Ангилал:

Спорт

АВАРГУУДЫН ЛИГ: ШИГШЭЭ ТОГЛОЛТЫН ӨМНӨ

2015-06-04 17:42 1731 2
6 сарын 6(7)-нд буюу энэ хагас сайны шөнө Берлиний "Олимпиаштадион"-д УЕФА-2014/15 улирлын Аваргуудын лигийн шигшээ тоглолт "Ювентус" - "Барселона" багуудын хооронд болох билээ. Европын тавцанд 2 баг ямар амжилттай яваа талаар зарим нэг баримтуудыг baavar.mn та бүхэнд хүргье

"Ювентус" 12 жилийн дараа финалд шалгарч байгаа бол "Барселона" сүүлийн 10 жилийн дотор 5 дахь удаагаа аваргын цомыг өргөх зорилготой тоглоно

Массимилиано Аллегри /Юве/, Луис Энрике /Барселона/ нар тус тусын клубээ дасгалжуулсан эхний сезондоо маш амжилттайгаар тухайн орныхоо лигтээ түрүүлж, бас холбооны цомоо өргөчихөөд байгаа ба Аваргуудын лигт түрүүлсэн нь “алтан хет-трик” хийнэ. "Барселона" 2008/09 оны сезонд ийм амжилт үзүүлж байсан бөгөөд одоо түрүүлбэл 2 дахь нь болж "Селтик" (1967), "Аякс" (1972), ПСВ (1988), "Манчестер Юнайтед" (1999), "Интернационал" (2010) , "Бавария" (2013) гэсэн зэрэгцээ яваа клубуудээс сугарах болно.

1985-86 оны Ювентусын состав. Дээд эгнээний зүүн гараас 2 дахь нь одоогийн УЕФА-гийн босс Мишель Платини ид бужигнуулж байх үедээ...

• Ювентусын хувьд 8 дахь финал бөгөөд урьдны долоогоос 2 удаад нь л аваргалсан байна:
1972/73, хожигдол 0:1 "Аякс"
1982/83, хожигдол 0:1 "Гамбург"
1984/85, аварга 1:0 "Ливерпүүл"
1995/96, аварга 1:1 "Аякс", пенальти (4:2)
1996/97, хожигдол 1:3 "Боруссия"
1997/98, хожигдол 0:1 "Реал"
2002/03, хожигдол 0:0 "Милан", пенальти (2:3)
• "Юве", "Бенфика", "Бавариа" багууд финалд 5 хожигдсон гэсэн антирекордыг хуваан эзэмшдэг.
• "Ювентус" УЕФА-н цомыг харин 1977, 1990, 1993 хүртэж 1995 онд финалд нухуулж, 1984 онд цомтой багуудын цомыг авсан байна.
• Ювентусын эгнээнд Аваргуудын лигт түрүүлж үзсэн 4 тоглогч байна: Андреа Пирло ("Милан" - 2003, 2007); Патрис Эвра, Карлос Тевес ("Манчестер Юнайтед" - 2008) мөн Альваро Мората ("Реал" - 2014).
• Хэрэв “Ювентус” энэ жил хожвол Альваро Мората ондоо клубын бүрэлдхүүнд 2 жил дараалан аваргалсан 4 дэх тоглогч болно. Өмнө нь: Марсель Десайи ("Олимпик" Марсель - 1993, "Милан" - 1994), Пауло Соузе ("Ювентус" - 1996, "Боруссия" Дортмунд - 1997), Самюэль Это'о ("Барселона" - 2009, "Интернационал" - 2010).
• 2004 онд Эвра "Монако", 2009, 2011 онуудад “МанЮ”-н бүрэлдхүүнд байхдаа финалд хожигдол амссан юм. (2009 онд Тевес цуг байсан)
• 2003 оны финалд Милантай тоглон хожигдож байсан бүрэлдхүүнээс Буффон л байгаа бол ялагч бүрэлдхүүний Пирло одоо цуг тоглож байх.

• Барселонагийн 8 дахь финал бөгөөд урьдны долоогоос 4 удаад нь аваргалсан байна:
1960/61, хожигдол 2:3 "Бенфика"
1985/86, хожигдол 0:0 "Стяуа" пенальти (0:2)
1991/92, аварга 1:0 "Сампдори" (нэм.цаг)
1993/94, хожигдол 0:4 "Милан"
2005/06, аварга 2:1 "Арсенал"
2008/09, аварга 2:0 "Манчестер Юнайтед"
2010/11, аварга 3:1 "Манчестер Юнайтед"
• Лионель Месси 2009, 2011 онуудын финалд гоолдож байсан бөгөөд одоо гоол хийвэл Аваргуудын лигийн 3 өөр финалд гоолдсон анхны тоглогч болно.
• 2011 оны аварга "Барселона" багаас 8 тоглогч одоо тоглоно: Даниэл Алвес, Жерар Пике, Хави Эрнандес, Андрес Иниеста, Хавьер Маскерано, Серхио Бускетс, Педро Родригес, Лионель Месси. Ес дэх нь гэвэл 2011 онд сэлгээнд сууж байсан Адриано байж болох юм.
• Иван Ракитич "Севилья" багтай ноднин жил Евро Лигийн аварга болж шилдэг тоглогчоор шалгарчээ.

• "Ювентус" 2002/03 оны финалддаг жилийн ¼ шигшээд 2 баг таарч аль альныхаа нутагт 1-1 тэнцэж нэмэлт цагийн 114 дах минутанд Марсело Салайета гоолдож "Камп Ноу"-г нам болгож байжээ. Тэр үед Барселоны Хави, дасгалжуулагч Луис Энрикетэй мөр цэрэгцэн тоглож байсан бол Буффон “Юве”-гийн хаалгыг манаж зогссон аж.
• "Барселона" 1985/86 оны Аваргуудын цомын ¼ шигшээд урьд жилийх нь аварга болоод байсан "Ювентус"-г мултлахдаа нутагтаа 1-0 хожиж, Италид очиж 1-1 тэнцхэд эсрэг талаас ганц гоол хийсэн нь Мишель Платини
• Таван жилийн дараа буюу 1990/91 оны Цомтой багуудын цомын хагас шигшээд таархад каталончууд нутагтаа 3:1 хожиж, Туринд айлчилж очоод 0:1 хожигдсон байна.

• Пирло и Буффон хоёр 2006 онд "Олимпиаштадион”-д Францтай тоглон дэлхийн аварга болж байсан бөгөөд нэмэлт цагийн дараах 11 метрийн цуврал цохилтын эхнийхийг Пирло хийсэн байна.
• Берлин–Аваргуудын лигийн финалыг зохион байгуулж буй Германы 4 дэх хот юм. Урьд нь: Мюнхен (1980, 1993, 1997, 2012), Гельзенкирхен (2004) , Штутгарт (1959, 1988). Германд болсон анхны буюу Штутгартын 1958/59 оны финалд испаний "Реал" - "Реймс"-г 2:0 хожиж байжээ.

эх сурвалж: uefa.com


« Өмнөх сэдэв

Монголыг Нигер-тэй харьцуулья

Дараагийн сэдэв »

Согтуу байгааг нь харсаар байж................. /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

"Анги болгонд түмпэн дүүрэн чулуу байх ёстой"

Хятад хөнгөн шингэн хүүхнүүдийн ажлын байр

СССР-ийн үеийн хүүхдийн тоглоом

Чихэнд чимэгтэй нүдэнд баясгалантай сайхан гарчигууд байна

Уйтгартай америк алаан хядааны статистик



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд