүл өчигдөр буюу 3 сарын 2 нд дэлхийн тэрбумтнуудын шинэ жагсаалтыг гаргалаа. Дэлхийн хамгийн баян хүнийг Билл Гейтс 79,2 тэрбум долларын хөрөнгөөр тэргүүлжээ.
Мексикийн тэрбумтан Карлос Слим 77,1 тэрбумын хөрөнгөөр жагсаалтыг аман хүзүүдэв.
Нийт 1826 хүн энэ жил тэрбумтнуудын жагсаалтад багтжээ. Тэдний нийт хөрөнгө нь 7,05 их наяд байгаа нь түрүү жилийнхээс 600 тэрбум доллараар илүү байна.
Жагсаалтад 197 эмэгтэй хүн багтсан байна. Эмэгтэйчүүдийг Wal-Mart-н өв залгамжлагч Кристи Уолтон 47,7 тэрбум доллараар тэргүүлэв. Тэрээр нийт тэрбумтнуудын жагсаалтын 8 дугаарт бичигдэж байна. Эмэгтэй тэрбумтнуудын 2-р байрыг L’Oreal-н Лилиан Беттанкур (№10, $40,1 тэрбум) эзэлжээ.
Хамгийн залуу тэрбумтанаар интернетийн Snapchat-г үндэслэгч 24 настай Эван Шпигель (№1250, $1,5 тэрбум) тодров. Харин хамгийн ахмад тэрбумтан бол 99 настай Дэвид Рокфеллер 3 тэрбум доллартай буюу нийт жагсаалтын 603 байрт жагсаж байна.
2015 онд шинээр төрсөн тэрбумтнууд рекорд эвдсэн буюу нийт 290 хүн шинээр жагсаалтад орж ирсэний 71 нь Хятад хүн байна. Тэднийг alibaba сайтыг үндэслэгч Жэк Ма тэргүүлэв.
Мөн шинээр тэрбумтнуудын жагсаалтад бидний сайн мэдэх сагсан бөмбөгийн амьд домог Майкл Жордан 1 тэрбум долларын хөрөнгөөр жагсаалтад багтав.
Харамсалтай нь уг жагсаалтад Монголоос тэрбумтан ороогүй бөгөөд Forbes-н жагсаалтууд дотроос Монгол улсын нийслэл Улаанбаатар нь амьсгалахад хамгийн аюултай хотуудын жагсаалтанд л тэргүүн байрыг эзэлсэн байх юм. http://www.forbes.com/pictures/efee45ghfk/ulaanbaatar-mongolia/

1. Билл Гейтс АНУ
Нийт хөрөнгө 79,2 тэрбум
Өнгөрсөн жилээс 3,2 тэрбумаар нэмэгдсэн
Сүүлийн 21 жилийн 16 жилд нь баячуудын жагсаалтыг тэргүүлсэн.

2. Карлос Слим. Мексик улс
Нийт хөрөнгө 77,1 тэрбум
Хөрөнгө нь энэ жил 5,1 тэрбумаар нэмэгдсэн

3. Уоррен Баффет АНУ
Нийт хөрөнгө 72,7 тэрбум
Түрүү жилээс 14,5 тэрбумаар нэмэгдсэн

4. Амансио Ортега. Испани улс
Нийт хөрөнгө 64,5 тэрбум
Хөрөнгө нь түрүү жилээс 0,5 тэрбумаар нэмэгдсэн.
Алдарт ZARA брэндийг үндэслэгч. Жирийн төмөр замын ажилтаны гэрт төрсөн тэрбээр дэлхийн хамгийн баян худалдаачин болжээ. Одоо түүний Inditex компани нь олон арван хувцасны брендийг эзэмшдэг.

5. Ларри Эллисон. АНУ
Нийт хөрөнгө $54,3 тэрбум
Өнгөрсөн жилээс +$6,3 тэрбумаар нэмэгдсэн.
ORACLE компанийг үндэслэгч.

6. Чарльз Кох. АНУ
Нийт хөрөнгө $42,9 тэрбум
Өнгөрсөн жилээс +$2,9 тэрбумаар нэмэгдсэн.
Koch Industries холдингийн эзэн.

7. Дэвид Кох. АНУ
Нийт хөрөнгө: $42,9 тэрбум
Өнгөрсөн жилээс +$2,9 тэрбумаар нэмэгдсэн.
6-р байрт бичигдсэн Чарльз Кохын ах тэрбээр Koch Industries холдингийг хамтран эзэмшдэг.

8. Кристи Уолтон ба түүний гэр бүл
Нийт хөрөнгө: $41,7 тэрбум
Өнгөрсөн жилээс +$5 тэрбумаар нэмэгдсэн.
Тэрээр хамгийн баян эмэгтэйгээр 5 дахь жилдээ бичигдэж байна. Wal-Mart-г үндэслэгч Жон Уолтоны эхнэр.

9. Жим Уолтон АНУ
Нийт хөрөнгө: $40,6 тэрбум
Өнгөрсөн жилээс +$5,9 тэрбумаар нэмэгдсэн.
Wal-Mart-г үндэслэгч Сэм Уолтоны бага хүү.

10. Лилиан Беттанкур. Франц улс
Нийт хөрөнгө: $40,1 млрд
Өнгөрсөн жилээс: +$5,6 тэрбумаар нэмэгдсэн.
L’Oreal фирмийн эзэн хатагтай хөрөнгөө өнгөрсөн жилд 8% өсгөж чаджээ.

« Өмнөх сэдэв

Донжтой хөгшрөх урлаг

Дараагийн сэдэв »

Кувейт-д хадгалагдах америк зэвсэг




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Эстон улсын тусгаар тогтнолын 99 жилийн ойн баярын цэргийн парад /видео/

Украинаар сонин хачин юу байна?

АНУ аймшгийн цүл пал ерөнхийлөгчтэй болов оо /видео/

Хайрт Вьетнам ард түмнээр сонин юу байна?

Япон хүүхнүүдийг галзууруулж буй Шабани сармагчин



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд