Ангилал:

Байгаль, Шинжлэх ухаан

Арай ойрын астроном сонирхоцгооё

2017-08-30 17:57 645 7


Заа, хамгийн эхэнд бүгдээрээ Алтан гадас буюу Polaris буюу Полярная звезда-гаа олцгооё.
- Цэлмэг тэнгэртэй шөнө 11 цагийн үед гэрээсээ гараад хойд зүг ширт. Хойд зүгээ мэдэхгүй бол (тасарч уначихаад танихгүй газар сэрэх, эсвэл гадаад дотоодод аялж байгаа бол) шанага хэлбэртэй 7 ширхэг тод од хай. Дээрх зургийн зүүн талд байгаа одууд мааркийн. Шанага долоогоо (Долоон бурхан ч гэдэг) олсон бол баяр хүргэе: Та ямар ч г л байсан дэлхийн Хойд тал бөмбөрцөгтөө л байсаар байна. Өвөл ч, зун ч, хавар ч, намар ч энэ 7 одос байх учиртай. Налуу нь өөрчлөгдөөстэй ч байх учиртай.
- Шанага долоо олдохгүй байвал таагүй мэдээ айсуй: Та дэлхийн Урд тал бөмбөрцөгт сэржээ. Энэ тохиолдолд цааш ямар арга хэмжээ авахыг чөтгөр бүү мэд. Хамгийн гол нь уул уруудаж л явах ёстой юм гэнэ лээ шүү..... амжилт.
- Ааа, Хойд тал бөмбөрцөгт шороо босгох бяд цааш үргэлжлүүлье. Шанага долоогийн төгсгөлийн 2 одыг дагуулан дээш ширтвээс өнчин тод од харагдана. Алтан гадас чинь энэ дээ. Дэлхийн Хойд зүгийг яг таг заах уг од маань хүйн нэгдлийн үеээс хүмүүн төрлөгтөнд зүг чиг, зам харгуйг зааж иржээ.
- Заа, Хойд зүгээ олсон бяд цааш амиа аврах хамаагүй амар болж байгаа юм. Гэхдээ л уул уруудаж явах нь зөв гээд байгаа шүү...

Алтан гадас од нь манай Нарнаас 3'600'000'000'000'000'000'000'000 (Квадриллион, 24 ноольтой) км-ийн зайд орших мөхөж буй од юм байна. Гариггүй боловч дагавар 2 бичил одтой сонин систем юм гэнэ. Гэснээс дэлхийгээс Алтан гадас хүртэл 400 гэрэл/жил аялна.



Алтан гадас одыг манай Нартай харьцуулсан нь. Дээрээсээ 2 дахь нь Алтан гадас. Хамгийн жижиг нь манай Нар.



Шанага долоогийн одуудыг эртний араабууд нэрлэсэн нь өнөөдөр ч хүчин төгөлдөр.

Шанага долоогийн өнцөгийн Дубхе одын зураг. Энэ хүртэл 123 гэрэл/жилийн зайтай.

2016 оны 2 сард Москвагийн гадаанаас өглөө 7 цагт Урд зүг рүү ширтсэн бол ийм од гаригсийн парад харах байж.

Баруун зүг харсан бол......





Шөнө бидэнд харагдах тэр олон од сар нь үнэн хэрэгтээ энэ жижиг шар цагирга дотор байрлах одос гэнэ.





Орион-ы бүс

Дэлхийн аль ч цэгээс харагдах Орионы констеллац ба Сириус од. Ажиглалтын цэгээс шалтгаалан зун, өвөл, өглөө, орой, шөнө ба зүг чиг өөр.

Сириус од нь манай дэлхийд хамгийн ойр одуудын нэг: 8,6-хан гэрэл/жил.







Сириус.





« Өмнөх сэдэв

"Кассини" зоондын сүүлчийн аялал

Дараагийн сэдэв »

Оросын шинэ дрон нарийвчлал сайнтай болжээ....... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [207.244.108.49]: 2017-08-31 00:58
Tegeed ter shar chagirag dotor bga ododiig daxiad galaktik galaxy gexiin bol bid shoroo ch bish yuu ch bish gexdee manai delxiitei adil xeden zuun garig bga bx yagaad gedegni okey bizdee manai narni aimag galaktiktaa xeded gej bodoj bna teriige dongoj sudaljil bn sh de
0    0
Зочин [203.91.115.39]: 2017-08-31 10:31
Хөөх баярлалаа Баавараа. Алтангадас одыг ийм аварга том гэж төсөөлсөнгүй шүү Нар шиг халуун болохоор тэр холоос гэрэлтэж харагддаг юм бна л даа. Сааль сүүгээ өргөдөг шанага 7 маань бас ч гэж ойрхон юм хэхэ. Зүүн хойд зүгт гардаг жижиг шанага 7 од гэж бидний нэрлэдэг одод чинь нөгөө Орионы бүс гэдэг нь юм бна Хүн 5-н ододыг Cassiopeia гэнэ энэ сансар огторгуй үнэхээр гайхалтай шүү. Дээхэн танай сайтнаас тавьсан Сансар огторгуйн хэмжээс гээд бичлэг үзээд бараг шоконд орсон шүү.
0    0
Зочин [49.0.216.234]: 2017-08-31 11:34
poox
0    0
Зочин [202.9.42.187]: 2017-09-02 23:59
Ваярлалаа ийм сайхан дэлхийгээс тасарсан аялал их хийж байгаарай
0    0
AAA [49.0.136.6]: 2017-09-05 10:50
8.6 гэрлийн жил гэхлээр, гэрлийн хурд секунтэд 300,000 кмийн хурдтай тэхлээр 1хэн секунтэд ийм хурдтай явна тэгээд бүр 8.6 жил явж байж хүрнэ гэхлээр зүйрлэшгүй хол гэж ойлгож болхуу эсвэл өөр хэмжээсээр үү \ 60 сек буюу 1 минутанд 18.000.000 км зам туулна\
0    0
Баавар [124.158.94.35]: 2017-09-05 14:03
1 гэрлийн жил = 9'460'730'472'580'800 МЕТР буюу 9 триллион (их наяд гэгч) 460 миллиард КМ.
1    0
Баавар [124.158.94.35]: 2017-09-05 14:11
Гэснээс дээр квадрилион тоог 15 ноольтой гэж бичсэн нь буруу байж. Математикт 2 төрлийн квадрилион тоо байдаг юм байна! Богино ба урт
Богино нь 1'000'000'000'000'000 (15 ноольтой)
Урт нь: 1'000'000'000'000'000'000'000'000 (24 ноольтой)
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

БЕНЗИН ШАТАХУУНЫ АСУУДЛЫГ ТОЙРСОН ҮЛГЭР

Уран хэтрүүлэгтэй лифчик байжээ

Хамгийн аюулгүй 10 спортын төрөл /Олимпийн төрөл/

"Анаконда-2016" сургалт: өдөөн хатгалга ойртсоор л.....

Куб хульхи дээр цэцэг навч ургуулахаар шийдэв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд