Ангилал:

Дайн

АНУ тажикистаныг золигт гаргах эхний шинж тэмдэг илэрлээ

2017-06-17 13:51 709 3


афганистан, иран, БНХАУ-ын голд тажикистан хэмээх урвагч шарвагч улс орших. 1997 онд иргэний дайнаа ОХУ-аар даруулж авсан энэ нөхөд 2012 онд ээлжит иргэний дайнаа мөн ОХУ-ыг гуйн түүн даруулж байж билээ. Нэг ёсондоо ядарч зүдрэх мөчид Оросуудаа санан магтаж, задарч бялхах мөчид умартан паркинсон-тдог үндэстнүүдийн нэг юм.

Бид энэ улсын тухай ганц хоёр материал тавьж байсан: АНУ-ын төрийн бус байгууллагууд тажикистанд лалын шашинт экстремистүүдийг дэвэргэн хөөргөсөн нь. АНУ 1992, 2012 онуудын тажикистаны иргэний дайнуудыг дэгдээсэн нь. АНУ нь тажикистаныг задраах төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь. АНУ тажикистаны "чөлөөт тажик залуучуудад" мөнгө санхүүгээр тусалсан нь.......гээд.

Ааа гэтэл, өчигдөр тажикистан дахь АНУ-ын элчин сайдын яам ийнхүү мэдэгдэв: "Тажикистанд лалын шашинт фундаменталист алан хядагчидын үйл ажиллагаа сүүлийн үед эрчимжих болсонтой холбогдон АНУ-ын иргэд энэ улсаар айлчиллахыг бид үл сайшааж байна. Эдгээр террористуудын гол бай нь америк иргэд, америк дипломат төлөөллийн газрууд тул анхааралтай байхыг сонордуулж байна" гэж.

Заа, америкчуул "Тажик золиг" төлөвлөгөөгөө хэрэгжүүлхээр болж байх шиг байна. Ганц хэд америк иргэдийнхээ толгойг цавчуулж аваад
"Ямар заваан юм бээээ?" гэмээн энэ хавьд галзуурал солиорлын (истерик-ийн) давалгаа үүсгэх, 1-рт.
2-рт: лалын шашинт дебилүүдээ тажикистан дахь ОХУ-ын цэргийн баазууд руу хөөн байлдуулах.
3-рт: афганистанд хүлээн хэвтэх ISIS-ийн хэдээ тажикистанд оруулж ээлжит дайн дэгдээх.
4-рт: "Террортой тэмцэх" нэрийдлээр армиа ийш илгээн зоох.

Яаааах гэж? Газрын зураг хархад их юм ойлгогдоно.

- Хятадын Шинжаан-тай хиллэж байна. Хятадын уйгар казакууд тэнд юу юу хийгээд байгаа билээ? Дебилүүдийг хэн хөхүүлэн дэвэргээд байгаа билээ? АНУ ба түүний гөлөгүүд!
Заа, цааш нь...
- Афганистанд өдгөө хэнбэгуай юу юу хийгээд байгаа билээ? Ал каида, ISIS, талибан өнөөдөр тэнд чөлөөөөөөөөтэй бэлчиж опиум кокаин тарьж "амиа зогоодгийг" та бүгд мэдэж л байгаа байх. АНУ энд хэдэн жил "ардчилал" тогтоож байгаа билээ? 16 жил! АРВАН ЗУРГААН жилд афганистаны хар тамхины үйлдвэрлэл 40 дахин нэмэгдсэн нь сонин. Колумб, Никарагуа дэлхийн хар тамхины эх орон байхаа больж афганистан уг цолыг нь булаагаад 16 жил өнгөрч байнаа, нөхөд өө. АНУ афганистаныг эзлэнгүүт афганистанд зүсэн зүйлийн алан хядагчид үржиж хар тамхины үйлдвэрлэл 40 дахин нэмэгддэг юу гээчийн хачирхалтай ертөнц вэ?
- Киргизстан нь 2010 онд иргэний дайнд умбаж узбекистан хэмээх хөрштэйгээ дайтах шахаж билээ. 2001-2014 онуудад киргизстанд АНУ-ын цэргийн баазууд байрлаж байсныг тодотгох юун. Өнөөдөр ч гэсэн киргизстан нь туйлын тогтворгүй байдалтай байгаа: АНУ алан хядагчидаа санхүүжүүлсээр байгааг мартаж болохгүй.

Дүгнэлт:
1. АНУ нь саяхан Хятад улсыг "АНУ-ын эрх ашигт харшилах объектууд"-ын тоонд оруулсан байдаг
2. АНУ нь саяхан Ираныг "АНУ-ын эрх ашигт харшилах объектууд"-ын тоонд оруулсан байдаг
3. ОХУ-ыг мартаж болохгүй: мөн адил "АНУ-ын эрх ашиг сонирхолд харшилах хамгийн том дайсанд" тооцогдох болсон юм шүү дээ.

Ногоон нь Иран шүү.







Ирак-д лалын шашинт мужахаддины толгой огтлох процессийг америк цэрэг шалгаад байна уу даа?

« Өмнөх сэдэв

Урлагийн бүтээл 55

Дараагийн сэдэв »

америкчуул алан хядагчидын үлдэгдлийг цуглуулан энхрийлэх болов




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.161]: 2017-06-18 05:50
Баавар үнэхээр олон улсын геопиликийн байдалд бодитой дүгнэлт өгч чадах юм ааа. Бичээд байгаарай, унших дуртай шүү
1    1
Хасаг хам [67.213.218.74]: 2017-06-18 10:36
Баавар чи мэдэхгүй юмаа битгий шаагаад бай, тэгэх үү. Америкчүүд тажикийг задрааж юу олж долоохийн? Тажик бол жижкээн, хүн ам цөөн улс. Уртаашаа ердөө 4 мужаас бүрдэх ба үүний ганц Уулын бадахшан л асуудалтай. Ерөөд оны ороо бусгаа цагт ганц тажик гэлтгүй танай эзэд чинь дотроосоо задарчих гээд зовоо биз дээ. Юун тажикийг хамгаалж гийгүүлэх. Тажикт одоо хүртэл оросын цэргийн бааз байгаа нь үнэн. Энэ нь хамгаалах гэхээсээ билэгдлийн чанартай зүйл. Түүнээс орос хамгаалахгүй л бол тажик юмуу дэлхий сөнөчих гээд, хорвоо дэлхий турж үхчих гээд байгаа юм ерөөсөө байхгүй. Хоерт, Шинжаанд хасагууд террор хийдэг гэдэг үлгэрээ одоо ч ярьсаар байна уу. Тэнд хасагууд харамсалтай нь ямар ч терррор хийдэггүй юм. Уг нь хийдэг байсан бол аштай юу даа. ямар чам шиг коммунист л бол миний найз гэж хятадыг дэмжилтэй биш. чи бол америк, барууны эсрэг л чөтгөрийг ч гэсэн магтан дуулдаг дебил шдээ. америкт хэдийгээр иран хэлт боловч шийт биш сүнни шүтлэгт тажикийг хөхиүлэн дэмжиж ираны эсрэг тавих сонирхол бий. харин ч танай оросууд тажикт байдлыг тогтворгүй болгож тэндээ байр сууриа бэхжүүлэх сонирхол байдаг. үүнийг геополитикоос аа-ч үгүй чи яаж мэдэх билээ. ШХАБт монголыг авдаггүй гэж ярьж онигоо шааснаа мартаагүй биз дээ. Саяхан Эби чинь ШХАБд ор гэж шаардах нь арай багассан гэж ярилцлага өгөө биз дээ. Үүнээс өөр ямар нотолгоо байдаг юм.
4    0
Баавар [124.158.94.35]: 2017-06-18 14:50
Өөө, зааа, тэгэхлээр миний муу тэмбүүлэг казак "мэддэг" болж таарч байна уу? казак гэхэд чи чинь өөрийгөө овоо дээгүүр тооцдог амьтан уу үгүй юу, айн? 1-рт.
2-рт: Тажикистаныхаа тухай хариултыг дээрээс ахиад унш. Америк эзэн чинь тэднээс юу хүсээд байгааг дээрээс уншиж ол.
3-рт: "Эби чинь" гэж байхыг бодвол миний муу казакхан банди өөрийгөө МОНГОЛ УЛСЫН иргэнд тооцохоо больчихож. Тийм үү? Заа, одоо чи тэгээд аль улсын иргэн болж хувирав, чи? Хэзээ иргэншилээ өөрчлөв? Хэзээ "би МОНГОЛ иргэн байсан шүү дээ" гэмээн мөлхөж ирэх бодолтой байна в?
4-рт: ШОС-ын тухай материалыг чамдаан зориулж ахиж тавив. Унш, цээжил.
2    3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

A-10 Warthog сөнөөгч онгоцны кабин дотроос

Францын "la legion etrangere"-ийн хээрийн норм

Ивий муу ядарсан брейвик залууд мөнгө төлхөөр болов

Загас давслах аргачлалаас

Муу ховдог монди....... /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд