Ангилал:

Спорт

Аваргуудын Лигийн шилдэг 16 багийн тулаан дууслаа

2015-03-19 10:12 1436 0
Маргааш Аваргуудын Лигийн 1/4 шигшээгийн сугалаа явагдана

Өнгөрсөн шөнө Боруссия Дортмунд - Ювентус, Барселона - Манчестер Сити багуудын тоглолтууд болж ялагч нар тодорсноор хасагдах шатны эхний үе өндөрлөлөө. Манчестер Ситиг өөрийн талбай дээрээ хүлээн авсан Барселона 31 дэх минутанд Иван Ракитичийн хийсэн гоолоор тэргүүлэн тэдэнд ямар ч боломж өгөлгүйгээр нутаг руу нь буцаалаа. Харин Боруссия Дортмунд BVB-Штадиондоо 3-0 бут ниргүүлж хөгжөөн дэмжигчдээ гомдоов. Дортмундын дасгалжуулагч Юрген Клопп:"-Бид тэмцээнээс хасагдсан нь үнэхээр шудрага зүйл боллоо. Гэхдээ хасагдсан нь ганц бид биш болохоор үүнийг эмгэнэл гэж бодохгүй байна. Одоо бид зөвхөн Германы цомын тэмцээндээ анхаарлаа хандуулах боломжтой болсон бөгөөд энэ хожигдол бидэнд муугаар нөлөөлөхгүй. Өнгөрсөн жилүүдэд манайхыг хожсон багууд аваргалж байсныг санах хэрэгтэй. Ювентус өнөөдөр хамгаалалт сайтай, хамгаалалтаасаа довтолгоонд шилжихдээ үнэхээр хурдан, сул талгүй байсан нь биднийг хүчгүйдүүллээ" хэмээн өөрсдийн хожигдлоо бүрэн хүлээн зөвшөөрчээ. Өнгөрсөн шатанд нэгэн онцлог зүйл болсон нь олон үзэгчдийг телевизорын өмнө уядаг Английн Премьер Лигийн төлөөлөл болох Челси, Арсенал, Манчестер Сити багууд бүгд өөрийн талбай дээр шившгээ хутгацгааж эхний үеэс мултарсан нь олон фенүүдийг гонсойлгосон юм. Маргааш буюу 03.20-ны өдөр Улаанбаатарын цагаар 19.00-с Швейцарийн Ньон хотод байрлах УЕФА-гийн төв оффист 1/4 шигшээгийн сугалаа явагдана. Сугалааны үр дүн ямар ч байж болох бөгөөд Реал - Барселона багууд ч эрт тулалдах магадлалтай. Эцэст нь сануулахад Аваргуудын Лигийн финал 6-р сарын 6-нд Берлиний "Олимпиаштадион"-д болно.
1/4 шигшээд шалгарсан багууд:
-Парис Сен Жермен (Франц)
-Бавария Мюнхен (Герман)
-Реал Мадрид (Испани)
-Порто (Португали)
-Барселона (Испани)
-Ювентус (Итали)
-Монако (Франц)
-Атлетико Мадрид(Испани)

« Өмнөх сэдэв

Franz Albrecht Германы хамгийн мэргэн анчин

Дараагийн сэдэв »

Янзын авьяастай хэвээр............................ /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Гар утасны дуудлагад шоргоолз яадаг вэ?

Жүжигчин Шарлиз Терон

Нэмэргүй алиалагчид золигт гарваа

1980 оны Баруун Берлин хот

Вэнэсүэл улс байгуулагдсаны 207 жилийн ойн парад



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд