Ангилал:

Дайн

АНУ сири ба ирак руу 20'000 цэрэг илгээв

2016-01-23 14:55 1380 4
АНУ-ын батлан хамгаалахын сайд Эштон Картер өчигдөр "АНУ-аар ахлуулсан терроризмтэй тэмцэх коалиц өөрийн стратеги бодлогоо өнөөдрөөс өөрчиллөө. ISIS-ийн алан хядагчидтай бяд газрын цэргийн хүчээр тэмцэх шийдвэр гаргав" хэмээн зарласан байна.

Сануулхад: Хоёр сарын өмнө обама ийнхүү чанга чанга мэдэгдэж байв "Сирийн хөрс шороон дээр нэг ч америк цэргийн бакаал хэзээ ч гишгэхгүй!" гэж. Ажиглаад байхнаа англосаксууд маань сэтгэцийн өөрчлөлттэй аальгүй хүүхэн лугаа толгойд орсноо орилж чарладаг муу зуршилтай болоод байгаа. Эмнэлгийн хэллэгээр үүнийг "шизофрения" гэдгииййм штээ.....
Сайд Картер дээрх шийдвэрээ: "Бяд ISIS-г ялан дийлэх ёстой. Үүний тулд бид ихийг хийх ёстой. Энэ процессийг бид хурдасгах хэрэгтэй байна" гэх нүгэлтэй учир битүүлэг тайлбар тавив. Үл итгэх нөхөд 5 дахь өдрийн CNBC-гийн нэвтрүүлгийг үзээрэй.

Картер сайд үргэлжлүүлэхдээ: "Бид цэргийн хүчээ нэн тэргүүнд Сирийн Ракка хот ба Иракийн Мосул хот руу илгээж байгаа" гэв.
Пентагоны удирдлага Сири ба Ирак руу десантын 1 дивиз илгээсэн тухай мэдэгдлээ. 2010 оны байдлаар АНУ-ын Marine Corps-ийн нэг дивиз нь 20'000 цэргийн бүрэлдэхүүнтэй байв. Техник зэвсэгийн тоо ширхэг нь мэдэгдэхгүй байна.
Заа, одоо бүх асуултын тэмдэгт хариулт өгөх Картер-ийн мэдэгдэл: "Цэрэг илгээх асуудлаа бид өөрийн холбоотнуудтай, юуны түрүүнд Францтай, зөвшилцсөн байгаа. Энэ далимаар бусад холбоотнууддаа хэлэх зүйл байна: Та нар эсвэл огт оролцохгүй, эсвэл хангалтгүй оролцоод байгаа нь буруу шүү. АНУ бид хэзээд манлайлагч байх болно, манай армийн хүч дэлхийд хамгийн хүчтэй тул бид ихийг хийж чадна. Гэсэн хэдийч бидэнд бусдын оролцоо хэрэгтэй байна. Турк орон илүү идэвхитэй оролцохыг хүсэж байна" гэв. Энэ юу вэ? Нөхөд өө?!

Сирийн төр уушиг нь сагсалзаж гадаад явдлын сайд Фейсал Мигдад ийнхүү мэдэгдэв: "Юу ч асуулгүйгээр, ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн манай улсын нутаг дэвсгэрт цэргийн хүчээр нэвтрэх нь олон улсын байж болох бүх хууль дүрмийг зөрчиж байгаа мэт санагдахгүй байна уу? Үнэндээ гэж хэлхэд алан хядагчидтай явуулаад байгаа АНУ-ын "тэмцэлд" бид итгэдэг ч гүй. Тэд тэмцэл явуулдаг гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. АНУ-ын энэ алхамыг бяд Сирийн ард түмний эсрэг явуулж байгаа дайсагналын алхам гэж үзэж байна" гэв.
Манай тайлбар:
1. Хоёр сарын өмнө АНУ-ын 50 цэрэг техникийн хамт Сирийн Эйн Ал Араб хотод нууцаар нэвтэрч суурьшсан байдаг. Шалтаг: "Курдүүдэд хамгаалалтын тактик заах". Тэр хот курд үндэстэн ихтэй.
2. Дээрх явдлаас 7 хоногийн дараа турк армийн 150 цэрэг 25 танк болон бусад хуягт техникийн хамт Иракийн Мосул хот руу нэвтрэн суурьшсан байдаг. Шалтаг: "Курдүүдэд хамгаалалтын тактик заах". Туркүүд хэзээдээ курдүүддээ ийм хайртай болчихоов?
3. Үүгээр америкчуул курдүүдэд лайтай амлалт өгсөн нь тодорхой болов: "Дайны төсөлд бидний үгээр оролцвол дайн дууссаны дараа Сири ба Иракаас нутаг тасдаж өгөмз. Та нарт тэр "курдистан" гээд хүсээд байдаг улс байгуулах зөвшөөрөл олгомз".
4. Сирийн Зүүн Хойд хил дээр (курдүүдтэй нутаг дэвсгэр) АНУ өнгөрсөн 7 хоногоос байлдааны онгоцны аэродром барьж эхэлснийг мэдэх хүн байна уу? Нөгөө 2 сарын өмнө 50 ш цэрэг илгээсэн нутаг шүү дээ.
5. АНУ-ын төр 15 жилийн өмнө "курдын ажилчидын нам"-ыг албан ёсоор "террорист байгууллага"-ын жагсаалтанд оруулсан нь хэн нэгнийг түгшээхгүй л байгаа юм байхдаа?
Дүгнэлт: Сирийн арми ба ОХУ-ын нисэх хүчин алан хядагчидыг дуусгаж буй өнөө мөчид АНУ нь сэмхэн Сирийн Зүүн Хойд хэсэгт "түр эзгүй" болсон нутаг дэвсгэрийг Иракийн Баруун Хойд хэсэгт мөн "түр эзгүй" болсон нутгийн хамт эзлэж их хэмжээний цэргийн хүч бөөгнөрүүлэх цэг байгуулж байгаа нь ил тод боллоо. Нөгөө л "Америкаас бусад нь бие биенээ алж талсан" дэлхийн 3-р дайны төслөөөөөө л үргэлжлүүлж байхгүй юу. Хүний гараар дайсан бэлдэж, хүний нутагт байлдуулж, хүний гараар устгуулж бүх юм дуусах болонгуут "Ёоо, ямар их байлдаж хохирол амсваа. Олзоо бүгдээрээ тэгш хуваана шүү. Би хамгийн их санаа зовсны хувьд 95-хан хувийг нь авч та нарт буян больё доо, үлдсэнийг та нарт үлдээе. Талархалын татвар надад өгнө биз дээ, та бүгд?"

Сирийн Ракка хот

Иракийн Мосул хот

Мосул хотыг эзэлсэн турк арми одоо хэрнээ тэнд байгаа. Ирак төр тэднийг "ална, тална. Байлдана, устгана" гээд л хий дэмий дэвхцээд байгаа.







« Өмнөх сэдэв

Дүрвэгч гэр бүл Германд 3612 явро-гийн тэтгэлэг авдаг юм байна

Дараагийн сэдэв »

БНАСАУ-аас бүх харилцаа холбоогоо тасал




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [49.0.187.42]: 2016-01-23 21:10
dainiig amerik exluulj oros duusgax gej baital amerik gavyag n uurtuu avaxaar shiidevee gej tegeed ixenxiig n xiisen orosuudiig xaa saigui muulj garna daa xuuxrii orosuud gai ch ugui gavya ch ugui xocrox bololtoi ene dainii ecsiin zorilgo n gazriin tos syri n ereg daguu mash ix nuuctei orduud nuugdaj bgaag medeed l ene ix cus urssandaa
0    0
Зочин [122.201.31.6]: 2016-01-24 01:11
Amercuud gazriin tosiig ni, Orosuud zevsegiin zah zeel, tsereg dainii tushits gazartai l boloh gej ene daind orj baigaa shu de. Yamar ch yalgaagui baihgui. Orosuudiig saihan sanaj ene daind oroogui shu de. Jaahan tsag aldah yum bol ISIS-iin buleglel Orsod bi boloh geed sandarsan shu de. Yadaj baihad shunaltaj hunii gazar nutag bulaaj avch baij buun laliin (Orosoor l neg har tolgoitoi, sahal us ihtei nuhduud bii shu de!) shashintai ard tumentei boltsoniig ch heleh uu.
0    0
Зочин [49.0.186.103]: 2016-01-24 19:04
mungugui ulsiin zax zeel gej yamar ytum baidgiin
0    0
Зочин [202.179.24.135]: 2016-01-25 11:08
AMERIKIIN ZASAG ZAHIRGAA UNENDEE L MUUHAI GARUUD BHIIMAAA.AMERIK HOL DALAIGAR HAMGAALAGDSAN BOLHOOR DURVEGCHDEES SANA ZOVDGUI EUROPACHUDIG URDAA BRICHAAD TURHIRAA BDAG
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Еээ, бүү үзэгд, амьдаар нь

Бичил бизнесийн санаа

Хойд Солонгосын амьдрал Майк Huniewicz-ний дуранд

Дайн дажин, улс төрийн үйл явдлууд (12 сарын 24-ний байдлаар)

Арабуудын эртний "гарем" гэгчийн оршин суугчид (үргэлжлэл)



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд