Ангилал:

Амьтны ертөнц, Байгаль

Атаархмаар хайр дурлал

2016-03-06 18:25 1183 3
Канадын амьтан аврагч нөхдөд "гэмтсэн бүргэд"-ийн тухай мэдээ ирж л дээ. Очтол бүүр толгойгоо даахаа байсан, өвчтэй нэгэн эмэгчин бүргэд модны ёроолд хэвтэж байна гэнэ.

Буухиалан эмнэлэгт хүргээд шинжилгээ хийтэл хордлогонд орсон нь тогтоогдов. Заа, эмчилгээ удаан боловч найдвартай явагдсны дүнд 7 хоногийн дараа бүсгүй бүргэд яравгар болж юунд ч юм нээх их яаравчлан нисэх гээд зүтгээд байх.







"Эрх чөлөөт амьтан нис нис" хэмээн сайн дурынхан бүргэдийг сулалтал мөнөөх маань хол нисэлгүй эмнэлэг дээр эргэлдэж чанга чанга орилоод байсан гэнэ.
Өөөхөөхөө, бүсгүйн чимээнээр нүд нь бүлтийсэн эр бүргэд сандралдан нисч ирээд тэр 2 модны мөчир дээр бууж баахан орилолдон бие биенээ ширтэв.

Юу гэж "ярилцсан" нь бараг л ойлгомжтой. Бүсгүй нь:
- Намайг эзгүй хойгуур томоотой байсан биз? Эмнэлгээс гарч байхад юунд ингэтлээ удав, чи? Хаагуур тэнгэр метрлэв, чи? гэхэд хар юм нь:
- Гүй ээ, хайраа, чиний эгшиглэнт дуу хоолойг сонсох даруйдаа л хамаг хурдаараа нислээшт! Долоон хоног нүдээ хаттал чамайгаа хайж хүлээлээ. Энэ тэнэг хүмүүс миний хайрыг сайн эмчиллэж чадсан уу?
- Заа, солиор. Алив, бушуухан харих минь, ядарчихлаа.....гээд хамтдаан хөөрч үүрийн зүг алга болсон байна.



« Өмнөх сэдэв

Газар нутгаа зархаар болов

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.131.233.174]: 2016-03-06 19:49
ha ha
0    0
Баянмөнх [43.228.130.59]: 2016-03-07 09:01
Ариа ариа
0    0
Зочин [202.126.91.87]: 2016-03-07 18:59
Мөн орчуулах юм аа
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

1950 оны фотошоп

400 жил насалдаг акул

Гиннесс-ийн рекорд эвдэгдхээр болов

Дэлхийн хамгийн том ажил олгогч хэн б?

Оросуудын шинэ бүтээл Сүйхавтомашин



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд