Ангилал:

Мэдээлэл

"АНУ нь илжирсэн дотортойг" ухааран ойлгохыг уриалав

1 сарын өмнө 738 3
БНАСАУ нь өмнөд солонгос андынхаа нүдийг нээв. Өчигдөр.

Хэдэн хоногийн өмнө өмнөд солонгосын удирдлага нэг асуудлыг ойлгоод авсан нь баттай боллоо: америк эзэн нь Солонгосын Хойгт дайны барзгар уур амьсгал үүсгээд хайрт өмнөд солонгос амрагаа золигт гаргах гэмээн бэлдээд байгааг ойлгов....
Хүйтэн хөлс нь чийхрах өмнөд солонгосчуул бушуухан БНАСАУ-ын удирдлагыг тайтгаруулах уулзалт зохион байгуулж "Өвлийн олимп молимп-д Хойд Солонгос тамирчидыг оролцохыг урьж байна! Эдийн засгийн харилцаагаа зузаатган таргалуулая. Өвөө эмээ нараа санан дурсая..." гэх мэтээр бурж гарав. Омогшилт хөршийнхөө цөвүүн занаагаас гарч л байвал...юу хүссэнийг нь амлана л даа!

Гэтэл Хойд Солонгосчуул нөхдийг эргүүлэн байдалд хийв..... БНАСАУ-ын Цахилгаан Мэдээллийн Агентлагийн мэдэгдэл:
1. "Солонгос үндэстэн нь АНУ-ын илжирсэн дотор ба түрэмгийлэгч мөн чанарыг ухааран ойлгох ёстой байна". Өөрөөр хэлвэл: "америк эзнээ илжирсэн дотортой империалист гэдгийг хүн болгонд сонсогдохоор чанга хэлээд аль" гэж байгаа юм.
2. "АНУ нь Солонгосын Хойгт байлдааны онгоц тээгч 3 групп, цөмийн зэвсэг тээгч стратеги бөмбөгдөгчийн 1 групп байршуулсан байгаа. Америкийн энэ үйлдлүүд хуримлан наадах айлын гадаа бөөгнөрөх чонын сүргийг санагдуулж байна".
3. "Хоёр Солонгос эвлэлдэн найрамдах процесст АНУ садаа тээр болдог хэвээрээ! Өнөөдөр тэд хоёр Солонгосын уулзалтыг "дэмжиж байна" гэж мэдэгдсэн боловч үнэн хэрэгтээ дайн байлдааны механизмуудаа Солонгосын Хойгт нэмэн суурилуулсаар байгааг бид ажиглаж байна" гэжээ.



« Өмнөх сэдэв

Герман колоонд англичууд бослого гаргасан нь

Дараагийн сэдэв »

Чили улсын ерөнхийлөгчийн хүсэлтээр гал унтраав /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.104]: 1 сарын өмнө
Ха Ха өмнөд Солонгос тэгээд ухаарах уу. Хэзээ ч үгүй. Утсан хүүхэлдэйнүүд социализм гэхээр сүнс нь зайлчихдаг амьтад шүү дээ. . харин Олимпийн орлогоо бодсон түрхэн зуурын явдал мөнөөс мөн.
1    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Эртний машин 26

Вьетнамын дайн 4

Нью йоркод "жихаад" хөдөлгөөн хүчээ авч байна

18 тонн нэг центийн ачаатай машаан онхолдов

Таафчиктай залуус саудын арабын нийслэлийг бөмбөгдөв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд