Ангилал:

Гамшиг

АНУ украинд НҮБ-ын энхийг сахиулагчидыг илгээхийг тас эсэргүүцэв

2017-09-15 19:51 929 2
Өнөөдөр.

Украинаас үнэндээ л бүгд залхаж байна даа. АНУ-гаас бусад нь залхаж байна....
Германы канцлер меркел човганц өчигдөр Нөхөр Путинтэй утсаар ярьж л дээ: "Ерөнхийлөгч Путин таны Донецкийн дайныг НҮБ-ын энхийг сахиулагчид зоож шийдэх саналыг 100% дэмжиж байна. Энэ хэдэн украин гуйлгачидаас үнэндээ л залхаж байна шүү" гэж. Америкчуулын дагзны араар ийм яриа болсныг даруй сонссон америк төр сандарсандаа өчигдөр шал сонин санал дэвшүүлэв. НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч хейли хүүхэн мэдэгдсэн нь "Аааа,... ер нь бол,.... энхийг сахиулагчидын санааг эсэргүүцэхгүй байна л даа. Ааа, гэтэл бяданд хамаагүй дизайнлаг шийдэл байна: НҮБ-ийн цэргүүдийг украин Донбассын хил дээр бус ДОНБАСС ОХУ-ын хилийн зурвас дээр зоовол ямар уу?" гэж тэнэгтхэд НҮБ-д суугаа амьтад бүгд "Гөгшөөн, наадах чинь арай утгагүй ШБОС байнаа. Газрын зургаа хар л даа" гэсэнд аньяа бүгдэд нь гомдон хушуугаа унжуулаад дуугаа хураав.

Иймэрхүү янзаар хейли хүүхэн АНУ-г онигоонд оруулахыг гадарлаад авсан америк төр экс төлөөлөгчөө (НҮБ-ын) тайзнаа гаргаж шавар шалбаакаа хаалгав.
НҮБ дахь АНУ-ын экс төлөөлөгч, жоон болтон өнөөдөр долоовор хуруугаа агаарт сэгсрэн мэдэгдсэн нь: "Агуу Украин улсад НҮБ-ын энхийг сахиулагчид байх нь буруу гэж бодож байна. Ингэснээр украин нь өөрийн дотоодын хэрэгт ОХУ-ын оролцоог ихэсгэнэ гэсэн үг шүү дээ. СССР задарснаас хойш Орос нь олон улсын хүрээнд хамаагүй илүү хүчтэй болсон байгаа (энэ үгээр юу гэж хэлэх гэснийг үнэндээ л ойлгосонгүй). Бяд өнөөдрийн украины энэ зөрчилдөөнийг унтраахгүйн төлөө л тэмцэж байгаа шүү дээ. Украин нь Донбассаа эргүүлж авахыг хүсэж л байгаа юм бол НҮБ-ийн энхийг сахиулагчидыг хэрхэвч оруулж болохгүй" гэж дебил-тсэн байна.
Зөнөг хүүр АНУ-ын чин зорилгыг нуулгүй хэлсэнд гүнээ талархаж байна. Урт удаан наслаарай.

Арга ч гүй л дээ, украин хөрс дээр НҮБ алхаад эхэлвэл англосаксуудын "Евро-Аазийг үнсэн нуранги болгох дайн" ноцоох нэг талбар нь алдагдана гэсэн үг юм л даа.

Цагийн сайханд НҮБ-ын энхийг сахиулагчидын бакаал гишгэсэн улс орон болгон задарч дэлбэрч байсныг мань зөнөг жүүд хууль гээд ойлгоцон юм байлгүй дээ? Югослав, судан, сомали, этиоп, конго.......

« Өмнөх сэдэв

ОХУ-Белорусын хээрийн сургалт /видео/

Дараагийн сэдэв »

"иран усан онгоцуудыг боомтондоо оруулаад үзээрээ. Алышьюүү!"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [27.123.214.106]: 2018-02-14 22:37
Бид өнөөгийн Украйны зөрчилдөөнийг унтраахгүйн тулд тэмцэж байгаа шүү дээ гэж одоо юу гэсэн үг юм бэ?
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Францын хувь тавиланг 1945 онд шийдсэн нь

Луувантай л очиж болдоггүймшүү.......

Женев-ийн авто үзэсгэлэн-2016: машинууд огтхон ч харагдсангүй

Алтан Ордын археологийн олдворууд 3

Google, Mac, Pixar-ийн гал тогоогоор ахиад нэг шагаая



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд