Ангилал:

Спорт

АВАРГУУДЫН ЛИГИЙН 1/4 ШИГШЭЭГИЙН ОНООЛТ

2015-03-23 20:52 1141 9
2015.03.20-ны өдөр Аваргуудын Лигийн 1/4 шигшээгийн сугалаа явагдаж хоорондоо үзэлцэх багуудын оноолт тодорхой боллоо

Атлетико Мадрид - Реал Мадрид
Эхний тоглолт: 2015.04.15, 02:45 (УБ цагаар)
"Висенте Кальдерон" стадион
Хариу тоглолт: 2015.04.23, 02:45 (УБ цагаар)
"Сантьяго Бернабеу" стадион
Атлетико өнгөрсөн жилийн финалд хожигдсон хариугаа авах сайхан боломж. Хамгийн сүүлд хоёр баг хоорондоо 2015.02.07-нд Ла Лигтээ үзэлцэхэд Атлетико Реалыг 4-0 бут ниргэсэн болохоор сэтгэл санааны давуу талтай байгааг ч хэлэхүү.

Ювентус - Монако
Эхний тоглолт: 2015.04.15, 02:45 (УБ цагаар)
"Ювентус" стадион
Хариу тоглолт: 2015.04.23, 02:45 (УБ цагаар)
"Луи II" стадион
Монако клубын загасчин гаралтай орос эзэнд Аваргуудын Лигт түрүүлэн Абратай зэрэгцээд оччих утопи горьдлого байгаа ч Ювентус тийм боломж олгохгүй л боловуу.

Парис Сен-Жермен - Барселона
Эхний тоглолт: 2015.04.16, 02:45 (УБ цагаар)
"Парк де Принс" стадион
Хариу тоглолт: 2015.04.22, 02:45 (УБ цагаар)
"Камп Ноу" стадион
ПСЖ дэлхийн шигшээг хожчихвол аварга болсноос ялгаа юун. Барса сая хожсон Челси нь биш болохоор Лоран Блан юу бодож суугаа бол доо.

Порто - Бавари Мюнхен
Эхний тоглолт: 2015.04.16, 02:45 (УБ цагаар)
"Эстадио до Драго" стадион
Хариу тоглолт: 2015.04.22, 02:45 (УБ цагаар)
"Аллианз Арена" стадион
Германы дархан аваргууд дараагийн шатанд бараг шалгарчлаа хэмээн баярлаж байгаа ч португалчууд эцсээ хүртэл үзэлцдэг улс

« Өмнөх сэдэв

Зузаан гуя том өгзөгтэй бүсгүйчүүдийн давуу тал юу вэ?

Дараагийн сэдэв »

АНУ Аргентин-д зэвсэгт хүчээ байрлуулхаар болжээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 44

Азтай лүднүүд

Монгол банхарын бойжилт

Зэвсэгт хүчний техникийн "оршуулгын газрууд"

Калифорн-ий аймшигт гал түймэр



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд