Ангилал:

Гамшиг, Гэмт хэрэг

АНУ "шашинлаг" террорын зэвсэгээ казакстанд дэлбэлэв

2016-06-06 14:39 2136 11
Өчигдөр Казакстаны Актобе хотод бөөн бантан болов.

Бүтэн сайны үдээс хойш хэсэг бүлэг залуус нэгэн зэрэг 2 зэвсэгийн дэлгүүр лүү дайран орж хамаа намаагүй гал нээн 1 худалдагч, 1 хамгаалагч, 1 худалдан авагчийг газар дээр нь алж 1 худалдан авагчийг шархадуулсан байна. Хүрэлцэн ирсэн цагдаагийн ажилтныг мөн буудаж 3-ыг шархадуулав.

Цагдаагийн зүгээс олон долоо юм тунгаалгүй гал нээж 3 алан хядагчийг газар дээр нь алж нэгийг амьдаар нь баривчилсан гэнэ.

Болоогүй ээ.... Буудалцаан дундуур алан хядагч нарын зарим нь бултаж замаар салгалах автобус зогсоосон юм шиг байгаа юм. Тэд зорчигчидыг хөөн зайлуулж (нигүүлсэнгүй, тээ) автобусаа жолоодсоор ойрхон байрлах цэргийн ангийн хашааг мөргөн дотор нэвтрээд дээрэмдсэн буу бянтааваа ашиглан баруун зүүнгүй гал нээсэн байна. 3 цэргийн албатан газар дээрээ талийж 6 нөхөд шархадав. Үүнд цэрэг офицерууд хариу гал нээн 1 тупак-ийг алж 1-ийг шархадуулж баривчилсан байх юм.

Казакстаны дотоод явдлын яамнаас гаргасан урьдчилсан тайлбар: "Үйлдлийн хэв маяг, зохион байгуулалт, дайрсан объектуудыг шинжлэн дүгнэхэд эдгээр алан хядагчид нь экстремист шашины бүлэглэлийн жихадистууд байх магадлал өндөр байна" гэв.

Заа, бидний таамаглаж анхааруулж байснаар АНУ маань ганц дуртай хувьсгалын сценариа хэрэгжүүлж эхлэх шив дээ. Одоо узбекистан, киргизстан гэх улсуудаар оролдох учиртай.













« Өмнөх сэдэв

ISIS-ийн яргачныг баривчилжээ /видео/

Дараагийн сэдэв »

АНУ-ын төр:"Бяд Вэнэсүэлд ардчиллыг сэргээн засварлана" гэж занав




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.70.38.182]: 2016-06-06 16:48
Сэрэмжтэй байцгаа. Аюул төсөөлснөөс ч илүү ойрхон байдаг шүү
1    0
Зочин [45.117.34.5]: 2016-06-06 20:06
Manai heden hasaguud yamar baidag yum boldoo?
1    0
Зочин [202.9.41.250]: 2016-06-06 22:13
Оросын цэрэг орох юм болов уу Гүрж, Украйн шиг
0    0
Зочин [202.179.29.189]: 2016-06-07 11:05
MANAID LALIIN IRGEDIIN UDAAN HUGATSAGAAR SUULKGAJ EROOS BOLHGUI BNAGA HYNALTTAI ANHARALTAI BAIH BODLOGOTOI BH HEREGTEI SHUU
1    0
Зочин [202.9.41.126]: 2016-06-07 22:19
сэтгэгдэл хаачаад байнаа. Би андуураад байна уу
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

ОХУ-ын элчин сайд турк-д амь үрэгдэв

Манай дэлхий ба нарыг бусад одтой харьцуулбал хир том бэ?

Жинкьенэ казак эрс.... баатарлаг, айн ? /видео/

БНМАУ, эхний дэлгүүр хоршоод

"Европ, Сири, Иракийн гамшигт ОХУ л буруутай...нааайййдвартай "



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд