Ангилал:

Дайн, Зэвсэг

АНУ өмнөд солонгосыг золиосонд гаргахаа батлав

2017-01-31 12:02 1035 9
Өчигдөр АНУ ба Өмнөд Солонгос хоёр "Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээр пуужин эсэргүүцэх THAAD систем байршуулах" төслөө баталсныг албан ёсоор мэдэгдэв.

Уул нь ч америкчуул ааааааль 80 онд Солонгос нутаг дээр элдэв төрлийн пуужин, довтолгоо эсэргүүцэх систем, цөмийн бөмбөг мөмбөг сэмхэн зоосон байдаг л даа.

2015 оноос тэд солонгос банди нараа дарамтанд оруулж "Бяд пуужингуудаа ил тод болгосноор давран дэрвийх ОХУ, БНХАУ хоёрыг жижигрүүлнэ" гэсэнд мөнөөхүүд нь "Эзэнтээн, тэгвэл манай муу улс цөмийн дайралтын бай болышт" гэж гүрийх оролдлого хийсэн нь сайшаалтай. Үүний хариуд аазгайтан сэрэлтэх америкчуул солонгосын гар утас, ерөнхийлөгчөөр нь оролдон хөөрхөн үймүүлснийг санаж байгаа байх, та бүгд.

Ийм дарамтыг үл тэвчих солонгосчуул өчигдөр бууж өгчээ.

Америкчуул THAAD системээ "Хойд Солонгосын өвчтэй фанатикуудын цөмйин зэвсгийн эсрэг хэрэглэнэ" гэж тунхагласан байдагч үнэн хэрэгтээ хятад төрийг сүрдүүлэх алхам билээ.

Ийм тохиролцоо зурагдах гээд байгааг мэдэх хятад төр өнгөрсөн долоо хоногт нутгийн гүнээсээ Хэйлонгжан муж руу нижгээд тооны DongFeng-42 цөмийн пуужингуудаа зөөн байрлуулсан байх нь. Нэг ёсондоо: Япон, Солонгос, Хавай, Гуам, Аляскад байрлах цэргийн бааз, хот суурингууд руу чинь буудна шьюүү, хам аа" гэх анхааруулга юм.





Хятадуудыг ийнхүү ширүүн хариулна хэмээн төсөөлж байгаагүй америкчуул "Үгүй эээ, гөгшөөн, чи минь буруугаар ойлгоод байна штээ. Чиний эсрэг чиглэгдсэн алхам биш шүү дээ, Хойд Солонгосын памьбагын эсрэг байхгуйуу" гэв.

Ааа, хятадууд энэ молигыг үмхэхгүй л дээ. Цөмийн зэвсэгээ хөдөлгөсөнгүй. Улаан цэгээс япон, солонгос, хавай, аляск ойрхон харагдаж байна...





« Өмнөх сэдэв

Сирийн ал-Баб хотыг чөлөөлөх ажиллагаа /видео/

Дараагийн сэдэв »

БНАСАУ-аас бүх харилцаа холбоогоо тасал




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [141.0.15.207]: 2017-01-31 18:00
oros xyatad xoeroos anu giin esreg yamar baasaniixan ayul baidag ymb xudalaa sur badaruulaj daldagnaad xooroxgui xoorsonch dalii nisej ergej ooriin tolgoidn tusax yum chin
0    0
Зочин [62.167.93.99]: 2017-01-31 18:07
Криллээр бичвэл зүгээр бну баавараа
1    0
Баавар [124.158.94.35]: 2017-02-01 09:21
"Крилл" биш "кирилл"
1    0
Зочин [202.70.46.229]: 2017-02-01 18:53
Chi orosoor yrih shaardlagaggui.garaar dohiod oilgoltsono.Amerikt garaar dohij zangah ym bol shuud buuduulna.tiimees urvagchid angli hel suraad bgaamdaa.chi tedni neguu.aan.
1    1
Зочин [202.70.46.229]: 2017-02-01 23:56
Amerikt Orosoor yrival OD bolno.tsagaachidiin alba pasportiig chin bariad guine.hevleliinhen chamaig baatar bolgoh bailgui.neg medehed ulsaa muulsan urvagch boldog ym.jishee zunduu bii shuu.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Еээ, бүү үзэгд, амьдаар нь

Бичил бизнесийн санаа

Хойд Солонгосын амьдрал Майк Huniewicz-ний дуранд

Дайн дажин, улс төрийн үйл явдлууд (12 сарын 24-ний байдлаар)

Арабуудын эртний "гарем" гэгчийн оршин суугчид (үргэлжлэл)



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд